Home » ШӨНӨ ДУНДЫН ХАР ЦАГТ АЛИВАА ҮЙЛ АЖЛЫГ ҮЛ ЭХЛЭХ зэргээр тохиолдож болзошгүй гай гамшиг, барцадаас сэргийлдэг.

ШӨНӨ ДУНДЫН ХАР ЦАГТ АЛИВАА ҮЙЛ АЖЛЫГ ҮЛ ЭХЛЭХ зэргээр тохиолдож болзошгүй гай гамшиг, барцадаас сэргийлдэг.

by Aurora

Шөнө дундын хар цаг. Уг цаг нь шөнийн 04:7′:36″с эхэлж 15’22” үргэлжлэн дуусдаг байна. Энэ цаг мөчид аливаа үйлийг эхлэх, эсвэл гадагшаа явах нь заавал нэг муу үйл явдалтай учруулдаг гэнэ. Лам нар уг цаг минутыг “Эрлэгийн цаг” хэмээн цээрлэн нэрлэдэг.

Уг цаг хугацааны үед суусан газраасаа үл босох, гадагш үл гарах, аливаа үйл ажлыг үл эхлэх зэргээр тохиолдож болзошгүй гай гамшиг, барцадаас сэргийлдэг аж. Энэхүү хар цаг хэмээх 15’22” минутын хугацаанд аливаа үйлийг хийхийг цээрлэ.

Эрдэмтдийн судалгаагаар энэхүү цагт ямар нэг ажил хөдөлмөр эрхэлсэн 3000 гаруй хүний 70% нь маш ноцтой эрсдэлд өртөж, зарим нь амь насаа алдсан байдаг гэж ээ. Анхаарч үзэхэд илүүдэхгүй юм шүү.
Энэ цагийн тухай хөгшчүүл ярьдаг л юм.

Толгой нүцгэн бүү яв, муу юм буюу 3 хөлтний хөдөлдөг цаг гэж. Үүр цүүр буюу 04:07’22”- 04:22’58” энэ хоорондох хугацааг хэлж байна. Өөрөөр хэлбэл үүрийн 4 цаг 7 минутаас хойших 16 минутыг анхааралтай байх хэрэгтэй.  Шөнө дундын хар цаг. Уг цаг нь шөнийн 04:7′:36″с эхэлж 15’22” үргэлжлэн дуусдаг байна.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Шатарбалын Даваацэрэн

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!