Home » Өөрийн оршихуйг эрч хүчтэй болгох 5 арга

Өөрийн оршихуйг эрч хүчтэй болгох 5 арга

by Aurora

Хүн гэдэг бодгаль зөвхөн хоол хүнсээр дамжуулан эрч хүчээ сэргээдэггүй. Бидний эрч хүч санаанд оромгүй газраас тэжээгддэг. Хүн амьдралынхаа эрч хүчийг алдана гэдэг санхүүгийн байдал доройтохоос ч илүү аюултай гэж судлаачид үздэг.

 

 

Эрч хүчтэй байхын тулд мэдээж амьдралын зөв хэвшил, эрүүл хооллолт, байнгын биеийн хөдөлгөөн, оюун санааны зөв тусгал хэрэгтэй. Гэсэн ч энерги, эрч хүчээ хий дэмий зүйлд алдахгүйн тулд сайтар төлөвлөж байх хэрэгтэй. Энэ нь хэрэггүй зүйлд эрч хүчээ зарснаар таны бие байнга ядруу болох үндсэн шалтгаан болдог.

Урин дулаан хаврын улирал ирэхтэй зэрэгцэн байнга ядрах, эрч хүчгүй болсон мэт мэдрэмж төрөх нь хэвийн үзэгдэл үү? Хэдийгээр нас бол зөвхөн тоо гэдэг ч, нас ахихын хирээр эрч хүч буурах, ядрах, эрүүл мэнд муудах шинж тэмдэг илэрч байна уу?

Ядарч сульдах нь аль ч насны хүмүүст тохиолдож болох ч, дунд нас өнгөрөхөд илүү мэдэрч эхэлдэг. Бидний оюун санааны эрч хүч бие махбодийн энергитэй адил чухал юм. Тиймээс адилхан анхаарч үзэх хэрэгтэй. Амьдралын эрч хүч алдагдаж доройтоход нөлөөлдөг гадаад хүчин зүйлс олон.

 

 

Энэ нь өөрөөс тань хамааралгүйгээр гудамжинд таагүй зүйлтэй учрах, хэрүүл шуугианд оролцох, таагүй хүмүүстэй харилцах зэргээс шалтгаалж бухимдаж амьдралын эрч хүчээ алддаг үйлдлүүд юм. Иймд бид эдгээр гадны хүчин зүйлийг засч залруулах арга байхгүй ч өөрийн сэтгэл хөдлөлөө барьж, урт амьсгаа авч, тайван байдлаар хүлээж авснаар амьдралын эрч хүч, энергиэ хадгалан үлдэнэ.

Уурлаж, тааламжгүй, сөрөг энергитэй хүнтэй муудалцаж харц болон үг солилцохгүй байхыг хичээ. Хэрвээ амьдралынхаа эрч хүч энергийг хэрхэн зөв хуваарилах тал дээр асуудалтай байвал та энэхүү таван гайхалтай эрч хүч өгөх аргыг туршаад үзээрэй. Мөн өөртөө ямар зүйлээс энерги авч, юунд энергиэ зарцуулах тухай жагсаалт ч гаргаж болно.

#Таны_оршихуйн_эрч_хүчийг сэргээх 5 энгийн арга

 

1. Хүсэл тэмүүллээ дага. Хэрэв та ямар нэгэн зүйлд дуртай бол түүнийгээ хий. Энэ нь таныг юу ч хийхгүй байснаас илүү эрч хүчтэй, цэнэглэх болно. Ажил хөдөлмөр таныг шавхахын оронд энергижүүлдэг гэдгийг та олж мэдэх болно. Хүсэл тэмүүлэл, эрч хүч хоёр зэрэгцэн оршдог. Мөн эхнийх нь байхгүй бол та үүнийг удаан байлгах зорилгоо алддаг тул удалгүй эрч хүч тань дүүрдэг байна.

Юу ч тохиолдсон байсан, хүрэхийг хүсч буй газраасаа хэдий хол байсан ч, юутай ч зорьсондоо хүрч чадна гэдэгтээ үргэлж итгэ. Бүх зүйл сайхан болно, хүсч буй зүйл тань өнөөдөр биш ч, өөр нэгэн өдөр заавал биелэнэ гэсэн итгэлтэй бай. Хүн гэдэг өөрийг нь уусгаж, чөлөөлж, сорьж, утга учир, баяр хөөр, хүсэл тэмүүлэл өгч байгаа зүйлийг хийж эхэлсэн цагт л өөрийн асар өндөр ур чадвараа нээн илрүүлж чаддаг байна.

Энэхүү тансаг гариг дээр амар амгалан, ухаан саруул амьдрахад туслах нэг зүйл бол, утга учир, үнэ цэнэ бүхий зүйлсийг амжилттайгаар гүйцэлдүүлэх, гараа оролцуулж байгаа газар бүртээ оюун санаагаа хамт ажиллуулах явдал юм. Хийж буй ажлаа таньж мэдээд, бүхий л зүрх сэтгэлээ, өөрийгөө бүрэн дүүрэн зориулах нь таны хүсэл тэмүүлэлд туйлын чухал.

 

 

Бид хүсэл тэмүүллээр дүүрэн, утга учиртай амьдралд төвлөрөх үедээ, өөрөө ч мэдэлгүй урам зориг цацруулж, түгээж байдаг. Хүн мөрөөдлөө дагаж, шинэ зүйл туршиж, амьдралдаа эрс өөрчлөлт хийж эхлэхэд, түүнээс оргилж буй эрч хүчийг нь ойр тойрных нь бүхий л хүмүүс мэдэрч байдаг. Нэг их удалгүй тэд ч өөрсдийнхөө хувьд өөрчлөлт хийж, бусдыг ч мөн үлгэрлэн дагуулах болно.

2. Ном унших. Та өөдрөг, урам зориг өгдөг номыг уншиж байхдаа номын болон зохиолчийн эрч хүчийг өөртөө шингээж авдаг. Хэрэв энэ зохиолч танд урам зориг өгч, урамшуулж байвал та өөрийгөө илүү сайн мэдрэх болно. Заримдаа ном унших нь таныг идэвх зүтгэлтэй болгодог.

Үг таныг өөрчлөх, цэнэглэх хүчтэй байдаг. Унших номоо үргэлж орныхоо дэргэд байрлуулж байгаарай. Тэгвэл өглөө сэрэх болгонд болон орой унтахын өмнө таны нүдний өмнө харагдаж, унших сэдлийг төрүүлэх учраас өглөө, оройдоо заавал номондоо салхи оруулж байгаарай. Энэ нь та өөрийнхөө эргэн тойронд ном унших экосистемийг бүрдүүлж буй хэрэг.

 

 

3. Байгаль эхтэй харьцах. Та байгальтай асар том, үл ойлгогдох зөн совингоор холбогддог. Байгальд ойр байх нь таныг эрч хүч, урам зориг, тунгалаг байдлаар дүүргэх болно. Ухамсартай амьсгал, бодол санаа нь эрүүл ертөнцийн зангуу юм.

Байгаль эхтэй хангалттай харьцахгүй байх нь хүний энерги, бодол санаанд эрч хүч, урам зориг дутагдах шалтгаан болдог. Хот газрын амьдрал хүний эрч хүчийг байнга сорж байдаг. Иймд эрч хүч энергиэ цэнэглэхийн тулд аль болох байгальд гарч, харьцаж эерэг энерги авах хэрэгтэй.

Мод, цэцэг навч, ургамал, нар салхи, бороо, цас, горхины шоржигнох чимээ, шувуудын жиргээ, ялаа дүнгэнэх аль нь сайхан энерги, эрч хүч өгдөг. Хот газрын энергигүй орчинд удаан байсан хүний энергийг сэтгэл судлаачид шахаад хаясан нимбэгтэй зүйрлэдэг нь хоосон зүйл биш юм.

4. Санамсаргүй байдлаар сайхан сэтгэлтэй үйлдлүүд хий. Энэ нь үнэмшилгүй мэт санагдаж болох ч төлөвлөгдөөгүй сайн үйлсийг дахин дахин хийх нь таны өгсөн зүйлээс илүү ихийг өгдөг байна. Бусдад үйлчлэх нь өдөр тутмын амьдралын сөрөг тал дээр алдсан итгэл, хичээл зүтгэлээ эргүүлэн авах хамгийн сайн арга.

 

Бусдад ямар ч шалтгаангүйгээр тусалж, хариуд нь юу ч хүлээж авалгүйгээр өгөөрэй. Ингэснээр та эрч хүчтэй, урам зоригтой болно. Бусдын тусыг ямар нэг байдлаар авалгүй дан өөрийн хүчээр дүүлж цойлж яваа тасархай хүн манай ертөнцөд одоогоор төрөөгүй болов уу.

Бүх зүйл хоорондоо харилцан уялдаатай, нэг эх үүсвэртэй байдаг. Эцэг эхээс мэндлээгүй үр хүүхэд гэж үгүй. Хэн нэгний тусламж дэмжлэгт найдах мөч өдөр бүр, алхам тутамд хүн бүхэнд нэгэн адил тохионо. Бусдад туслах сэтгэлтэй байж бусдаас сэтгэлийн тус хүртэнэ.

5. Хангалттай ус ууж, дасгал хөдөлгөөн хий. Дасгал хийхдээ танд урам зориг өгөх дасгал хийгээрэй. Бие махбодийн сайн сайхан байдалд анхаарлаа төвлөрүүлж, биеийн бүх хэсэгт ижил хэмжээний анхаарал хандуулж буй эсэхийг шалгаарай. Мөн их хэмжээний ус ууж, хорт бодисыг гадагшлуулж, шингэнээ нөхөж бай. Энэ нь эрч хүч өгөх гайхалтай арга.

 

 

Ядарч сульдсан үедээ дасгал хийхийг хүсэх хүн ховор. Гэвч дасгал хөдөлгөөн нь энергийн түвшинг нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөөтэйг олон судалгаа нотолсон. Дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр биеийн тамир тэнхээг нэмэгдүүлээд зогсохгүй амьдралын чанарт бүхэлд нь эерэг нөлөө үзүүлдэг.

Хөдөлгөөний идэвхтэй хүмүүс өөртөө илүү итгэлтэй, аз жаргалтай байдаг. Мөн дасгал хөдөлгөөн нь зүрх, уушиг, булчингийн үйл ажиллагааг дэмждэг бөгөөд авто машинтай зүйрлэвэл шатахуун зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэхтэй адил. Ямар ч төрлийн дасгал хөдөлгөөн таны эрч хүчийг нэмэгдүүлнэ.

Шингэний дутагдал энергийн түвшинг бууруулж, бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.
Шингэн дутагдах нь биеийн ачаалал бага үед ч ядрах гол шалтгаан болдог. Мөн шингэн дутагдсан үед анхаарал төвлөрөл, сонор сэрэмж буурдаг байна.

 

Тэгвэл хангалттай хэмжээний шингэн ууж буйгаа хэрхэн мэдэх вэ? Хамгийн хялбар шинж тэмдэг бол шээсний өнгө. Шээс цайвар шаргал өнгөтэй бол шингэн хангалттайг, үүнээс бараан, тод өнгөтэй бол ус уух шаардлагатайг илтгэнэ.
Өөртөө амралт өгөхгүй нь хамгаас чухал юм.

Бие махбодь болоод сэтгэлээ амрааж, тайвшруулахгүй бол ер нь амьдрах эрч хүчээ хаанаас олж авах вэ. Цагийн хуваариар ажиллаж, амрах цагтаа амарч, дасгал хөдөлгөөн тогтмол хийх цаг өөртөө гаргаж хэвш. Хэрэв ажил амралтаа зохицуулж чадахгүй бол биоритм алдагдаж ажлын бүтээмж буурч, сэтгэл санаа доройтно. Иймд ажилласан шигээ амарч чаддаг байх хэрэгтэй.

Хэрэв та эерэг байдлын хүрээнд үлдвэл таны биед шинэ энерги орж ирэх болно. Иймд эрч хүч авах, зарцуулах зүйлээ ухаалгаар төлөвлөж, аль болох ашигтай, үр дүнтэй зүйлд цаг хугацаагаа зарцуулаарай. Ингэж чадвал та эрч хүчээр дүүрэн байж, бүх зүйлд амжилттай байх болно. Танд амжилт хүсье!

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

Эх сурвалж: neguusel.com

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!