Home » Удмын мэдээллээс үүссэн өвчинг залбирч, өршөөж, уучилж сэтгэлээсээ засаж залруулж явах учигтай

Удмын мэдээллээс үүссэн өвчинг залбирч, өршөөж, уучилж сэтгэлээсээ засаж залруулж явах учигтай

by Aurora

Хүний өвчний 90% нь удмаас гарвалтай байдаг байна. Энергийн сав нь “ХООСОН” хүмүүс бий. Тэдний оюун ухаан, ухамсарын хөгжил нь муу байх нь түгээмэл. Ийм хүн эрчимээ хаанаас нөхөж, хүнд хэрхэн өгөхөө мэддэггүй, энергиэ идэж, ууж эсвэл өөрт байхгүй зүйлээ шунан харж нөхдөг.

 

 

Үг яриа нь бүдүүн бараг, бодол санаа нь гэнэн мунхаг, аливаа зүйлд хэт хойрго ханддаг. Чин сэтгэлийн хайр л тэдний “хоосон”савыг дүүргэдэг. Эсрэгээрээ энергийн “ЗУУЧЛАГЧ” гэж байдаг. Тэд илэн далангүй, итгэл даадаг хүмүүс. Эерэг эрчмийг хүлээн авах даа сайн ч, сөрөг нөлөөллийг эсэргүүцэхдээ муу.

Энергийн “зуучлагч”д баяр баясгалан, амьдралын сайн сайхнаа харамгүй хуваалцдаг хүмүүс. Юуны өмнө бусдыг уучилж, хайрлаж сурах хэрэгтэй. Үргэлж хэн нэгэнд гомдож, шаралхаж, өс санаж явдаг хүн өөрийгөө хамгаалах хүчээ алдаж, био орон зай нь сийрэгждэг.

Өөрөө өөрийнхөө энергийг бардаг хүн гэж бий. Тэд ихэвчлэн хэн нэгэнд дурлаад хэлж чадахгүй шаналагч юм уу, өнгөрсөн муу, муухай зүйлээ мартаж чадахгүй яваа нэгэн байдаг. Тиймээс муу муухай зүйлийг өнгөрсөн цаг хугацаанд нь орхиж, өдөр бүр өөдрөг, гэгээн сайхан бүхэнд тэмүүлж амьдар.

 

 

Бидний эргэн тойронд энергийн шимэгчид амьдарч байдаг. Найз нөхөд, хамаатан садан, хамт ажилладаг хэн ч байж мэднэ. Тэднээс өөрийгөө хамгаалахын тулд өөрийнхөө оюун санаа, ухамсараа хөгжүүлэхэд анхаарч, муу муухай бүхнээс зайлсхий.

“НААЛДАГЧ” тэд энерги сорогчидтой төсөөтэй. Гэхдээ шууд сорохгүй атлаа хүний амьдрах орон зайд нэвтрэн, салахгүй удаан хугацаагаар оршдог. “Наалдагч” хэн нэгэнтэй танилцангуутаа л өөрийнхөө тухай ямар нэг сайн, муу зүйл ярьж эхэлдэг. Ингэхдээ маш их сөрөг энерги цацдаг. Тэдэнтай харилцахгүй байна гэдэг маш хэцүү.

Энерги сорогчдийн тухай дуулсан уу. Тэдний дуу хоолойг сонсоод л дургүй хүрэм байдаг. Нэг үг хэлэлгүйгээр хүний био орон зайг эвдэж чаддаг “эрдэм”тэй. Тиймээс зовлон тоочсон, аливаа зүйлийг үргэлж болж бүтэхгүй талаас нь хардаг, гутранги үзэлтэй нэгнээс зайгаа барь.

 

 

Хүн өөрөө өөр лүүгээ анхаарлаа хандуулах цаг үе ирээд байна. Бид хэтэрхий гадагшаа хандаж өөрт хэрэггүй зүйлд анхаарлаа хандуулснаар энерги, эрч хүчээ тал тал тийш хайр гамгүй урсгаж байдаг аж. Та өөрийн хувь тавилан оюун ухамсарынхаа эзэн нь байж, сэтгэлээ өөр дээрээ төвлөрүүлж, өөртөө хайртай болох хэрэгтэй.

Өөртөө хайргүй хүн бусдыг чин сэтгэлээсээ үр өгөөжтэй хайрлана гэвэл худлаа. Та махан биеэ эмчид. Сүнсэн биеэ шашинд даатгачихаад өөрийгөө хэрхэн яаж амьдрах, яах гэж энэ ертөнцөд мэндэлснээ умартан, энэ замба тив ертөнцийн амьдралтай хэтэрхий зууралдаж сүнс гээч юм өөрт нь ямар ч хамааралгүй юм шиг зөнд нь хаяснаас болоод зовлон зүдгүүр амсаж, шалтгаан нь тодорхойгүй өвчин эмгэгт өртсөөр байдаг аж.

Таны 10% ил буюу махан биетэй, 90% далд буюу сүнсэн /сэтгэл/ биетэй. Энэ 2 бие тань харилцан хамааралтай. Шинжлэх ухаан физик биеийг мэддэг. Сүнсэн биеийг шашин мэддэг юм шиг ойлголтыг тархиндаа гүн бат суулгасан байдаг. Та хоёр биеийнхээ тэнцвэрт байдлыг хадгалан амьдрах ёстой. Бид шунал, өрсөлдөөн, тэмцэлдээнтэй материаллаг зүйлд шунасан цаг үед амьдарч байна.

Энэ замба тивд хэрхэн яаж зөв амьдрах нь хүмүүсийн мөн чанартай холбоотой. Өөрийнхөө хүмүний мөн чанар, зорилгоо ойлгоогүйтэй холбоотой хүндрэл бэрхшээлтэй нүүр их тулж байна бид. Тухайлбал: Өвчнийг үүсгэдэг шалгаан 3-н янз байдаг.

  • Физик биетэйгээ буруу харьцсантай, амандаа орж буй хоолны бүтцэд анхаарах хэрэгтэй. Учир нь өвчний нилээд хэсэг нь бидний хоол хүнснээс хамааралтай нь тогтоогдсон аж.
  • Удмын мэдээллээс үүссэн өвчинг залбирч, өршөөж, уучилж сэтгэлээрээ засаж залруулж явах учигтай. Хүний өвчний 90% нь удмаас гарвалтай байдаг.
  • Энерги мэдээллээр үүссэн өвчин гадны сөрөг нөлөө, хар дом шившлэг, атаа хорсолоор, бидний буруу бодол сэтгэл үйлээр үүсгэгдсэн байдаг. Харагдаж баригдаж буй махан бие амьдралын 10%, нүдэнд харагдаж гарт баригдахгүй зөвхөн мэдэрч болох гэрлэн бие буюу далд бие сэтгэл бие дээр таны амьдралын 90% асуудал байдаг аж.

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!