Home » ФИЗИК БИЕ БУЮУ МАХАН БИЕИЙГ ГУТААДАГ 3 НҮГЭЛ БУЙ: Эдгээр биеэр үйлдэх 3 нүглийг тэвчвэл бие эрүүл, гоо үзэсгэлэнтэй, бусдын нүдэнд дулаан зохистой, эд эдлэл ажил үйлс ая зөнгөөрөө хичээлгүй бүтэх гэх мэт ач тус нь асар их гарна.

ФИЗИК БИЕ БУЮУ МАХАН БИЕИЙГ ГУТААДАГ 3 НҮГЭЛ БУЙ: Эдгээр биеэр үйлдэх 3 нүглийг тэвчвэл бие эрүүл, гоо үзэсгэлэнтэй, бусдын нүдэнд дулаан зохистой, эд эдлэл ажил үйлс ая зөнгөөрөө хичээлгүй бүтэх гэх мэт ач тус нь асар их гарна.

by Aurora

Физик бие буюу махан биеийг гутаадаг 3 нүгэл бий.  Эдгээр биеэр үйлдэх 3 нүглийг тэвчвэл бие эрүүл, гоо үзэсгэлэнтэй, бусдын нүдэнд дулаан зохистой, эд эдлэл ажил үйлс ая зөнгөөрөө хичээлгүй бүтэх гэх мэт ач тус нь асар их гарна.

“Ум Аа Хум” Толгойн орой дээр цагаан өнгөтэй “Ум” үсэг Хоолойд улаан өнгөтэй “Аа” үсэг Зүрхэнд хөх өнгөтэй “Хум” үсэг байна гэж бодно. Толгойн орой дээр буй цагаан өнгөтэй “Ум” үсэг хүний ФИЗИК БИЕТЭЙ харгалздаг. Их тархи-Их амгалангийн хүрд хүний физик биеийг бүтээдэг.

Хоолойд байх улаан өнгөтэй “Аа” үсэг хүний ЭФИР БИЕТЭЙ харгалзана. Эфир бие буюу хийн биеийг хүний бага тархи-Төгс эдлэгч хүрд бүтээдэг. Хийн бие гэдэг нь таван мэдрэхүйг хүлээж авдаг, үг яриа болон хөдөлгөөнийг хариуцдаг аж.

Зүрхэнд байх хөх өнгөтэй “Хум” үсэг хүний СЭТГЭЛ буюу АСТРАЛ БИЕТЭЙ харгалзана. Зүрх-Номын хүрд хүний сэтгэлийг бүтээдэг. Физик бие буюу махан биеийг гутаадаг гурван нүгэл бол биеэрээ амьтны амь хөнөөх, биеэрээ эс өгснийг авах, биеэрээ буруу хурьцал үйлдэх гурав юм.

Амьтны амь таслах болон түүний шадар нүгэл болох амьтныг зодох, хүлэх, хорих, мөн хулгай, дээрэм, зувчуулах, илүү авах, бусдын болон нийтийн эд зүйлийг гутаах (хөдөө хээр хог хаях, булаг шанд бохирдуулах) гэмтээх (үүнд ойд ургаж буй мод хүртэл хамаатай), бас буруу хурьцал гэдэг нь бусдын эхнэр нөхөр болон эцэг эх нь сахиж буй болон орон бус гэдэг нь шүтээн болон эцэг эхийн дэргэд, цаг бус гэдэг сарын хир үзэгдэх үед, ам болон бусад бүгд буруу хурьцал болно.

Эдгээр биеэр үйлдэх 3 нүглийг тэвчвэл бие эрүүл, гоо үзэсгэлэнтэй, бусдын нүдэнд дулаан зохистой, эд эдлэл ажил үйлс ая зөнгөөрөө хичээлгүй бүтэх гэх мэт ач тус нь асар их. Хийн биеийг гутаадаг 4 нүгэл бол хэлээрээ худлаа хэлэх, хэлээрээ ширүүн үг хэлэх, хэлээрээ хов үг хэлэх, хэлээрээ чалчаа үг ярих 4 юм.

Худлаа ярихын хамгийн хүнд хэлбэр нь суурийн хувьд том ёс заншил болон тогтсон зөв зүйтэй нийгмийн хандлагыг зориуд эвдэх, цэрэг болон улс төрийн талаар гутаах гэх мэт байдаг бол ширүүн үг нь бусдын сэтгэлийг эвдэх зорилгоор хэлсэн үг бөгөөд заавал чанга дуугаар орилж хашгирч хэлнэ гэсэн үг биш, зөөлөн аядуу ч хэлж болдог.

Хов нь зохилдсон амьтныг салгах зорилгоор хэлдэг, үнэн юм уу худлаа байх нь гол биш. Ер нь бол “Үйлдэл, санаа, үйлдэлийн хүч, үндэс, суурийн таван онцлогоор Үйлдсэн нүгэл буяныг хүнд хөнгөн хэмээмой” гэж “Хаанд илгээсэн захидал” номонд гардагчилан хэлний нүглийг амнаас гарсан хий гэж хөнгөнөөр бодож болдоггүй юм.

Чалчаа яриа гэдэг нь тухайн үедээ болж буй үйл явдалтай авцалдаагүй, үр дагаварыг нь бодолгүй яриад байхыг хэлдэг. Хэлний нүглийг үйлдсэнээр санасан бүгд бүтэлгүй болно. Сэтгэл буюу астрал (гэрлэн гэж ойлгож болно, үүнийг одоо ШИНЖЛЭХ УХААН  нотолж хэмжиж, тогтоодог болсон) биеийг эвддэг гурван нүгэл нь шунал, уур, мунхаг 3 бөгөөд МУНХАГ гэдэг нь тэнэг гэдгээс арай өөр бөгөөд аливаа бүх зүйл өөр хоорондоо шүтэн барилдаж гарсан гэдгийг үл ойлгож, тусдаа бие даан оршиж буй гэж атгаглан бодох сэтгэл юм.

Шунал ганцхан материаллаг зүйлтэй холбоотой биш алдар хүнд гэх мэтээр олон зүйлд шунаж болох. Бусдыг сэтгэлээр унагаж түүнээсээ энергээ нөхдөг төрлийн хүмүүс ч бий. Ер нь бол бусдын сэтгэлд сайн сайхнаар хүрнэ гэж бодож аливаа үйлийг хийх ёстой болохоос магтаал хүндэтгэл горьдож хийвэл хол явахгүй.

Тоглоомонд донтох нь ч тооны хэдэн алгоритмыг дэлгэцэн дээр үнэхээр бүтэж буй мэтээр бодох МУНХАГ болон ШУНАЛ хоёрын нийлбэр. Өөрөө өөрөөрөө л тоглуулж буй хэрэг. Гэх мэтээр бүгдийг эргэцүүлж бясалгах юм.
Бие хэл сэтгэлээ ариусгах арга нь ганцхан БЯСАЛГАЛ бөгөөд биеэрээ завилан суугаад энэ цаг мөчид биеэр үйлдэх нүглийг тэвчлээ гэж бодно.

Үүний дараа анхаарлаа амьсгал дээрээ төвлөрүүлэж, зөвхөн амьсгал авах болон гаргах дээрээ анхаарна. Энэ үед сэтгэл дотор ямар нэгэн ҮГ бодогдох ёсгүй, зөвхөн тайван жигд авч гаргаж буй амьсгал л мэдрэгдэх ёстой.
Бодол үгээр дамжиж СЭТГЭЛД ирэх бөгөөд, бодож буйгаа өөрийн мэдэлгүй яриад байдаг хүн ч байдаг.

Амьсгалаа хүчлэлгүй тайван мөртлөө дотроо буй бүх үгээ намжааж чадсаны дараа оюун бодлоо зүрхэн дээрээ төвлөрүүлнэ. Шунах юм байхгүй, уурлах юм байхгүй. Аливаа бүх зүйл харилцан шүтэлцээтэй, ТЭНЦВЭР дээр оршиж буйг бясалгана.

Өдөр болгон цөөхөн минут болтугай ингэж бясалгаж байвал олон зүйлд ач тусаа өгнө. Бясалгалын үеэр гарах хоёр тотгор саад буйгийн нэг нь догширох, нөгөө живэх юм. Догширох гэдэг нь сэтгэл тогтохгүй ийш тийш үсчээд байхыг хэлдэг. Ер нь бол цаг хугацаа конвейр шиг урсаад байдаг зүйл биш, зөвхөн ОДОО цаг л гэж байдаг.

Орон зайд хөдөлгөөн үүссэнээр дагалдаж өнгөрсөн, ирээдүй гэж бий болдог. Сэтгэлээ одоо цаг дээрээ төвлөрүүлэх нь чухал. Нөгөө тотгор нь живэх бөгөөд энэ нь бодох ёстой зүйл нь тодорч гарч ирэхгүй байх юм. Ер нь бол бясалгаж сурна гэдэг хүнээс хичээл зүтгэл, цаг хугацаа ихээхэн шаардана, зүгээр нэг тохь тухтай газар сайхан зүйл бодож суугаад стрессээ мартагнахыг бясалгал гэхгүй.

Шатар сурахад 20 минут хангалттай, мастер болоход 20 жил хэрэгтэй. Шатрын мастерууд хэдэн зуун өрөгийг цээжээрээ мэдэж байдаг, түүнийгээ дотроо бодож, тэгэх юм бол ингэх байж гэх мэтээр анализ хийж чаддаг. Бясалгалаар сайжрана гэдэг яг үүнтэй адил, аргачлал сурах нь хэдхэн минутын ажил, чадвартай болоход ихээхэн ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ хэрэгтэй.

Эх сурвалж: О.Давааням

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!