Home Зөвлөгөө ХЭРЭВ ТА ГУТАРЧ БАЙВАЛ ӨНГӨРСӨНДӨӨ, ТҮГШИЖ БАЙВАЛ ИРЭЭДҮЙДЭЭ, АМАР ТАЙВАН БАЙВАЛ ӨНӨӨДӨРТӨӨ БАЙНА

ХЭРЭВ ТА ГУТАРЧ БАЙВАЛ ӨНГӨРСӨНДӨӨ, ТҮГШИЖ БАЙВАЛ ИРЭЭДҮЙДЭЭ, АМАР ТАЙВАН БАЙВАЛ ӨНӨӨДӨРТӨӨ БАЙНА

by Aurora

Өнгөрсөн дөө шаналж, өөрийгөө буруутгаж, тэгэх байсан юм, ингэх минь яалаа гэж гутрах үе бидэнд олон бий. Сарын дараахыг тооцож, жилийн арыг бодож, нойргүй хонох өдрүүд бас байдаг. Зарим шархыг цаг хугацаа эдгээж, болох зүйл болдогоороо болдог.

Сэтгэл тайван үед гаргасан шийдвэр хамгийн оновчтой байх тул сайхан ирээдүйг хүсвэл өнөөдөр тайван бай. Хэрвээ та гутарч байвал өнгөрсөндөө байна. Түгшиж байвал ирээдүйдээ байна. Харин амар тайван байвал өнөөдөртөө байна. Та аль цаг хугацаанд илүү их цагийг өнгөрөөж байна вэ? Сөрөг сэтгэл хөдлөл, стресс бидний эрүүл мэндийг муутгаж байдаг.

“Эрүүл амьдралын хэв маяг” гэж юу гэсэн үг болохыг асуухад ихэнх нь “зөв хооллолт, дасгал” гэж хариулдаг. Гэхдээ энэ бол зөвхөн хоол хүнс, дасгал хөдөлгөөн хийхээс илүү их зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Бидний сэтгэл хөдлөлийн байдал асар их үүрэг гүйцэтгэдэг.

Бид бүгдээрээ хүн, амьсгалж, амьдардаг, сэтгэл хөдлөлийг мэдэрдэг. Мэдээжийн хэрэг, тэд үргэлж эерэг байдаггүй. Жижиг сажиг зүйлд анхаарал хандуулахгүй байх, сул тавьж сурах хэрэгтэй. Бидний олонх нь гомдол, үл ойлголцол, үзэн ядалт, уур хилэнгийн уут авч явдаг. Энэ бүхэн таны дотор чанга сууж, аажмаар устгадаг.

Хүмүүсийг уучилж, өшөө авалтаа арилгаж, өөрт тохиолдсон шаналлаа мартаж сур. Өнгөрсөн амьдралаа сайхан сэтгэл, хайраар хар. Үүнийг хүлээн зөвшөөр. Эцэст нь таныг арай дээрдүүлж, хүчирхэг болгоно. Нэгэнт өнгөрсөн зүйлээ хаяж эхэлбэл та аз жаргалтай, эрүүл амьдрах үүд хаалгыг нээх болно.

Уурлуулж, уурлуулж байсан өчүүхэн зүйлд анхаарлаа хандуулахаа боль. Таны энерги, анхаарлаа үүн дээр үрэхийг хүсэхгүй буйг одоо ойлгох хэрэгтэй. Харин эрч хүч, эерэг сэтгэл хөдлөлөө гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, хийж буй ажил үйлсдээ өгөхийг илүүд үз. Илүү их инээмсэглэж, эерэг, сайхан сэтгэлтэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхийг хичээ.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!