Монголчуудын гэрийн харилцааны соёл. Гэрийн жаяганд хүүхдээ голдоо хийж хэвтэж байгаад гэр бүлийнхээ амьдралыг хаяа нэг дурсаж байх ёстой. Ялангуяа арван тавны сартай шөнө гэгээтэй учир унтах гэхээр нойр хулжаад л байдаг. Тэр өдөр гэр бүлийнхээ сайн сайхныг үртэйгээ хамт, нөхөртэйгөө хамт ярьж, цаашид хаашаа тэмүүлэх ёстойгоон хуучлахад гэр бүлийг улам нарийн дотно болгож, хэрүүл гарахгүй ул болдог.
Арван тавны сарны гэрлийн хүчний нөлөө хүмүүнийг тайвшруулсан байдаг. Ийм үед ямарваа хурц асуудлыг ярихад тайвнаар хүлээн авч байдаг давуу талтай. Томоос нь авахуулаад бага хүртэл нь ямар үүрэг хариуцлага удахгүй ирэх гэж буйг, юу хийж чадаад байгааг, ээждээ аавдаа ямар ач тус үзүүлээд байгааг, цаашид хүүхдийнхээ төлөө юу хийх гэж байгааг энгийнээр хүүрнэн ярина.
Тэгээд өөрийн туулж үзсэн амьдралаа ярина. Хэвтээ түвшинд ярихад хүүхэд яриан дунд унтчихдаг. Тэр гэр бүл ямар сайхан бие биенээ ойлголцож, зүрх сэтгэлээр нэгдэж цаашаагаа юунд тэмүүлж байгааг ухдаг. Мөн энэ орон зайд хичнээн чухал болохоо хүүхэд мэдэрч байдаг. Томрох тусмаа ярианы утга гүн болж аль болох хүүхэдтэйгээ их ярьдаг эцэг эх өөрсдөө хүмүүжсэн байдаг.
Ухаажихын хэрээр хүн хайранд илүү ойртож, үнэн мѳн чанарыг таньдаг болдог. Бидний мѳн чанар ѳѳрѳѳ хайр учраас үүнээс холдох зүрх бидэнд байдаггүй. Тиймээс хайрыг ухаанаар хѳглѳж, мѳн чанарыг таньж, амьдралын утга учир болтол нь бид ѳѳртѳѳ шингээх нь чухал.
Хайрлах арга ухаандаа суралцаж байж хүмүүн нь эх дэлхий, элгэн садан даа, эх оронтойгоо сэтгэлийн дээд жаргалаар амьдарч чаддаг билээ. Эцэг хүмүүн удмын голомтын галыг авчирч, харин үржүүлэн бадруулж, дэлгэрүүлэн хѳгжѳѳх нь эхнэр хүмүүн билээ.
Ийм сайхан хүндлэл, удамшилт чадвар Монгол эмэгтэй хүмүүн бүрийд байх тул эрдэм мэдлэгээр ѳѳрийгѳѳ хѳглѳж, эм заяандаа эзэн болохын тулд эхнэр ухаандаа суралцах нь эрдэм мэдлэг мѳнѳѳсѳѳ мѳн билээ.
ЭР ХҮМҮНИЙ ЦЭЭРЛЭХ 5 ЗҮЙЛ:
- Сархдад үл шунах
- Санаа шулуун байх
- Үл хууртах
- Саарт үл няцах
- Үнэнч ханиа үл гомдоох
ЭМ ХҮМҮНИЙ ЦЭЭРЛЭХ 5 ЗҮЙЛ:
- Өөрийн бусад үл шунах
- Эл биеэ үл хаях
- Хутгуур үгэнд эс автах
- Амраг ханиа үл гомдоох
- Ахуй төрөө үл муучлах
Удмын гал голомтын ёсыг хэрхэн үйлддэг вэ? Эр нь эцгийн голомтоос галаа ёслон авчирч, эм нь галаа манаж бадраадаг жамтай. Тухайн айлын гал хэр бадрах нь гэргий хүний ухаанаас их шалтгаалдаг гэдэг. “Гэрийн амин сүнс буюу гэрийн Онгон нь гэрт үр хүүхэд тогтож, эд баялаг арвижиж, эхнэр нөхөр хоёр эвтэй байхын амин сахиус гэж үздэг.
Залуу хосууд өрх тусгаарлаж, шинэ гэрээ бариад эрэгтэй талын хамгийн хүндтэй, хамгийн настай хүмүүнээр ерөөл айлдуулж, тоонон гэрийн зүүн тийш тавантай нугалсан чагтага хийдэг. Удаах нь аавын голомтоос багахан үнсийг ёслол төгөлдөр авах бөгөөд энэ нь гал тасалж, гэрийн Онгоныг гэртээ залж буй учир юм.
Аав нь голомт доо гурвантаа мөргөөд ерөөл магтаал дуу хуур барина. Ингээд багахан үнс болон цогийг авч хөвгүүндээ хандан: За энэ цагаас хойш үр хөвүүн чи минь Өөрийн голомтыг бадрааж үр хойчоо өсгөж
Өвгөдийн энэ голомтыг Сахин суух гэргий, үрээ оллоо.
Тиймээс эвтэй байж, энхийг хүсэж Үртэй байж хайр энэрлийг бялхуулж Аз жаргалын дээдийг нь Аягатай цайгаа хуваан уухдаа Амсаж байгаарай хэмээн машид хүндэтгэлтэйгээр тусгай бэлтгэсэн жижиг саванд хийж өгдөг.
Эх сурвалж: Та Монгол ээж