Home » Татах хүчний хууль: Хүссэн зүйлээ яг одоо болж байгаа юм шиг мэдрэхэд туслах юм бүхнийг хийж үз. Та хэрэгтэй бүхнээ өөртөө татдаг болно.

Татах хүчний хууль: Хүссэн зүйлээ яг одоо болж байгаа юм шиг мэдрэхэд туслах юм бүхнийг хийж үз. Та хэрэгтэй бүхнээ өөртөө татдаг болно.

by Aurora

Нууцыг яаж хэрэглэх вэ? Аладины шидэт дэнлүүний үлгэрийн бирдээр жишээ авч үзье. Бирд үргэлж нэг зүйлийг хэлдэг. ТАНЫ ТААЛЛААР БОЛЪЁ. Бүтээлч үйл ажиллагаа 3 шаттай байдаг.
1. Эхний шат бол АСУУХ. Орчлонд тушаалаа өг. Орчлонд юу хүсэж байгаагаа хэл.

Тэгвэл орчлон бодолд чинь хариу өгнө. Та үнэндээ яг юу хүсдэг вэ? Тухтайхан суугаад цаасан дээр бүгдийг нь бич. Одоо цагт бичээрэй. Та захидлаа би маш талархаж байна гэж эхэлж болно. Тэгээд амьдралаа ямар байхыг хүсч байгаагаа бич. Бүх л салбарт. Та орчлонд захиалгаа өгөхөд л болно. Амархан байгаа биз дээ.

2. Хоёрдугаар шат бол ИТГЭЛ. Бүх юм таных болчихсон гэж итгэ. Үүнийг бат итгэл гэж болно. Үл үзэгдэх юманд итгэх (Таны тааллаар болог). Таньд аз жаргал бэлэглэхийн тулд орчлон ертөнц өөрчлөгдөж эхэлдэг. Таны хүссэн зүйл чинь таньд яаж орж ирэхийг та мэдэх албагүй.

Та яаж гэдгийг нь мэдэхгүй ч хүсэл биелнэ. Арга зам нь өөрөө л гараад ирнэ. Хүссэн зүйл нь биелэхгүй болохоор бид ихэнхдээ хясаж сэтгэлээр унаж эхэлдэг. Тэгээд эргэлзэж эхэлдэг юм. Эргэлзээ үссвэл сэтгэл гутрал үүсэх нь ойлгомжтой. Ийм мэдрэмж орж ирвэл боломж олголгүй бат итгэлээр өөрчлөөрэй. Хүссэн зүйл маань ойрхон байгааг би мэдэж байна. Би мэдэрч байна.

3. Хамгийн сүүлийн гуравдугаар шат бол ХҮЛЭЭЖ АВАХ. Хүссэн зүйлийнхээ тухай сайнаар бодож эхэл. Хүсэл чинь биелэхэд таньд ямар санагдах вэ тэрнийгээ мэдэр. Байгаа юм шиг мэдэр. Та энэ бүх хугацаанд өөдрөг сэтгэлтэй байх нь чухал.

Аз жаргалаар бялхаж байх сэтгэл сайхан үед хүссэн зүйлийнхээ давтамжид хүрдэг юм. Энэ бол орчлон ертөнцийн мэдрэмж юм. Та оюундаа энэ бүтэх юм байна тэгж бодоод зүгээр л итгэж сэтгэл зүрхнээсээ мэдэрч чадаагүй бол амьдралдаа хүссэн зүйлээ бүтээх хүч чадал дутна. Тэрнийгээ одоо цагт мэдрэх ёстой байдаг юм.

Хүссэн зүйлээ яг одоо болж байгаа юм шиг мэдрэхэд туслах юм бүхнийг хийж үз. Тэгээд энэ мэдрэмжээ марталгүй санаж яв. Та хүсэлдээ ойртох бүхнээ хийсээр хүслээ биелэхэд туслана. Нэг л өдөр та сэрэхэд хүсэл чинь биелсэн байна. Эсвэл та хүслээ биелүүлэхэд туслах ямар нэгэн санаа бодож олж болох л юм. Тэгвэл илүү хялбар.

Та хэрэгтэй бүхнээ өөртөө татдаг болно. Өөрт чинь татагдсан бүхнийг сайтар хар. Та хүссэн зүйлээ төсөөлөн бодоход тэд таньд татагдаж та өөрөө ч татагдах болно. Хамгийн чухал нь бодит байдал таньтай хамт танаар дамжин биелдэг. Хууль ингэж л үйлчилдэг.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Нууц

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!