Home Байгаль Амар амгалан амьдрахыг хүсч байвал өөрийн давтамжийг нэмэгдүүлээрэй.

Амар амгалан амьдрахыг хүсч байвал өөрийн давтамжийг нэмэгдүүлээрэй.

by Aurora

1987 онд дэлхийн соронзон орны өөрчлөлт явагдсан. Энэ нь нэг өдрийн дотор явагдаагүй, алгуур болсон тул ихэнх хүмүүс энэ үйл явцыг анзаараагүй.Орчин цагт хүмүүс бид Эх дэлхийн төлөвлөгдсөн өөрчлөлтийн гэрч болж байна. Биднээс өмнө үүнийг хэн ч, хэзээ ч анзаарч байгаагүй. Юуны тухай ярих гэж байна вэ гэвэл сүүлийн үед галзуурсан мэт өөрчлөгдөж буй Эх дэлхийн дуу авиан давтамжийн тухай юм.

Зуунаас зуунд Эх дэлхийн дуу авиан давтамжийн үелзэл тогтмол 7.6-7.8 Герц байж ирсэн. Мянган солигдох зааг дээр:
2000 оны 01 дүгээр сард давтамж эрс өсч 9.3 Герц болсон. Гэхдээ энэ нь зөвхөн эхлэл байлаа. Учир нь:  2000 онд 9.3 Герц байсан бол  2007 онд 9.8 Герц  2012 онд 11.10 Герц  2013 онд 13.74 Герц 2014 онд 16.5 Герц болж өөрчлөгдсөн.

Өөрөөр хэлбэл 14 жилийн хугацаанд Авиан давтамж хоёр дахин өссөн байна. Энэ нь мянга гаруй жил тогтмол байсантай харьцуулсан үзүүлэлт. Одоо энэ нисэлт нь илүү нарийн хурдатгалтай болсон. 2015-2016 онуудад ердөө 2 жилийн дотор дуу авиан давтамж хамгийн дээд үзүүлэлт болох 30 Гц-д хүрсэн.

Харин 2017 оны байдлаар тус оны 01 сарын 31-нд дэлхийн түүхэнд анх удаа дуу чимээний резонанс 36 Гц-д хүрчээ.
Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл:  Өөрийн давтамжийг өсгөж чадаагүй хүн ямар нэг байдлаар тун удахгүй эх дэлхийгээс арчигдана гэсэн үг.

…энэ нь аяндаа үүсэх өвчин эмгэг, бүтэлгүйтлийг авчирна. Энэ нь бидний эсийн давтамж эх дэлхийн давтамжаас бага байгаа үед жамаараа үүсэхээс өөр аргагүй хэрэг. Энэ баргар дүгнэлтэнд эрдэмтэд: – Илүү олон хүн харвалт, шигдээсээр нас барж байгаа зэргээс үндэслэн харж чадсан.

Учир нь давтамжийн өөрчлөлтөд хамгийн хор нөлөө бүхий цохилтыг судасны хана авдаг байна. Үүнээс хэрхэн хамгаалах талаар ойлгох хэрэгтэй. Энэ асуудалд биофизик болон квантын биологи хариулна. Хариулт нь: өөрийн сэтгэл хөдлөлийн байдлаа нухацтай удирдаж сурах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хөтөлнө.

Өөрөөр хэлбэл өдрийн турш бодож, мэдэрч байгаа зүйлдээ нарийн анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн үг.
Эхний алхам бол: өөрийн давамгайлах бодол, мэдрэмжийг олж тогтоох явдал юм. Дараагийн алхам бол: өөр өөр төрлийн мэдрэмжийг мэдэрч байхад таны эсийн түвшний давтамжид ямар өөрчлөлт гарч байгааг ухамсарлах явдал юм. Энэ алхамыг хийхэд хүний сэтгэл хөдлөл бүрийн давтамжийг ангилах явдал тусална.

Доор дурдсан ангилалыг харвал: одоо дэлхийн давтамж 36 Гц байгаа тул өөрийгөө энэ давтамжийн түвшинд барьж байх хэрэгтэйг харуулна. Хүмүүс болон орчлон ертөнцийг үнэлэлт, дүгнэлт өгөхгүйгээр харж сурах хэрэгтэй. Орчлонг хайрын нүдээр харах явдал чухал!.

Одоохондоо энэ давтамжийн хүрээнд байх нь хангалттай ч дуу авианы давтамжийн өсөлт явагдах тул цаашдаа энэ нь хангалтгүй болох юм. Ямар хурдтайгаар Эх дэлхийн давтамж өсөхийг мэдэхгүй ч, эцсийн дүндээ энэ нь хамгийн дээд давтамжийн хүрээ болох 115-205 Гц рүү тэмүүлж байгаа нь тодорхой юм.

Нөгөө талаас хүмүүс бид ч гэсэн дэлхийн давтамжид дасан зохицох шаардлагатайг харуулж байна. Тэр нь хэр их өсөх нь хамаагүй. Үүний тулд ямар нэг ер бусын зүйл хийх шаардлагагүй. Бидний олон дахин боддог аливаа бодол бол ятгалга (аффирмац) болж байдаг. бидний энэ аффирмаци л эерэг байх ёстой.

Бидний өөрийн зүрхэндээ шингээх бодол бол залбирал юм. Дээд хүч болон Бурханы өгсөн бүх зүйл бол Бясалгал юм.
Үг бүр, бодол бүр, сэтгэл хөдлөл бүр өөрийн мэдрэхүйн хүрээний давтамжтай байдаг. Түүнчлэн энэ бүхэн өөрийн гэсэн энергийн давтамжийг үүсгэж байдаг. Хамгийн доод давтамжийн хүрээ нь 0-2.7 Герц орчимд хэлбэлзэж байдаг.

  •  Дунд доод давтамж-2.7-9.7 Гц
  • Доод давтамж- 9.7-26 Гц
  • Дээд давтамж-26-56 Гц
  • Дунд дээд давтамж- 56-115 Гц
  • Хамгийн дээд давтамж- 115-205 Гц бол
  • Тунгалаг давтамж нь 205-аас дээш буюу Дэлхий дээрх 6 дах шинэ төрөлхтний давтамжийн хүрээ болно.

Хор нөлөө бүхий давтамжууд хэзээ үүсдэг вэ гэвэл хүний сөрөг сэтгэл хөдлөлийн үрээр шүтэн барилддаг байна.
Хүний доод давтамжийг ангилбал: Гаслан, зовлон- 0.1-2 Гц Айдас- 0.2-2.2 Гц Гомдол – 0.6-3.3 Гц Огцом уур- 0.5 Гц орчим Эгдүүцэл- 0.6-1.9 Гц  Ихэмсэглэх, бардам зан- 0.8 Гц  Бухимдал- 0.9-3.8 Гц  Уур хилэн- 1.4 Гц Хайхрамжгүй байдал-1.5 Гц Давамгай байдлын мэдрэмж- 1.9 Гц Хөөрхийлэх сэтгэл-3 Гц

Өөрийн хийсэн зүйлдээ бахдах-3.1 Гц Талархал-45 Гц Хүлээс үүсгэсэн сэтгэл, болзолт хайр, өөрөөр хэлбэл тооцоолол бүхий, хайр бол сайхан, гэгээлэг мэдрэмж гэсэн ойлголттой ч зүрхээрээ биш тархиараа хайрлаж байх үед- 50 Гц, Уудам сэтгэл, өршөөл-95 Гц

Өөрийн хамт байгаа хүнийг нэг хүн мэт үзэх-140 Гц-ээс дээш  Энэрэл нигүүлсэл-150 Гц-ээс дээш Бүх амьд амьтад болон хамаг бүхнийг ялгаваргүйгээр зүрхээрээ хайрлаж буй жинхэнэ, зүрхний хайр- 150 Гц болон түүнээс дээш
– Хариу үл нэхэх (эхийн) хайр-205 Гц болон түүнээс дээш байдаг байна.

Бидэнд Дээд хүч, Бурханд талархах мянган шалтгаан бий. Гэрт шуугилдах хүүхдүүд байгаа нь биднийг гэр бүлтэй гэдгийг Угааж цэвэрлэх шаардлагатай сав суулга байгаа нь бидэнд хоол байгааг Угаах шаардлагатай цонх, тоос соруулах шаардлагатай хивстэй, битүүрсэ хоолойтой байгаа нь бидний гэр оронтойг

Бороонд норсон гутал нь таныг явах чадвартай, өмсөх гуталтайг Замын түгжрэл нь таныг унах унаатайг Бэлдэх шаардлагатай шалгалт, шүүлэг нь таны боловсрол олж авах боломжтойг Тань руу орилж буй дарга таны сонсгол сайн байгааг

Угаах шаардлагатай уул овоо шиг хувцас нь таны өмсөх хувцастайг Инээмсэглэл, нулимс нь таны мэдрэх чадвартайг
Бидэнд зовлон тарьдаг хүмүүс та биднийг ямар үйлдэл хийж болохгүйг болон хариуд нь хайр, өршөөлөөр хандах ёстойг

Өдрийн сүүлдэх ядралт нь таныг нэр алдрын төлөө хөдөлмөрлөх чадвартайг Үүрийн гэгээгээр сэрээх сэрүүлэг таныг амьд байгааг тань сануулж байгаад талархаж болно шүү дээ. Өөрт байгаа зүйлээ үнэлж байгаарай. Биелсэн олон бүтээгүй зүйлийн өмнөөс талархаж байгаарай. Бидэнд яг одоо өөрт шаардлагатай зүйл бүхэн маань байдаг.

Өөрийн давтамжийг өсгөж, нээлттэй, талархалтай, энэрэл нигүүлсэлтэй байж, сэтгэл зүрхээчагнаж энэ дэлхийдээ хариу үл нэхэх хайрыг бэлэглээрэй.  Хариу үл нэхэх хайр 205 грц, айдас  0.2- 2.2 грц Эх дэлхийн үелзэл дамтамж 36 грц. Аль хэлбэлзэлд байх нь таны сонголт … ядаж эх дэлхийтэйгээ адил хэлбэлзэлд оршиж чадвал алзахгүй….

Эх сурвалж: moo-edinstvo.ru/chv/

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!