Сайн үйлийн үр сайн байдаг. Муу үйлийн үр муу байдаг. Карма гэдэг нь үйлдэл юм. Эдгээрийг яаж үйлдэж буйгаас шалтгаалан бие, хэл, сэтгэлийн үйл гэж байдаг. Үр нөлөөний хувьд эдгээр үйлүүд сайн, муу гэж хуваагдана.
Хэрвээ та сайн сэдлийн үүднээс бусдыг хүндэтгэж хайрлан ярьж буй бол сайн үйл үйлдэж байна. Энэ бол буяны үйл. Харин бардам зан, шүүмжлэл зэргийг өвөрлөж ярьж буй бол үйлийн үр муу байна. Үйлийн үр гэдэг нь байнга хуримтлагдаж байдаг. Сансар огторгуй хэдий чиний удаан үргэлжилнэ.
Хүмүүн төрөлхтөн төдий чинээ оршин тогтноно. Орчлон ертөнцөд гаргасан ямар ч энерги танд 10 дахин үржиж буцаж ирэх хувь тавилантай байдаг гэдэг. Энэ нь та сөрөг энергийг хорвоо ертөнцөд хэдий чинээ их гаргах тусам сөрөг энерги танруу буцаж амьдралыг тань сүйрүүлнэ гэсэн үг.
Тиймээс бид сайн үйлийн үрээ өндөр бас нэмэгдүүлэхийн тулд эдгээр таван утга учиртай аргыг хэрэглэж болно.
1. Бусдад анхаарал тавих. Энэ онол нь өдөр тутмын амьдралд тань байнга тохиолддог. Таны аз жаргал бусадтай шууд хамааралтай байдаг. Өвөө, эмээ, аав ээж, ах дүүс, элгэн садандаа мөн бусдад анхааралтай хандаж сурах нь туйлын чухал.
Энэ хорвоод ганцаар байдаг хүн гэж нэг ч үгүй. Бусдад анхаарал халамж тавих нь сайхан сэтгэлийн үндэс юм. Мөн сайн үйлийн үрийг олж авахын тулд хэрэглэж болох хамгийн сайн аргуудын нэг. Бусдын төлөө сэтгэлтэй байх нь бусдад анхааралтай хандах дадлага хийснээр олж авдаг байна.
2. Бясалгал хийх. Бясалгал хийх нь өөрийгөө дотроос нь өөрчлөх арга техник юм. Энэ хорвоод бясалгал шиг хайхалтай арга одоогоор байхгүй. Бясалгал хийх нь хүнд эргэцүүлэн бодох орон зайг бидэнд олгодог. Мөн бясалгал хийдэг хүн хийддэггүй хүнээс илүү эелдэг, уян зөөлөн, сайхан сэтгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй байдаг.
Хэрвээ та бясалгалд онцгой дуртай хүн биш ч гэсэн өөрийнхөө тэнцвэрийг олохын тулд хааяа нэг оролдоод үзэхэд гэмгүй. Бясалгалын ганц биш олон арга байдаг гэдгийг сана. 3. Бусдад үргэлж тусал. Хэрэв танд хүнд туслах боломж олдсон бол үүнийг заавал хэрэгжүүл.
Энэ бол орчлон ертөнцөөс танд бэлэглэж буй хайхалтай бэлэг. Энэ нь та амьдралдаа үнэхээр сайн үйлийн үртэй болох хайхалтай шалтгаан юм. Аливаад чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Өгөх нь хүн авахаас илүү аз жаргалыг авчирдаг. Тиймээс хувиа хичээхгүйгээр өгч сур.
Цагаа олсон тус хэнд ч, хэзээ ч багаддаггүй. Мөн бусдад туслахын тулд заавал тэрбумтан байх албагүй. Зөвхөн огт танихгүй хүмүүст туслах биш, эргэн тойрны хүмүүстээ ч тусал. Хэцүү үед нь дэргэд нь бай. Аргадаж, түшиж, ямар учраас гэдгийг нь асуухгүйгээр зүгээр л хажууд нь бай. Өөрийгөө хайрлаж чаддаг болсон хүн л бусдад чин сэтгэлээсээ туслаж чаддаг.
4. Шударга байх. Шударга байх нь сайн үйлийн үртэй болохын тулд бидний хийж чадах хамгийн чухал зүйлсийн нэг. Хэрэв та үргэлж худлаа ярьдаг хүн бол бусад хүмүүс танд үнэнийг хэлнэ гэж хүлээх хэрэггүй. Хэрэв та байнга дотоод зөрчилдөөнтэй байвал юу ч хийж чадахгүй.
Тиймээс эерэг долгионыг татах урьдчилсан нөхцөл бол нүүрээ нуухгүй байх явдал. Өөрийн чанар, алдаа, алдаагаа бодитойгоор хүлээн зөвшөөрч, тэдгээрийг давуу тал болгон ашигла. Мөн өөртөө болон бусадтай шударга бай.
Шударга байна гэдэг нь ямар нэгэн байдлаар худлаа хэлэх, хулгай хийх, хууран мэхлэхгүй байна гэсэн үг.
Бид шударга байснаар агуу зан төлвийг эзэмшдэг. Шударга хүн илүү амар тайван, бодол санаа нь эерэг байдаг.
5. Амьдралын зорилгоо олох. Та ертөнцөд сайн үйлийн үртэй байхын тулд хийж чадах хамгийн сүүлчийн зүйл бол амьдралын зорилгоо олох явдал юм.
Энэ зорилго нь хүмүүст туслах, өөртөө туслах, бусад бүх зүйлд туслаж чадахаар бол олон янзын сайн үйлүүд байж болно. Гол нь хүний төлөө, бусдын төлөө гэсэн тэр агуу хүсэл эрмэлзэл дээр зорилго нь оршиж байвал үнэхээр хайхалтай.
Энэ дэлхий дээр ашиг хонжооны төлөө байгаль дэлхийд хор хохирол учруулж буй олон хүмүүс байгаа ч дэлхийн хөгжил буурай газарт амьдарч буй хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх, далай тэнгисийн бохирдлыг арилгах гээд хайхалтай зорилго тээн яваа мянга мянга шударга үйлстэнүүд ч олон бий. Танд ч бас боломж байна. Бусдад илүү их тус болохын тулд өөртөө чадах зорилгоо тавиарай.
Та эргэн тойрондоо сайн үйлийн үр бий болгох нь нэг шөнийн дотор тохиолддоггүй. Үйлийн үр гэдэг нь этимологийн хувьд “үйлдэл” гэсэн утгатайг бүү март. Энэ бол хяналтгүй хувь тавилан гэж буруу боддог ч зүйл биш юм. Үйлдэх нь хувь хүн болох биднээс хамаарна. Энэ нийтлэл танд сайн үйлийн үрд хэрхэн хүрэх талаар тодорхой ойлголт өгсөн гэж найдаж байна!
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: neguusel.com