Home » ТАЛАРХЛЫН НУУЦ. Одоо та ямар ч нөхцөлд байсан энэ бол таны бодит байдал. Та нөхцөл байдлаа өөрчлөхийг хүсэж байгаа бол эхлээд бодлоо өөрчлөх ёстой.

ТАЛАРХЛЫН НУУЦ. Одоо та ямар ч нөхцөлд байсан энэ бол таны бодит байдал. Та нөхцөл байдлаа өөрчлөхийг хүсэж байгаа бол эхлээд бодлоо өөрчлөх ёстой.

by Aurora

Нууцыг ашиглан өөрийн сайн сайхан хүслээ биелүүлэх жорыг Та бүхэндээ хүрэж байна.
1. ТАЛАРХЛЫН НУУЦ. Одоо та ямар ч нөхцөлд байсан энэ бол таны бодит байдал. Та нөхцөл байдлаа өөрчлөхийг хүсэж байгаа бол эхлээд бодлоо өөрчлөх ёстой.

Татах хүчний хууль таны бодлыг дуулгавартай биелүүлдэг. Өөрийгөө баярлуулаад үз. Мөнгөний чектэй болно гэж бод. Бидний одоогийн байдал бидний бодлуудын үр дүн юм. Аугаа хүчирхэг арга бол ТАЛАРХАЛ юм. Талархаж явдаг зүйлүүдийнхээ тухай бич.

Эндээс эхэл ингэснээр хүний эрч хүч нэмэгддэг юм. Зөв бодоход тусалдаг. Таньд үргэлж сайхан санагддаг тэрхүү зүйлүүдэд талархаж эхлээрэй. Талархал бол амьдралаас илүү ихийг авахад тусалдаг зам юм. Өглөө бүр сэрэхдээ баярлалаа гэж хэл.

Гэхдээ зүгээр энэ тухай бодолгүй чин сэтгэлээсээ талархаж байгаа мэдрэх хэрэгтэй. Талархаж явдаг өөрийнхөө ямар нэгэн зүйл дээр анхаарлаа төвлөрүүл. Одоо байгаа юмандаа талархсаны дараа хүссэнээ удахгүй олж авна.
2. АУГАА ХҮЧИРХЭГ ТӨСӨӨЛӨН БОДОХЫН НУУЦ. Та төсөөлөн бодвол бодит болгоно.

Та оюун бодолдоо төсөөлөн бодож чадсан бол бодит болгоно. Та төсөөлөн бодож тархиндаа тэр дүр зургийг байнга байлгаж байх юм бол эцсийн эцэст тэр чинь биелнэ. Зүгээр нэг төсөөлөн бодох биш мэдрэх хэрэгтэй. Баяр хөөр аз жаргалыг мэдэр.

Яаж биелэх нь бидэнд хамаагүй тэрэнд итгэж барьж байх нь бидний гол асуудал. Аугаа нууцын хамгийн чухал зүйл бол сайхан мэдрэмжтэй байх. Та юу хүсэж байгаагаа шийдээд энийг авна, энийг авах боломжтой гэдэгтээ итгэ. Тэгээд өдөр бүр хэдэн хором нүдээ аниад хүсч явдаг тэрхүү зүйлээ төсөөлөөд авчихсан байгаа мэт мэдэрч төсөөл.

Ингэснийхээ дараа одоо таньд байгаа талархаж явдаг зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүл. Сэтгэлээсээ таларх. Баярла. Тэгээд хэвийн ажлаа хийж энэ хүслээ орчлонд тавьж илгээ. Орчлон ертөнц энийг биелүүлэх аргыг олно гэж итгэ.
3. ЭД БАЯЛГИЙН НУУЦ. Хүн юу төсөөлж чадна тэрэндээ л хүрнэ.

Урам оруулах бодол орж ирвэл бодолдоо итгэж хөдлөх ёстой. Би ойрын 30 хоногийн дотор цалингаасаа гадна 30 000$-той болмоор байна. Мөнгө хэд ч байсан болно. Гол нь таньд боломжтой санагдах ёстой. Та юуны тухай бодож байна тэрнийгээ л татаж байдаг. Та өр ширний тухай бодсон бол өр ширийг л өөртөө татна.

Та төлөвлөгөө боловсруулж тэгээд чинээлэг амьдралын тухай бодолд хамаг анхаарлаа төвлөрүүл. Та өөрт чинь байхгүй зүйлсийн тухай, дутагдал гачигдлын тухай, гэр бүл найз нөхдийнхөө тухай өөртэйгээ байнга ярьж энийг ч авч чадахгүй байна тэрийг ч авч чадахгүй, боломж байхгүй гэж ярьсаар байгаад тэр чинь бодит амьдрал дээр үнэн болж хувирна. Яагаад гэвэл ингэж хэлж ярьснаар та өөрт хэрэгтэй бүхнээ өөрөөсөө түлхдэг.

Та эд баялаг чинээлэг амьдралыг хүсч байвал эд баялаг дээр л анхаарлаа төвлөрүүл. Мөнгө тогтмол амархан олддог юм байна аа гэж бодож болно. Эд баялаг бүтээхэд оюун бодол чухал байдаг. Таны бодлоос л бүх юм шалтгаална. Хэн ч болов амьдралаа өөрчлөх чадвартай мөнгөний тухай гүн гүнзгий ойлголтыг өөрчлөх боломжтой. Баяр хөөр амар амгалан дотоод мэдрэмжээ сайхан байлгасан цагт эд баялаг орж ирнэ.

4. ХАРЬЦААНЫ НУУЦ. Хайр сэтгэлийг бий болгохдоо нөгөө хүнээ биш өөрийгөө эхлээд ойлгож сурах хэрэгтэй. Та өөрөө өөрийгөө хайрлахгүй бол бусад хүмүүс юу гэж таныг хайрлах вэ дээ. Нууц буюу татах хүчний хууль бол таныг өөрөө өөрийгөө байгаагаар нь хайрлахыг сургаж байгаа юм. Та л өөрөө өөрийгөө өөрчилнө.

Өөрийгөө өөрчлөн цаг гаргаж амьдралаа аз жаргал цалгитал дүүргэ. Тэгээд цалгисан аз жаргалаасаа бусадтай хуваалц. Өөрийгөө эрүүл саруулаар дүүргэж хүндэлж яв. Өөртөө хайртай болсноор та бусад хүмүүст хайртай болно. Бусадтай харьцахдаа тэдний дургүй хүргэсэн зүйлийг нь биш сайхан бүхнийг нь олж харах нь чухал.

5. ЭРҮҮЛ МЭНДИЙН НУУЦ. Эрүүл сайхан бодлууд эрүүл бие махбодийг бий болгодог. Та өөрийнхөө амьдралыг өөрчилж өөрийгөө эмчилж чадна. Хүн юу бодно тийм л болно. Эсэргүүцэх тусам улам ихэснэ. Та хүсэхгүй байгаа зүйлээ биш хүсэж байгаа зүйлээ бодож яв.

Анхаарал хандуулсан бүхэнд эрч хүч ирдэг. Хорвоо ертөнц эргэн тойрныхоо хүмүүсийг та өөрчилж чадахгүй. Та зөвхөн энэ аугаа ертөнцийн сайн сайхныг нь авч энэ ертөнц дээр жаргаж явах ёстой юм. Хүн бүхэн хүссэнээ авах боломжтой.

НУУЦЫГ АМЬДРАЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ Дотоод баяр хөөр бол амжилтанд хүрэх түлхүүр юм. Өөрийн дуртай зүйлээ байнга хийн баяр хөөртэй байх үедээ хүслээ бод. Сэтгэлд нийцсэн сайхан зүйлээ олж ав. Та бол аугаа хүн. Таньд ер бусын хүч, ер бусын зүйл байгаа. Амьдралд чинь юу ч тохиолдож байсан хамаагүй,

та залуу эсвэл хөгшин байсан ч хамаагүй зөв сэтгэн бодож эхлэх тэр мөчид таны дотор байгаа, үргэлж байсан дэлхий ертөнц рүү аугаа том хүч ундран гарч ирнэ. Тэр хүч амьдралыг чинь өөрчилж, таныг хооллож хувцаслан, таныг удирдан чиглүүлж, таныг хамгаалах болно.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Нууц

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!