Нууцыг хэрэглэх: Арабын шидэд үлгэрт Алладин гэгч хүү шидэт домбо олоод зүлгэдэг. Тэгэхэд домбон дотроос Бирд гарч ирээд “Таны хүсэл надад хууль” хэмээн хэлдэг. Тэгвэл бүх ертөнц буюу таталцлын хууль бол таны хувьд шидтэй бэрд юм
Та бирдээс буюу ертөнцөөс юу хүснэв тэрбээр танд дараах хариуг хэлнэ. “Таны хүсэл надад хууль” Та юу ч захиалж болох нь байна. Тэр бүгд чинь биелэнэ гэсэн үг. Таталцлын хууль хэзээ нэгэн цагт завсарласан, доголдсон, тэр хүнд л үйлчилдэгтэй гэх зэргийг та дуулсан уу.
Та ямар нэг зүйлийн тухай бодох л юм бол таталцлын хүч бүхий л нөхцөл байдлын тусламжтайгаар таны хүслийг биелүүлэхийн тулд бүх ертөнцийн хөдөлгүүрийг тэр даруй асаана. Та амьдралаа хүссэнээрээ өөрчлөхийн тулд дараах алхмуудыг хийх хэрэгтэй.
Эхлээд хүс, нэг ёсондоо гуйж бүх ертөнцөд тушаал өгч байгаа хэрэг юм. Та хүсч байгаагаа хэлээд зогсохгүй бүр тодорхой төсөөлөн бодох хэрэгтэй. Зүгээр жирийн үгээр л нөгөө бирдэд ойлгогдохоор хэлэх хэрэгтэй. Би одоо зуун мянган төгрөгтэй болмоор байна гэх зэргээр.
Хоёрдугаар алхам нь итгэх юм байна.Та хүсэл чинь биелчихсэн байна хэмээн итгэж чадах хэрэгтэй гэнэ. Биелэнэ гэж итгэдэггүй учраас л бид үнэн сэтгэлээсээ юм гуйж, түүнийгээ олж авч чадна гэдгээс айдаг байна. Түүний оронд бүх зүйл чинь сэтгэлчлэн бүтсэн гэж бодож сэтгэл санаагаа тайван, сайн сайхныг бодож байх хэрэгтэй аж.
Гуравт хүлээн авах. Таны хүссэн зүйл биелбэл танаас ямар сэтгэлийн хөдөлгөөн гарах вэ. Түүнийгээ л хий. Бүхий л үйл ажиллагааны үед та сэтгэл санаагаа өөдрөг урамтай байлгах хэрэгтэй гэнэ. Өөдрөг урамтай сэтгэлийн давтамж бол таны хүссэн зүйлийн чинь давтамжтай давхцаж байгаа хэрэг аж.
Тэгээд бүхий л сайн сайхныг татах тэр давтамж дээрээ байнга байж сайн сайхныг тасралтгүй татаж байдаг гэнэ. Нөгөө хүсээд байсан зуун мянган төгрөгөө аль хэзээний авчихсан мэт сэтгэлдээ ургуулан бодож тоолж юу авахаа бодож гэх мэт. Энэ бүхний эцэст таны хүсэл болгон биелэнэ. Яагаад гэвэл таталцлын хууль ганц удаа ч гацаж байгаагүй хэмээжээ.
Эх сурвалж: Нууц