Home » Хүмүүн махан бие, сэтгэл бие, сүнсэн бие гурвууланг нь хөгжиж байж сая дүүрэн оршино.

Хүмүүн махан бие, сэтгэл бие, сүнсэн бие гурвууланг нь хөгжиж байж сая дүүрэн оршино.

by Aurora

Монголчууд бид хүмүнийг зөвхөн махан биет гэж үздэггүй. Хүмүнд махан бие, сэтгэл бие, сүнсэн бие гурвууланг нь хөгжүүлж байж сая дүүрэн болно. Хүмүн энэ гурван биеэ гурвууланг нь тэгш авч явах ёстой. Тиймээс сүнсний хөгжил маш чухал. Хүүхэд анх мэндлэхэд гарын алгаар тухайн хүүхдийн сүнсний мэдээлэл чадамжийг тодорхойлж, шинжин алдар нэр өгөх учиртай.

Энэ нь цаашид тухайн хүмүн өөрийн сүнсний чадамжаар хувь заяан даа эзэн болж аж төрөх гээд олон зүйлсийн суурь болдог. Тиймээс сүнсний хөгжилд нэр хайрлах ёс, анхны угаалга, үнэгээр хамгаалах, ширэглэх ёс, даахь үргээлэг, 7 насны шинжээ, 12 насны шинжээ гэх мэт олон ёс, зан заншил буй.

Хүүхдийн сүнс нь өөрийн таньж мэдэж буй зүйлдээ сэтгэл гаргах хэм хэмжээгээр хөгжиж байдаг. Энэ нь насанд хүрсэн хүмүнд ч адил. Иймээс дуртай зүйлээ хийж байна гэдэг нь сүнсээ хөгжүүлж буй хэрэг. Хүмүн дурамгүй зүйлээ хийхүйд амар хялбар ядардгийн учир нь сүнс дурамгүй зүйлдээ их хэм зарцуулж, амархан цуцдагтай холбоотой.

Мөн тааламжгүй орон зай, хүмүн адгуустай ойртох төдийд л ядардаг нь хэмээ соруулж, сүнснээс гарч буй хүч чадлаа өрөөл бусдад идүүлээд буй хэрэг. Хүүхдийн сүнс бол маш хэврэг эрчим биеийн нягтаршилтай. Тиймээс аймтгай, үргэмтгий, уйланхай байдаг.

Энэ зан араншин нь сүнсээ хамгаалахын тулд гаргаж буй хүмүний зөн чадамж болно. Тиймээс хүүхдийг эрч хэмийн дутагдалд оруулахгүйн тулд нар, салхи, байгалийн ариун дагшин хэмэнд байлгах шаардлагатай. Хэм задарч сүнс нь эрчимгүй болоод ирэхээр шөнө нойрсохоо больж, уйламхай болж бүхий л зүйлээс өөрийгөө хамгаалаад байх авир гарч ирнэ. Мөн өвчлөмтгий болдог.

Хар сүнс : Амин хэм сорогч, сүнсийг өвчлүүлэгчид дотроос хамгийн аюултай нь хар сүнс. Хүүхэд хар сүнсийг эсэргүүцэж буй тохиолдолд уйлаад л, өвдөөд л, зовоод л байна. Хэрэв хар сүнс дайраад дотор нь суучихсан бол хүүхдийн араншин гэнэт өөрчлөгдөн, өөр хүмүн болон хувирдаг.

Нүд нь хүйтэн, зэвүүн болдог. Хүмүн болоод гэрлээс дайжимхай болж, байнга нэг бугшсан орон зай руу тэмүүлээд байдаг. Дайруулсан хүүхдийн тархи тухайн сүнсний мэдээллийг авдаг тул нийхэмээс өөрийгөө тасалж, аль болох бохир, заваан, бугшмал, гэрэл, чийг байдаггүй газар руу тэмүүлэх, усанд орох дургүй болох, тоглоомуудаа хэт ихээр эвдэх, заримдаа бүр тоглоомуудаа яргалах нь буй, ер хэрэглэдэггүй хараалын үгсийг арвин хэрэглээд унадаг.

Үүгээр таньж болно. Өөрөөр хэлбэл хүүхэд харанхуй буланд очиж суух, орон доогуур орж хэвтэх, байгалийн эрчмээс зугтах талдаа болчихдог. Ийм тохиолдолд засуулах хэрэгтэй. Бохир, заваан газар хар сүнс оршдог учир хүүхдийг хаагуур авч явж болох?

Хаагуур болохгүй вэ гэдгээ мэдэж байх нь зүй юм. Мөн эцэг нь гэртээ согтуу харь хүмүн дагуулж ирэхэд тэр хүмүний муу сэв үлдэж болно. Иймээс 3 хүртлэх насны хүүхэдтэй айл гэртээ болж өгвөл гадны хүмүн хонуулах хэрэггүй байдаг. \Цагаан Ов Онгод\

Эх сурвалж: Та Монгол Ээж, Үрийг хүмүүнжүүлэх сударю

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!