Home » БАЙГАЛ БОЛ МАШ ӨНДӨР ЭНЕРГИЙН ТҮВШНИЙГ ӨӨРТӨӨ АГУУЛЖ БАЙДАГ. Учир нь байгал бол ямар нэг шүүмж, эсэргүүцэлгүй, байгаагаараа байдаг бүрдэл юм.

БАЙГАЛ БОЛ МАШ ӨНДӨР ЭНЕРГИЙН ТҮВШНИЙГ ӨӨРТӨӨ АГУУЛЖ БАЙДАГ. Учир нь байгал бол ямар нэг шүүмж, эсэргүүцэлгүй, байгаагаараа байдаг бүрдэл юм.

by Aurora

БАЙГАЛ БОЛ МАШ ӨНДӨР ЭНЕРГИЙН ТҮВШНИЙГ ӨӨРТӨӨ АГУУЛЖ БАЙДАГ. Учир нь байгал бол ямар нэг шүүмж, эсэргүүцэлгүй, байгаагаараа байдаг бүрдэл юм. Хүссэн амьдралаараа амьдарч, аз жаргалтай, эрүүл энх байхын тулд энергийн хэлбэлзлийн түвшнээ өндөр байх зайлшгүй шаардлагатай.

Ухамсар болон энергийн хэлбэлзлийн түвшин хоёр хоорондоо шууд холбоотой. Хэрэв хэн нэгний хэлбэлзлийн түвшин сул байх аваас ухамсар доройтож, юм ойлгохдоо маруухан болно. Үүний эсрэгээр хэлбэлзлийн түвшин өндөр байвал ухамсар дээшилж, аливаа зүйлсийг хялбархан ойлгож, тусгаж авдаг.

Энергийн хэлбэлзлийн түвшин муу байх тусам аливаа зүйлсийг хүлээж авах чадвар мууддаг. Учир нь эго амин чухал энерги, цэвэр ухамсарын урсгалыг хааж байдаг. Үүнээс гадна оюун ухаан, бие, сэтгэлийг боогдуулж хайр, мэдрэмжийг сулруулдаг.

Энергийн хэлбэлзлийн түвшин өндөр байхад хүлээж авах чадвар дээшлэн, ертөнцийн энерги, цэвэр ухамсрыг чөлөөтэй хүлээж авдаг. Өндөр хэлбэлзэлтэй байснаар та цэвэр хайр, энэрэлийг гадагшлуулж, таны энергийн хүрээнд өртсөн хэн бүхэн үүнийг мэдрэх болно.

Өндөр энергитэй хүн, амьтан, газар орон, эд зүйлстэй ойролцоо байх. Энэ нь сүнслэг багш, амьтан, чулуулаг буюу кристалууд байж болно. Жишээ нь: онгон байгал бол маш өндөр энергийн түвшнийг өөртөө агуулж байдаг. Учир нь байгал бол ямар нэг шүүмж, эсэргүүцэлгүй, байгаагаараа байдаг бүрдэл юм.

Бас кристал буюу эрдэнийн чулуунууд маш өндөр энергийн давтамжтэй байдаг. Энэ мэт өндөр энергитэй зүйлстэй ойролцоо байснаар тань энергийн түвшин дээшилж, дөхөж очдог. Танд урам зориг өгч буй бүхэн өндөр энергийн түвшинтэй байдаг.

Тэгэхээр танд эерэг, өөдрөг бодол санаа төрүүлдэг ном зохиол уншиж, кино үзэж, сүнслэг хичээл сонсох нь энергийг дээшлүүлнэ. Дасгал хөдөлгөөн – биеийн хөдөлгөөн тархинд очих хүчилтөрөгчийг нэмэгдүүлж, тархийг сэргээгээд зогсохгүй аз жаргалтай мэдрэмж төрүүлдэг эндорфин хэмээх бодисыг ялгаруулдаг.

Эндорфины тусламжтайгаар та илүү их баяр хөөртэй болдог. Гэхдээ хийх дуртай дасгалаа хийх нь хамгаас чухал. Дургүй дасгалаа хийвэл харин ч сөрөг мэдрэмж төрж, энергийн түвшин буурах сөрөг нөлөөтэй. Үнэр болон өнгө – хөгжим, аялгуутай адилаар өнгө болон үнэр нь энергийн давтамжид нөлөөлдөг.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: neguusel.com

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!