Сэтгэл тавгүй байдлаас гарах шилдэг арга. Чамд тулгараад буй сэтгэлийн зовиур тэр бүх шанлалыг сонсоод гарах арга замыг зааж өгч чадах, өөдрөг үзэлтэй, эрч хүчтэй, ухаалаг хүнтэй уулзаж ярилц.
Хэрэв ойрхон итгэдэг хүн чинь байхгүй бол ном унш интернэтээс хэрэг болох мэдээллийг хай. Түүнийг турш, амьдарлаа сонирхолтой болго. Бодолд автан амьдарлаа зүхэж суулаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Хамгийн гол нь чи өөрөө дотроосоо зөв бодол тээж эргэж сэргэх нь хамгийн чухал. Агаарт гар.
Тэнд ядахдаа хагас цаг бай. Харин гэртээ эргэж ирэнгүүтээ халуун усанд орж өөртөө халуун цай аягалан амьдрал сайхан байгааг мэдрэх хэрэгтэй. Орчноо өөрчлөх. Нэгэн хэвийн уйтгартай байдал хүний сэтгэлийг улам л гонсойлгодог. Элдэв зүйлийг санаж бодох, үүнээсээ болж бодлын эмх замбараагүй байдалд ордог. Өөрөө өөртөө цэцэг бэлэглэ.
Өөрийгөө бүрэн тайвшруул. Ер бусын гайхалтай сайхан хөх, ягаан, ногоон, улаан өнгийн цэцэгсийг харахад л сэтгэл чинь баясах болно. Сайхан хувцасла. Хувцасны шүүгээгээ онгойлгоод бүх л хувцсаа өөрийнхөө өмнө дэлгэн тавьж өмсөж үзээрэй. Чи өөрийгөө ямар нэгэн цэнгээний газар байна гэж төсөөл.
Чиний эргэн тойронд олон аятайхан, царайлаг эрчүүд байх ба тэд бүгд ганцхан чамд нүд унаган харж байг. Харин чамд бол эдгээр эрчүүд нэг их сонин биш өөрөөр хэлбэл чи тэднийг анзаарахгүй зөвхөн бүжгэндээ л хамаг анхаарлаа хандуулан бүжиглэж байна.
Уг нь бяцхан тохуурхал нь сайн үйлсийн нэг адил хүмүүсийн сэтгэлд таалагддаг. Дуртай зүйлээ хий. Эмэгтэй хүний хувьд чи мөнгөгүй ч, гэсэн өөрийн тансаг, үнэтэйдээ сайн гэсэн дэлгүүрээр ороод гар. Үүнд чи үснийхээ хэлбэр болон нүүр будалтыг өөрчилж болно. Өөрийн шүтэн биширдэг дуучин эсвэл хамтлагийн хамгийн гоё гэсэн дууг сонсож эрч хүч ав.
Хэрвээ чи уйтгартай дуу сонсоод байгаа бол өөрчлөх хэрэгтэй. Хэрэв ойрхон итгэдэг хүн чинь байхгүй бол ном унш, интернээтээс хэрэг болох мэдээллийг хай. Түүнийгээ турш, амьдарлаа сонирхолтой болго. Бодолд автан амьдарлаа зүхэж суулаа гээд юу ч өөрчлөгдөхгүй.
Хамгийн гол нь чи өөрөө дотроосоо зөв бодол тээж эргэж сэргэх нь хамгийн чухал. Ямар нэгэн эд зүйл, марк, мөнгө цуглуулдаг бол цуглуулгаа үз, түүнийгээ хэрхэн баяжуулах талаар бод. Гэр цэвэрлэх дуртай бол цэвэрлэ. Зовлон гэдэг зүйлд байхгүй бол амьдрал гээд буй зүйл хичнээн уйтгартай билээ.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.