Home » Сөрөг энергиэс өөрийгөө хамгаалах 7 арга

Сөрөг энергиэс өөрийгөө хамгаалах 7 арга

by Aurora

Хүн өөрийгөө хамгаалах нь байгалийн зүй тогтол. Амьтад эхлээд өөрийгөө хамгаалах аргад суралцдаг. Ингэснээр тэд өөрсдийн хүч чадлыг олж илрүүлдэг. Мөн аюулгүй байдал даа итгэлтэй болдог. Хамгаалалт нь дасгал сургуулилтаар илүү хүчтэй болдог.

 

 

Хүн өөрийгөө зарим даа ямар нэг гадны хүчинд автсанаа мэддэггүй. Ихэнх хүн өөрт нь хэзээ ч тохиолдохгүй мэт санаж явдаг. Сүүлд харамсахгүйн тулд өөрийгөө хэрхэн хамгаалахыг сурах нь зүйтэй. Энерги муу байх нь их хэмжээний сөрөг зүйлийг авчирдаг.

Дан ганц таны зан араншинг эвдээд зогсохгүй, амьдралд ч асуудал учруулна. Сөрөг энергиэс өөрийгөө сэргийлэх 7 арга байна. Сөрөг хүмүүс хүний эерэг сэтгэл хөдлөлийг үгүй хийж, тухайн хүний эд эсийг үхүүлдэг. Сөрөг энергитэй хүнтэй ярилцсаны дараа хүн ядралт мэдэрдэг. Мөн зан араншин дордох, бие организм тавгүйтэх гэх мэт үзэгдэл мэдрэмж төрдөг аж.

1. НҮҮРС. Та итгэхгүй байж болох ч хүн бүрт өөрийгөө муу зүйлээс хамгаалах хүч бий. Тан руу уурлах, муухай үг хэлэх эсвэл муухай харцаар харах хүмүүсээс өөрийгөө хамгаалахын тулд танд бага зэрэг нүүрс хэрэгтэй. Гурван ширхэгийг орныхоо доор цагаан тавган дээр тавиарай. Үүнийгээ хийхдээ нүүрсээ хүйтэн усаар цэвэрлэх шаардлагатай.

 

 

2. БЯСАЛГАЛ ХИЙХ. Өөрийгөө хамгаалалахын тулд аурагаа цэвэрлэж, чакра буюу бие дэх энергийн хүрдээ хамгаалах хэрэгтэй. Энергээр эмчилдэг хүнд хандаж, эсвэл өөрөө бясалгал хийж сурах нь зүйтэй. Бясалгалын олон төрөл бий. Бясалгал хийх нь ямар ач холбогдолтой вэ гэдгийг хүн бүр өөр, өөрөөр ойлгодог.

Бясалгал бол ухаан бодлоо удирдаж сурах, өөрөө өөртэйгөө зохицон оршиход маш хэрэгтэй аргачлал. Гэхдээ энэ ганцхан давуу тал нь биш. Бясалгал нь эерэг мэдрэмж бий болгож тэднийг улам ихэсгэхээс гадна стресс, депресс зэрэг түгшүүрээс ангижрахад тусалдаг. Илүү их бясалгах тусам бид улам бага түгших ба энэ нь тодорхой нейронон замуудын холбоосуудыг суллаж буйтай холбоотой юм.

3. ДАВС. Газрын эрдэс давсыг олон зууны турш цэвэрлэх, ариутгах зан үйлд ашиглаж ирсэн. Муудаж магадгүй хүнсийг давсалж хадгалан нян бактериас хамгаалдаг шиг таныг хар хүчээс хамгаалах үр дүнтэй хаалт болж чадна. Хорт энергийг барьж, муу энергиэс хол байлгахад давс нь их тустай.

Та хамгаалахыг хүсч буй газраа тойруулан дугуйлахад хамгийн сайн нөлөө үзүүлдэг байна. Гэр орныхоо булан тохой бүрт давс цацвал гэртээ орж ирэх бүртээ аюулгүй буйгаа мэдэрнэ. Мөн давстай усанд орох нь таны аураг цэвэршүүлдэг. Туршаад үзээрэй.

 

4. САХИУС. Сахиус нь итгэл дээр суурилдаг. Та хайрлаж хүндэлдэг зүйлээ сахиус болгон итгэлээ оршоож чадвал таныг хамгаалах болно. Мөн энерги ихтэй хүнээр сахиус хийлгэж болно. Сахиусыг биедээ авч явснаар хар хүч, өширхөж хорссон хүнээс хамгаалдаг байна. Сахиус шашны эд зүйлс, бэлгэдэл, талст, ургамалтай уут гээд ямар ч хэлбэртэй байж болно. Гол нь та сахиусныхаа хүчинд итгэх нь л чухал.

5. МӨНГӨН ЭДЛЭЛ ЗҮҮХ. Металл болон чулуун эдлэл энерги сорогчдоос таныг найдвартай хамгаалдаг. Металл эдлэлээс мөнгөн бөгж болон зүүлт хамгийн тохиромжтой. Найдвартай хамгаалж чадах чулуунд алмаз, болор, судалт гартаам болон сарны чулуу орно. Магадгүй бүх сөрөг энергиэс хамгаалж чадахгүй ч, их бага хэмжээгээр танд туслах болно.

6. ТОЛИН ТУСГАЛ. Дээрх бүх арга тус болоогүй бол толь тусална. Буруу хийж үл болно. Үүний тулд хар өнгийн лааг толиныхоо өмнө шөнөжин асаана. Хар өнгө энергийг, ялангуяа сөрөг энергийг өөртөө шингээдэг. Харин толь энэ бүх муу энергийг ирсэн газар руу нь тонилгоно.

 

 

Анхаарах гол зүйл нь лаа асаалттай байхад толинд өөрийгөө харж болохгүй. Толины дэргэдүүр гарах бол хана руу харна. Өглөө болоход лаагаа үлээж унтраагаад үлдсэнийг нь газарт булна. Дараа нь толио давстай усаар ариутгаж угааж аваарай. Энэ арга нь бусдаас арай илүү төвөгтэй. Хэрвээ туршиж үзэхийг хүсвэл анхаарлаа сайн төвлөрүүлэх хэрэгтэй.

7. БАГА ЯРИХ. Хүн энергиэ хадгалахгүйн тулд бага ярих хэрэгтэйг мэргэд сануулдаг. Мөн харц тулгарах хэрэггүй. Сөрөг энергитэй хүнтэй болж өгвөл бага ярь. Хэрвээ зайлшгүй тохиолдолд өөрийгөө хамгаалахын тулд хоёр гараа цээжнийхээ урд зөрүүлж бариарай. Ингэснээр та ямар ч энерги сорогчоос өөрийн сэтгэл санаагаа хамгаалж буй хэрэг. Үүнийг сэтгэл судлаачид “бэлэг” гэж нэрлэдэг. Хамгийн найдвартай арга бол харилцахаас татгалзах явдал. Ингэж чадвал энерги сорогч танд хор хүргэж чадахгүй.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

Эх сурвалж: neguusel.com

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!