Home » Унтаж амарч байхад бүү огцом сэрээ аймхай болно. Өндөр чанга дуутай битгий харьцаж бай зандруу болно.

Унтаж амарч байхад бүү огцом сэрээ аймхай болно. Өндөр чанга дуутай битгий харьцаж бай зандруу болно.

by Aurora

Онцын зүйлгүй үглээд байвал ууртай болно. Огт өөрийг нь тоохгүй байвал гомдомхой болно. Ахимаг настай хүнд асрал тавиулж сурга. Айл гэрт очвол томоотой суулгаж сурга. Халуун хүйтэн орчинд хамаагүй байлгаж сурга. Алхаж буй хүүхдийн араас бүү чангаа өөртэй итгэлгүй болно.

 

 

Амталж буй хүүхдийг амаараа бүү хоолло тамшаа болно. Хэлд орох хүүхдэд хэрүүл бүү заа, омогтой болно. Хүсээгүй зүйлд нь бүү хүчилж бай зөрүүд болно. Хүн болгонд битгий загнуулж бай зориггүй болно. Сонгосон сонголтод нь бүү нөлөөл няцамхай болно.

Босоо гүйж явахад бүү ундалж хоолло яаруу болно. Унтаж амарч байхад бүү огцом сэрээ аймхай болно. Өндөр чанга дуутай битгий харьцаж бай зандруу болно. Өрөөл бусдын хүүхэдтэй байнга тоглуулж байхгүй бол аминчхан болно. Улай цээр үзүүлж байвал балмад болно.

Ууж идэхэд нь цагдаад байвал өлөн болно. Орж гарахад хориод байвал худалч болно. Онцын зүйлгүй үглээд байвал ууртай болно Огт өөрийг тоохгүй байвал гомдомхой болно. Хүүхэд бол таны тусгал. Хүүхэд бол хайр юм. Хүүхэд хайр дүүрэн орчин өсөж, эцэг эхийн халуун дулаан үгэнд хүмүүжих хэрэгтэй.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!