Бид бүгдээрээ нэг хүчинд захирагдаж амьдралын тодорхой хуулиудын тусламжтай амьдардаг. Та ертөнцийн хаа ч байсан ялгаагүй бидэнд нэг л хүч тусалж нөлөөлж байдаг. Энэ ганцхан хууль бол ТАТАХ ХҮЧНИЙ ХУУЛЬ юм. Амьдралд чинь тохиолдсон юм бүхнийг та өөртөө татаж байдаг. Ухаан санаанд чинь болж байгаа юм бүхэн таньд татагдаж байдаг.
Татах хүчний хуулийг хялбараар дүрслэе гэвэл соронзон юм. Татах хүчний хуулиар ижил төсөөтэй зүйлүүд өөр хоорондоо татагддаг. Хүн хамгийн гол нь бодлоо сайн барьж чухам юу хүсэж байгаагаа ухаан санаандаа сайтар шингээж өгөх ёстой.
Тэгэж чадвал хорвоо ертөнцийн хамгийн хүчирхэг зүйл болох татах хүчний хуулийг хэрэгжүүлж эхэлнэ. Та өөрийгөө хэн гэж бодно тийм хүн болохоос гадна хүсээд байгаа бүх зүйлээ өөртөө татна. Бодол санаандаа шингээсэн зүйлийг гартаа атгана гэсэн үг.
ХҮНИЙ БОДОЛ БИЕЛДЭГ ЮМ. Хүний бодол тодорхой хэлбэлзэлтэй байдгийг хүмүүс мэддэггүй. Бодол бүр өөрийн хэлбэлзэлтэй байдаг. Нэг юмыг дахин дахин төсөөлж бодвол хэлбэлзэл ялгарч байдаг. Бодол өөр лүү чинь эргэж шугам татаж чаддаг соронзон дохиолол илгээдэг юм.
Өөрийгөө чинээлэг амьдарч байна гэж төсөөлөхөд л биелнэ. Энэ хууль үргэлж биелдэг. Хэн ч бай хэзээ ч бай биелж л байдаг. Гэхдээ энд нэг хүндрэл бий. Ихэнхдээ хүмүүс битгий биелээсэй гэсэн юмаа л боддог. Тэгээд энэ нь дахин дахин биелэхэд гайхан гомдоллодог.
Та сайн муу ямар ч зүйлийн тухай бодсон хамаагүй хууль зөвхөн таны бодолд л хариулна. Татах хүчний хууль бол хүлцэнгүй хууль. Та ямар нэг зүйлийг сэтгэл зүрхээрээ хүсэж тэр зүйл дээр бодол чинь төвлөрөхөд л татах хүчний хууль хүссэнийг чинь өгнө. ҮРГЭЛЖ.
Харин битгий биелээсэй гэсэн зүйл дээр хамаг анхаарлаа төвлөрүүлбэл та үүнийг биелэхэд нь туслаж байна аа гэсэн үг. Хүсэхгүй юм болгоныг чинь хууль анзаардаггүй. Ингээд тэр дахин дахин биелсээр байх болно. Хууль таны хүссэн хүсээгүйг ялгадаггүй.
Татах хүчний хууль таны бодсон бүхнийг батлан биелүүлдэг. Татах хүчний хууль үргэлж үйлчилж байдаг. Та итгэсэн ч итгээгүй ч бай, ойлгосон ч ойлгоогүй бай үргэлж ажиллаж байдаг юм. Бодох тусам үйлчилдэг. Бодол хөвөрч байгаа цагт татах хүчний хууль үргэлж мөнх ажиллаж л байдаг.
Таны бодолтой яг ижилхэн. Хүн бодох бүртээ, нэг бодлоо удаан хугацааны турш бодох бүртээ бүтээн туурвих ажиллагааг явуулж байгаагаа мэдэхгүй байдаг. Тэрхүү бодлуудын чинь дундаас нэг нь зайлшгүй биелэх болно. Татах хүчний хуулиар таны хэлж эсвэл анхаарлаа төвлөрүүлсэн бүхэн биелж байдаг.
Тэгэхээр та энэ тэр таалагдахгүй байна гэж гомдолловол таалагдахгүй байгаа зүйлээ бий болгож байдаг. Татах хүчний хууль үргэлж ажилладаг. Битгий биелээсэй гэсэн зүйл дээрээ анхаарлаа төвлөрөхөө больж хүсэл мөрөөдөл дээрээ төвлөрвөл байдал өөрчлөгдөнө. Ямар нэг зүйл дээр сэтгэл хөдлөлөөрөө төвлөрвөл тэр чинь илүү хурдан биелнэ.
Өөрийнхөө хүсэж байгаа зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Эерэг бодол мэдрэмжтэй байснаар эерэг нөхцөл байдал эерэг зүйлсийг татна. Игээд та хамгийн их бодож байдаг зүйлээ өөртөө татаж авна. Та хүмүүсийг, ажлыг, үйл явдлуудыг, эрүүл мэнд, эд баялагийг зэрэг бүхнийг өөртөө соронзон мэт татаж байдаг. Та бодсоноо өөртөө авдаг. Таны амьдрал бол таны толгойд болж байгаа зүйлсийн бодит биелэл юм.
Хүмүүс аугаа нууцуудыг ойлгож ирэхээрээ оюун бодолд байгаа сөрөг бодлуудаасаа айж эхэлдэг юм. Та бүхэн хоёр зүйлийг мэдэх хэрэгтэй.
- Эерэг бодлууд сөрөг бодлуудаас хэдэн зуу дахин хүчтэй байдгийг орчин үеийн шинжлэх ухаан нотолчихсон.
- Аз болж тодорхой хугацаа байдаг юм. Таны бодсон бүхэн тэр даруйдаа биелдэггүй. Тодорхой хугацаа таньд үйлчилж хүсэж байгаа зүйлийнхээ тухай дахин тунгаан бодож сонголтоо өөрчлөхөд тусалдаг.
Гэсэн ч та бодлоосоо айлгүй бодлоо болгоомжтой сонгож байхыг таньд зөвлөе. Та амьдралынхаа аугаа мастерт бол баяр хөөр олж байх ёстой. Та бол өөрийн амьдралын бүтээгч нь юм. Бид өөрсдийнхөө бодол бүрийг хянах боломжгүй. Аз болж илүү хялбар арга байдаг.
Энэ бол бидний мэдрэмж. Мэдрэмжийнхээ ачаар бид бодож байгаа зүйлээ эргэн харах боломжтой. Бодлууд мэдрэмжийг бий болгодог. Сэтгэл хөдлөл бол юу татаж байгаа мэдрэхэд тусалдаг бидэнд өгсөн ер бусын бэлэг. Мэдрэмжийнхээ талаар сайн бод. Эерэг мэдрэмжийг баярлан хүлээж авснаар та өөртөө илүү их баяр баясгалан авчирдаг зүйлсийг өөртөө татна.
Мэдрэмж бидний зөв явж байгаа эсэхийг хэлдэг. Яг одоо таны сэтгэл таагүй байгаа бол хүссэн зүйлээсээ хазайжээ. Та шинэ өдрийг эхлэх хором бүрт татах хүчний хууль ажиллаж байдаг юм. Бидний бодож мэдэрч байгаа бүхэн бидний ирээдүйг бүтээдэг.
Та санаа зовж айж байгаа бол бүхэл өдрийн турш эдгээр зүйлсийг өөртөө татаж байдаг. Өнөөдөр таны бодож мэдэрч байгаа бүхэн таны ирээдүйг бүтээдэг. Та мэдэрсэн тэрхүү зүйлээ л авна. Бодсон зүйлээ биш. Хүмүүс өглөө сөрөг сэтгэгдэлтэй босвол тодорхой эргүүлгийг үүсгэнэ. Бүхэл өдөр ийм байдалтай өнгөрдөг.
Мэдрэмжээ хянаснаар тэр өдрөө бүхэл амьдралаа өөрчлөх боломжтой гэдгийг бид мэддэггүй. Та сэрэхдээ өглөөг баяртайгаар угтахад л бүхэл өдөржингөө танаас сайхан мэдрэмж салахгүй. Та сэтгэл санаагаа өөрчлөхийг зөвшөөрөлгүй энэ мэдрэмжээ барьж чадвал татах хүчний хуулийн дагуу сайхан мэдрэмж төрүүлэх үйл явдал, нөхцөл байдал, хүмүүсийг татсаар л байх болно.
Та яг одооноос эхэлж эрүүл саруул мэдрэмжтэй болж болно. Та яг одоо өөдрөг сэтгэж эргэн тойронд чинь байгаа хайр дурлалыг мэдэрч эхлээрэй. Байхгүй ч гэсэн мэдэр. Тэгэхэд орчлон ертөнц танаас эгшиглэж байгаа аялгуут дуунд чинь хариулна.
Орчлон ертөнц таны дотроос урсаж байгаа мэдрэмжинд хариу өгч биелүүлэх болно. Яагаад гэвэл энэ бол таны мэдрэмж. ТАНЫ БОДОЛ МЭДРЭМЖ ТАНЫ АМЬДРАЛЫГ БҮТЭЭДЭГ. Үргэлж ийм байх болно. Баталгаатай.
Амьдралд чинь юу ч тохиолдсон байсан гэсэн тэрийгээ өөрчилж засч болно. Амьдрах хугацаандаа хүн өөрийнхөө хувь тавиланг бүтээдэг. Сэтгэл уужуу сайхан байх нь чухал.
Яагаад гэвэл энэ мэдрэмж орчлон ертөнцөд илгээх дохио болж сайн сайхан бүхэн өөрт чинь татагдана. Өөдрөг байх тусам л сэтгэлийг чинь улам сайхан болгож дээд аз жаргалтай амьдралд хөтлөн оруулдаг. Сэтгэлээр унасан үедээ сайхан зүйлсийн тухай бод.
Энэ сайхан дүр зураг дээр төвлөр бусад бодлуудыг толгойндоо оруулахгүй хамаг сэтгэлээрээ энэ тухай бод. Ингэхэд л сэтгэл санаа чинь өөдрөг сайхан болохыг баталж байна. Та энийг ойлгож бодол мэдрэмжээ удирдаж сурвал хүсэл мөрөөдлийнхөө бодит биелэлийг олж харна. Энэ бол таны эрх чөлөө. Энэ бол таны хүч чадал. Энэ үед л та өөрийнхөө амьдралыг ухамсартайгаар өөрчилж чаддаг хүн болно.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Нууц