Home » Сэтгэл эрүүлжсэнээр бие эрүүлжин аз жаргалтай урт удаан амьдарч энергийн нөөцөө зохистой ашиглах боломжтой

Сэтгэл эрүүлжсэнээр бие эрүүлжин аз жаргалтай урт удаан амьдарч энергийн нөөцөө зохистой ашиглах боломжтой

by Aurora

Энерги гэж юу вэ? Орчлон ертөнц бүхэлдээ энергийн нэгдэл. Мөн чанараа агуулж нэг биеэс нөгөө биед шилжин оршино. Энерги нь оргүй хоосноос үүсэхгүй, хамгийн жижиг нүдэнд үл үзэгдэх энергийн нягтрал нь биесийн үүсгэнэ.

Энэ нь өнгөц харахад ертөнц, юмс, биеүүд материйн олон хэлбэрээс үүсэж буй мэт боловч уг чанартаа энергийн олон хэлбэрээс бүрэлдэн тогтоно. Ийнхүү орчлонгийн бүх юмс энергиэс бүтэж, энергээр тэтгэгдэж энергийн шүтэлцээнд орших, устаж үгүй болдоггүй гэдэг нь батлагдсан юм.

Амьд биетийн энергийн био энерги гэнэ. Хүмүүс бид цаг тутам энергийн харилцан солилцоонд ордог. Хүн гэдэг нь зөвхөн нүдэнд үзэгдэх махбод төдий биш юм. Хүний эд эрхтэн хоорондоо энергийн урсгалаар холбогддог. Хүний биеийн эргэн тойронд цахилгаан, соронзон, долгион хүрээлж байдаг.

Үүнийг амин цэнэг буюу био энерги хэмээн шинжлэх ухаан нэрлэсэн. Хүнд био энергийн үндсэн 7 хүрд туслах 12 хүрд байна. Хүний төв мэдрэлийн судлын дагуу эрчим хүчний урсгал явагдан хуйларч байдаг. Үүнийг чакра буюу хүрд, энергийн суваг судал гэнэ

Эдгээр нь хүний оюун ухаан, сэтгэл санаа, сүнсний түвшинд янз бүрээр нөлөөлж байдаг. Судалгаанаас авч үзвэл хүн хорвоод 150 – 200 жил амьдрахад хэрэглэх 7525800 килоклар энергийн нөөцтэй ирдэг гэнэ. Тэгвэл яагаад энэ энергиэ эдэлж чадалгүй 150 нас байтугай 70 нас ч хүрэлгүй буцах болдог вэ? гэсэн асуулт гарч ирнэ.

Үүнд хүмүүс бидний буруутай үйл ажиллагаа амьдралын хэв маягаа зөв авч явж чадаагүйгээс болжээ. Өнөөдөр бид байгалийн энергийг хангалттай авч чадахгүй байна. Хэрвээ дээрх хүрдүүдийн аль нэг блоклох, энергийн эргэлт удааширвал гэрлэн бүрхүүл цоорч түүгээр энерги алдаж гадны сөрөг энерги орж өвчлүүлэхэд дөхөм болдог.

НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛҮҮД

  • Стресс
  • Буруу зуршил
  • Буруу хоололт
  • Хөдөлгөөний дутагдал

Ажлын хэт ачаалал гээд олон хүчин зүйл нөлөөлж хүний төрөлхийн тэнцвэрт байдал алдагдаж эрүүл мэнд доройтож, энэ нь цаашдаа энэ их энергийн нөөцийг үрэгдүүлж шамшигдуулж цагаасаа өмнө хорвоог орхиход хүргэдэг.

Хүмүүс мөнгө төгрөгийг зарцуулахдаа маш их тооцоотой, төсөл төлөвлөгөө гаргаж зарцуулдаг хирнээ энергийг хайр гамгүй цацсаар дуусгаж байгаа нь даанч харамсалтай.

Тэгвэл бид энергийг хэрэггүй, ашиггүй зүйлд зарцуулахгүй байх нь чухал. Тухайлбал аль болох тайван амгалан байдлыг орчиндоо бий болгох, сэтгэлдээ бусдыг хайрлах энэрэх аливаа зүйлийг эерэг сайн талаас харах нь чухал.
Сэтгэлээ эерэг байдалд дадуулах идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэх нь чухал.

Хооллохдоо анхаарч зөв хооллох, гүн нойрсох зөв амрах, байгалтайгаа ойр байж байгалаас энерги авах гэх мэтээр энергиэ хадгалах, хуримтлуулах олон арга байдаг. Үүний нэгэн чухал арга бясалгалаар өөрийн сэтгэлийг номхотгон барьж, захирч, жолоодон дадуулах арга юм.

Бясалгал нь сэтгэлд буй өвчлөлийн эм эмчилгээ нь болдог байна. Сэтгэл эрүүлжсэнээр бие эрүүлжин аз жаргалтай урт удаан амьдарч энергийн нөөцөө зохистой ашиглах боломжтой. Хүмүүс бид физик үйлдэл хийгээгүй ч био энергийн солилцоонд байнга орж байдаг.

Энергийн энэхүү солилцоо нь хүнд байгалаас хайралсан асар их давуу тал, нөөц бололцоо юм. Энэ нь бүхнийг удирдах эзэмдэх боломжийг олгож байна. Харааны (энерги) хүчээр нөгөө хүний энергийн биеийг эвдэх, эсвэл зайнаас энергийн хүчээр эмчлэн эдгэрүүлэх нь энергийн амьдрал дахь илрэл юм.

Харин хүн өөрийнхөө энергийн тухай мэдсэнээр өөрөө өөрийгөө өөрчлөх, мөн чанараа ойлгох боломжтой болох юм.
Шинжлэх ухаан хөгжиж эхэлсэн сүүлийн хэдэн арван жил хүн орчлон ертөнц, дэлхийн мэдэх мэдэхгүй бүх бодисыг “матер” хэмээх нэгэн үгээр тодорхойлох болсон юм. Хүн дуран авиа шагайвраар хараад л орчлон ертөнцийн хязгааргүйд итгэж маш жижигхэн орон зайд ч матер буйг нээжээ.

Матерын энэ үй олон төрөл нь өөрийн гэсэн өвөрмөц амьдралаар амьдарч, янз бүрийн хөдөлгөөнд оролцож, бие биетэйгээ харилцан нөлөөлцдөг болохыг хүмүүс яваандаа мэджээ. Энэ бүх матер нь Нүдэнд үл үзэгдэх, үл баригдах, тэгсэн атлаа хөдөлгөөнөөр өөрийгөө илэрхийлдэг, бүтцийн хүчээр гүйцэтгэдэг болох нь батлагджээ.

Энэ тодорхойгүй зүйл нь матерын янз бүрийн хэлбэрүүдийг амьдруулж харилцан нөлөөнд оруулдаг ба түүнийг хүмүүс энерги (эрчим хүч) гэж нэрлэжээ. Орчлон ертөнц бол энергиэр дүүрэн. Та бидний мэдэх цахилгаан энерги, химийн энерги, механик энерги, физик энерги, гэрлийн энерги, дулааны энерги, ухамсрын энерги, сэтгэлийн энерги гэх мэт.

Энэ бүх энерги нэгдэл холбоотой. Хүнд энэ бүх энергийн нэгдэл холбоо явж байдаг. Ургамлын энерги: Ургамал нь энергид нөөцөлж энерги ялгаруулдаг. Хүн хүчилтөрөгчөөр амьсгалдаг. Ногоон ургамал нүүрстөрөгчийн хийг шингээж хүчилтөрөгч ялгаруулсанаар агаарыг хүчилтөрөгчөөр баяжуулдаг.

Ингээд амьд биеийн амьсгалах хүчилтөрөгчийн нөөцийг хэвийн хэмжээнд байлгана. Ургамал орчлон ертөнцийн төв болох нарнаас энерги аваад цааш нь амьд бүхэнд зориулан энерги боловсруулан гаргах үйлдвэр болдог байна.
Бидний амьсгалж буй агаар, идэж буй хоол, бидний биеэс ургамал хоол хүнсээр дамжуулан энерги бий болгож байдаг.

Тэгэхээр цөлжиж, экологийн тэнцвэр алдаж буй өнөө үед байгалдаа ойртох үүднээс тасалгаандаа цэцэг тарих нь зөв юм. Эх дэлхийгээ хайрлацгаая. Эх дэлхийгээ хайрлацгаая.Эх дэлхийгээ хайрлацгаая.Эх дэлхийгээ хайрлацгаая.Эх дэлхийгээ хайрлацгаая.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Энергийн гоёл

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!