Home » Та ямарч шалтгаангүй байсан ч бүх юманд баярлаж талархаж байх ёстой юм байна. Таны талархлын энэ давтамж бүх ертөнцийн баяр хөөрийн давтамжтай нэгдэж таны амьдрал баяр хөөрөөр дүүрэн байх ажээ.

Та ямарч шалтгаангүй байсан ч бүх юманд баярлаж талархаж байх ёстой юм байна. Таны талархлын энэ давтамж бүх ертөнцийн баяр хөөрийн давтамжтай нэгдэж таны амьдрал баяр хөөрөөр дүүрэн байх ажээ.

by Aurora

Та нөхцөл байдлыг өөрчлөх гэж байгаа бол юун түрүүн өөрийгөө өөрчлөх хэрэгтэй гэнэ. Та өдөр бүр ер нэхсэн бичиг ирэх байх гэж айгаад байвал тийм бичиг л ирээд байх аж. Түүний оронд мөнгө гуйвуулсан чек хүсвэл мөнгө л ирээд байна хэмээн баталж байна.

Мөн хүн гэнэт уурлан бухимдах нь байдаг зүйл. Үүнийг хэн ч гайхдаггүй. Тэгвэл та ямарч шалтгаангүй байсан ч бүх юманд баярлаж талархаж байх ёстой юм байна. Таны талархлын энэ давтамж бүх ертөнцийн баяр хөөрийн давтамжтай нэгдэж таны амьдрал баяр хөөрөөр дүүрэн байх ажээ.

Аливаа хүссэн гуйсан зүйлээ хурдан бүтээхийн тулд нүдэндээ амилуулан харж яг болит байлалд байгаа мэт дүрсэлж сурах нь хүсэл чинь биелэхэд тун их түлхэлт өгдөг аж. Та шинэ машин хүссэн бол яг ямар өнгөтэй машин дотор орж сууж байгаагаа, шинэ машины бүхээгний үнэр нь ямар байгааг, асаагаад хөдлөхөд хэрхэн зөөлхөн байгааг дүрслэн бодож байх нь захиалгыг түргэтгэдэг гэнэ.

Мөн мөнгө авахын тулд мөнгө хүнд өгч сурах хэрэгтэй хэмээн заажээ. Би ямар тараагаад байх мөнгө төгрөгтэй ч хүн биш гэж бодоодохвол л та юу болохыг нэгэнт мэдсэн. Нөгөө ертөнцийн хууль чинь энэ нөхөр мөнгөтэй байх дургуй хүн юм гээд л крантаа хаачих нь байна ш дээ.

Эрүүл мэндийн талаар уг номонд бичихдээ өвчин зовлонг биед барьж байдаг гол зүйл бол хүний сэтгэл санаа гэжээ. Өвчнийхээ тухай хүн болгонд яриад л өдөр болгон түүнийг бөөцийлөөд байх юм бол огт өвчнөөс салахгүй аж. Хүний биеийн эд эс хоёр сараас хоёр жилийн дотор бүрэн шинэчлэгддэг гэдгийг шинжлэх ухаан тогтоожээ. Тэгвэл яагаад өвчин зовлон хүний биед урт удаан байж чаддаг вэ.

Түрүүний өвчтэй эс байхгүй болоод шинэ эд эс ургачихаад байхад шүү дээ. Үүнийг зөвхөн хүний ухаан санаа л барьж хадгалж байдаг гэжээ. Эцэст нь, хэлэхэд юуг сөрнө тэр улам зөрчилдөнө хэмээн сургасан байна. Энэ нь мөнөөх ертөнцийн таталцлын хуультай л холбоотой сургаал аж.

Жишээлбэл хотын утаа хэмээн хүн болгон шагширдаг. Энэ нь хүн болгоны сөрөг энерги утаан дээр төвлөрч байгаа хэрэг аж. Түүнийг тоохоо боливол харин энэ утаа багасч магадгүй юм бичсэн байх юм. Мөн хамгийн их эсэргүүцэлтэй тулгардаг улс төрч л сонгуульд ялдаг гэсэн нь тохуутай ч үнэн үг л дээ.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Нууц

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!