Home » ТАТАЛЦЛЫН ХУУЛЬ Эдгээр үгсийг өдөрт зуун удаа давтаж хэлээд ид шидийг хараарай.

ТАТАЛЦЛЫН ХУУЛЬ Эдгээр үгсийг өдөрт зуун удаа давтаж хэлээд ид шидийг хараарай.

by Aurora

Оюун санааны цэвэр байдал. Та эхээс төрөхдөө цэвэр ариун мэндэлдэг. Гэхдээ цаг хугацаа олон зүйлийг өөрчилдөг. Магад хүүхэд байхын тань сэргэлэн цовоо нүд, булбарай гар, зөөлөн үс, цэвэр гэнэн бодлууд, цайлган төсөөлөл үлдээгүй ч байж мэднэ.

 

Гэхдээ танд оюун санааны цэвэр ариун байдал байх боломжтой. Хүн бүр аливаа зүйлийг хүлээж авах өөрийн гэсэн савтай билээ. Бодол хүн рүү үргэлж орж ирдэг. Түүнд автах уу, эсвэл үгүй юу гэдэг нь таны оюун санааны цэвэр байдлаас хамаарна.

Бурхан багшийн сургаалд бодол биеллээ олдог учир үргэлж сайн сайхан зүйл бод. Хүн зөв бодолтой бол таныг зөв зүйл дагана. Харин хүн буруу бодолтой аваас таныг буруу зүйл л дагана. Харин зөв бодолтой бол түүнийг аз жаргал хүлээж байгаа. Зөв амьдрахын тулд тархиа зөв бодлуудаар дүүргэх хэрэгтэй. Зөв бодол таны юу хүсэж буйг өгнө. Харин буруу бодол таныг үгүй хийх болно хэмээн айлджээ.

Буруу, муу бодол, мэдээллээр сэтгэл оюунаа дүүргээд л байвал бохир савтай болно. Ийм саванд хүн хийгээд хүн бусын хорлол, өвчин, 1080 ад зэтгэр тэргүүтэй муу бүхэн цугларч бие, сэтгэлийн түмэн зовлонг авчирдаг байна. Хүний нэг удаа санасан хорон санаа хаашаа ч арилдаггүй далд ухамсарт хадгалагдан үлддэг аж. Ялангуяа ойр дотно, хайртай хүмүүст тань энэ бүхэн хүчтэй нөлөөлдөг.

Харин зөв, сайн бодол, мэдээллээр сэтгэл оюунаа усны урсгал мэт тасралтгүй дүүргээд л байвал таны сэтгэл оюуны сав ариусна. Ийм ариун саванд Бурхадын адис шид, тарнийн шид, дээдийн номын охь шим тэргүүтэй сайн зүгийн бүхэн цугларч, бие, сэтгэлийн амгалан жаргаланг эдлэж, гэрэлтэн гэгээрэх болно хэмээжээ.

 

Та сөрөг бодлын нөлөөн дор бие махбодь тань хэрхэн мэдрэгдэж буйг анхаарч үзээрэй. Үүнийг хийхийн тулд санаатайгаар уурлаж, бухимдах шаардлагагүй. Хамгийн сүүлд хэзээ хэн нэгэнд уурлаж байснаа санаарай. Та хэрхэн биеэ авч явсан бэ? Таны алга хөлөрч, зүрхний цохилт түргэсч, бүх булчингууд чангарч, цусны даралт ихсэж, толгой эргэж байсан уу?

Түүнээс гадна ийм хариу үйлдэл нь аливаа сөрөг бодолд тохиолддог бөгөөд зөвхөн илрэлийн хэлбэрийг өөрчилдөг. Зарим хүмүүс зөвхөн даралт ихсэж, толгой эргэх шинжтэй байдаг бол зарим нь алга хөлстэй байдаг аж. Мөн таны бие болон таны биед эерэг бодлууд хэрхэн нөлөөлж буйг анхаарч үзээрэй. Тааламжтай, баяр баясгалантай бодол төрөх болгонд тархи нь таныг сайхан мэдрэмж төрүүлдэг химийн бодисуудыг ялгаруулдаг.

Та нүдээ аниад таны амьдралд тохиолдсон таатай үйл явдлыг санаарай. Гол нөхцөл бол энэ үйл явдал нь танд тааламжтай, дулаан сэтгэл хөдлөлийг төрүүлэх явдал юм. Энэ нь таны хүүг төрөх мөч, хайхалтай сайхан аялал эсвэл байр, машин худалдаж авах үе байж болно.

Амьдралынхаа хамгийн сайхан мөчүүдэд танд тохиолдсон аз жаргалтай туршлагад гүн гүнзгий нэвтэрч санаарай. Одоо нүдээ нээгээрэй. Таны сэтгэл хөдлөлийн байдал ийм хүчтэй өөрчлөгдсөнд та гайхах болно. Хэдэн минутын өмнө та “бухимдахад” бэлэн байсан бөгөөд таны сэтгэл санаа таны төсөөлж байснаас ч дор байсан байж магад.

 

Харин одоо бүх дэлхий тан руу инээмсэглэж байх шиг байна уу, та хүмүүс рүү инээмсэглэхэд бэлэн үү. Өөрийнхөө бодлыг захирч чадахгүй сэтгэл зүйн өөрчлөлтөнд орохгүй бол энэ нь юу болох вэ? Таны эерэг бодлууд таны биеийн эерэг байдалд нөлөөлнө.

Зүрх тайван цохилж, алга хуурай, амьсгал удаан, булчингууд тайвширч, нүүрэнд инээмсэглэл тодорч, сэтгэл санаа өөдрөг байх болно. Эртний мэргэд ч дэмий л хэлсэнгүй: Хүнд ямар бодол давамгайлж байна, тэр тийм л байдаг.
Муу бодол зөвхөн таны бодлыг бохирдуулж, муу үр дагаварт хүргэдэг гэдгийг ойлгоорой.

Хэн ч юу гэж хэлсэн ч хүний ​​бодол агуу их хүч чадалтай. Бодол санаа тань эмх цэгцтэй байвал ухамсар тань ертөнцтэй зохицож, бие нь зовлон, өвчин эмгэгийг мэддэггүй байна. Гэвч сөрөг бодлууд эерэг бодлыг дарж эхэлмэгц бие нь тэр даруй өвдөж, амьдрахыг хүсдэггүй болдог.

Хүнд нөхцөл байдал болон бусад хүчин зүйлүүд бүх зүйлд буруутай мэт санагддаг, гэхдээ зовлонгийн жинхэнэ шалтгаан нь хүний бодол санаанд оршдог. Бид бодлоо өөрчилөхөд бидний бодит байдал өөрчлөгддөг.
Таны бодлын нөлөө биеийн бүх эд эсэд мэдрэгддэг.

Энэ шалтгааны улмаас бие махбодийн ихэнх эмгэг нь сэтгэл хөдлөлийн хүнд хэлбэрийн үед тохиолддог. Хүн стресст орсон үед толгой нь эргэж, хөл нь суларч байдаг. Нэмж дурдахад сөрөг сэтгэлгээтэй хүмүүс хорт хавдарт илүү өртөмтгий байдаг аж. Үргэлж эрүүл байхын тулд сэтгэлгээгээ эерэгээр өөрчлөх хэрэгтэй.

 

Эерэг бодол нь таныг илүү эрч хүчтэй, хөгжилтэй болоход туслахаас гадна өвчин тусах магадлалыг бууруулна. Энэ нь сөрөг бодлыг яг энэ секундээс эсэргүүцэж эхлэхэд хангалтгүй гэж үү? Дахин хэлэхэд муу бодол таны сэтгэлгээг бохирдуулдаг.

Таны сөрөг бодол үргэлж үнэн байдаггүй, бодит үндэслэлтэй байдаг. Хэрэв та өөрийн толгойд орж ирэх бүх бодлуудыг итгэлээр хүлээж авбал буруу замаар явах эрсдэлтэй. Хэрэв та юу ч бодохгүй байгаа ч бодлууд таны толгойд аяндаа орсоор байвал тэд танд худал хэлж чадна гэдгийг мэдэж аваарай.

Тиймээс таны толгойд орж ирсэн бодол болгонд бүү итгэ. Өөрийнхөө бодлыг шалгаж, сөрөг бодлыг шүү. Үгүй бол та өөрийн сэтгэл санааны байдал, эрүүл мэндэд үзүүлэх таагүй үр дагавар бүхий хуурамч сөрөг бодлуудыг үнэн гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болно.

Өдөрт хүний толгойд эмэгтэй хүнд 66,000, эрэгтэй хүнд 45,000 бодол эргэлддэг гэсэн судалгаа байдаг. Бодлын 80% сөрөг байдаг. Зөв бодлоос үүдэлтэй хандлага нь сайн үйлийн эхлэл болдог байна. Зөв бодол эерэг сэтгэлгээ нь аливаа зүйлийн сайн сайхан тал болоод аливаа бэрхшээлийг даван туулах арга замыг харж чаддаг бол сөрөг сэтгэлгээ нь байнга болж бүтэхгүй, дутагдалтай талыг хардаг учраас хүнийг урагш бус хойш чангааж байдаг байна.

Оюун санааны цэвэр ариун байдал бол шунал тачаалын эсрэг байдаг ариун чанар юм. Ямар нэг зүйл хийхээсээ өмнө нэг муу бодол ямар үр дагавартайг олж мэдье. Бидний санаж байх ёстой зүйл бол муу бодол, муу үгс нь таныг боол болгодог. Хүн хэлсэн үгнийхээ боол. Хэлээгүй үгнийхээ хаан байдаг.

 

Муу бодол нь эцэст нь зөвхөн нэг л зүйлийг хийх болно. Таны сэтгэл санааг бохирдуулдаг. Таны үйлдэл, үйл хэргийг хойш болгодог. Таныг ууртай, атаархуу, догшин болгоно. Таны амьдралын үнэт зүйлийг алдагдуулдаг. Цэвэр ариун байдал бол ёс суртахууны нэг илэрхийлэл.

Хүн ёс суртахууныг эрхэмлэж байх нь зүйтэй. Харин цэвэр ариун бодол нь бидний алсын харааг үргэлж өргөжүүлдэг. Бодол бидний амьдралд үнэхээр нөлөөлдөг. Хүний оюун ухаан гэдэг хайхалтай зүйл. Үүнийг бүрэн гүйцэт ойлгож, тайлна гэдэг боломжгүй болохыг олон эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг.

Санаа бодлын цэвэр ариун байдал таны доторх савыг гэрэлтүүлнэ. Энэ нь сөрөг муу бодолд автахгүй байх хэрэгтэй гэсэн үг. Өөрийгөө бүү өрөвдөж энхрийл гэсэн үг юм. Өөртөө үнэнч ханд. Гэрэлтсэн зорилгоо биелүүлэхийн тулд өөртөө урам өгч, оюун санаагаараа буруу зүйлд автуулахгүй бай.

Цэвэр ариун санаа бодолтой байхад таны таван мэдрэхүй туйлын чухал билээ. Мөн таны хандлага, зуршил нөлөөлнө. Таны гарын цэвэр ариун байдал. Энэ бол хэт ихийг авах хэрэггүй гэсэн үг юм. Энэ нь орлогын тодорхой хэсгийг өөртөө авч, аравны нэг буюу бусад хувиа шаардлагатай хүмүүст өг гэсэн үг.

Таны чихний цэвэр ариун байдал. Энэ нь хүмүүсийг айлгасан, уурлуулаж бухимдуулсан, үймүүлсэн гэх мэт зүйлсийг сонсохгүй байх, мөн түүнчлэн муу муухай, хов жив, хоосон яриаг сонсохоос хамгаал гэсэн үг. Мөн бусдад муу үг хэлэхгүй байх.

Таны нүдний цэвэр ариун байдал. Энэ нь нүдээ үзэн ядалт, уур хилэн, атаархал, хүсэл тачаалаас хамгаал гэсэн үг. Таны амны цэвэр ариун байдал. Энэ нь таны амыг илүү дутуу хэт хэл ам, бүдүүлэг үг хэллэгээс хамгаал гэсэн үг юм. “Дуугүй байх нь алт юм.”

Таны бие, хувцасны цэвэр ариун байдал. Энэ нь бие болон хувцасаа ариун цэвэр байлгах гэсэн үг. Таны гэрийн цэвэр ариун байдал. Энэ нь таныг гэр орноо цэвэрхэн байлга гэсэн үг. Байгалийн цэвэр ариун байдал. Байгалийн ариун нандин чанарт бүү хор хохирол учруул гэсэн үг. Эхнэр, нөхрийн цэвэр ариун байдал.

 

 

Энэ нь гэр бүлтэй болсон бол гэр бүлдээ бүх хайраа зориул гэсэн үг. Хайрласныхаа хариуд юу ч бүү шаард. Хайр гэдэг өөрөө амар амгалан юм. Сэтгэл, зүрхний цэвэр ариун байдал. Энэ нь таны оюун санааныхаа өөдрөг сайхан байдлыг хайрлан хамгаалах, түүнийгээ бүү үл тоомсорло гэсэн үг. Зүрхээ чагнаж, чин зүрхний хандлагатай байхыг хэлнэ.

Оюун санааны цэвэр ариун байдал гэж юу байдгийг та багахан ойлгосон болов уу. Хэрэв та орноосоо босохоосоо өмнө өдөрт 100 удаа ЦЭВЭР БАЙДАЛ гэдэг үгийг давтаж чадвал оюун ухаан, амьдралд тань цэвэр ариун байдал гэрэлтэх болно.

ЦЭВЭР БАЙДАЛ гэж хэлэх болгондоо биеийн аль нэг хэсэгт анхаарлаа төвлөрүүлж, цэвэр ариун байдлыг мэдрэхийг хичээгээрэй. Та үүнийг зуун удаа хэлж өөрийн оюун санаандаа итгэл үнэмшил суулгаж чадвал хайхалтай үр дүнг авах болно.

Мэдээж энэ үгийг хэлэхдээ амны хөндийн цэвэр ариун байдлыг мэдрэхийг хичээж эдгээр үгсийг давтахдаа нүд тань цэвэр, чих тань цэвэр, зүрх сэтгэл тань цэвэр, биеийн бүх хэсэг цэвэр ариун гэдгийг мэдрэхийг хичээгээрэй. Та үргэлж нэг алхам урагшлах болно. Гэхдээ энэ нь заавал тэгээрэй гэсэн үг биш болно.

 

Цэвэр ариун байдлын эмчилгээ: Нарны илчинд цэцэг өнгө ялгаруулан гоо үзэсгэлэнгээ илэрхийлдэг. Цэцгийг хараад түүний цэвэр ариун байдлыг мэдрээрэй. Яг энэ агшинд бүхэл бүтэн оршихуйгаа ариусгасны дараа өөрийгөө цэцэгнээс өөр юу ч биш гэдгээ мэдрээрэй. Эерэг бодол бодоод бай учир нь бодол үгс болдог.

Эерэг үгс хэлээд бай учир нь үгс үйлдэл болдог. Эерэг үйлдэл үйлдээд бай. Учир нь үйлдэл дадал зуршил болдог. Эерэг дадал зуршил эзэмшээд бай. Учир нь дадал зуршил үнэ цэнэтэй хандлагыг бий болгодог. Харин үнэ цэнэтэй хандлага таны хувь заяаг бий болгоно.

Ертөнцийг танин мэдэх нь дээдийн жаргал бол өөрийгөө танин мэдэх нь хязгааргүй амар амгалан мөн. Таны дотор оюун санааны цэвэр ариун байдал гэрэлтэх болтухай. Таны дотор оюун санааны цэвэр ариун байдал гэрэлтэх болтухай.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа

 

Эх сурвалж: neguusel.com

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!