Home » Та яаж ярина, тэгж амьдарна. Ам руу юу орж буй нь чухал бусаа, амнаас юу гарч буй нь чухал.

Та яаж ярина, тэгж амьдарна. Ам руу юу орж буй нь чухал бусаа, амнаас юу гарч буй нь чухал.

by Aurora

Та яаж ярина, тэгж амьдарна. Ам руу юу орж буй нь чухал бусаа, амнаас юу гарч буй нь чухал. Буддын сэтгэл зүйн ухаанд, энерги алдах гол эх үндэс бол хэл яриа хэмээдэг. Христийн шашны сургаалд мөн өгүүлэхдээ: “Ам руу юу орж байгаа нь чухал бусаа, амнаас юу гарч байгаа нь чухал” хэмээсэн.Зарим хүмүүс энэ үгийг өөрсдийн хооллох хэв маягийг зөвтгөхийн тулд ашигладаг. Тиймэрхүү хэв маяг нь олон талаараа гахайны хооллох хэв маягийг санагдуулдаг: “Юу харагдана, юу хүснэ түүнийгээ идээд бай” хэмээгээд, мөнөөх хэлц үгний хоёр дахь хэсгийг үл хайхрана.

Чухамхүү пражалпа нь бурханлаг болоод материаллаг амжилт ахиц дэвшлийн гол саадуудын нэг байдаг. Юуны түрүүнд хүнийг бид хэлж ярьж буйгаар нь дүгнэж цэгнэдэг. Хэл яриа нь болвоос хүмүүнийг тодорхойлдог. Ухаан бодол хэл яриа, ухаан бодол бие махбодь, ухаан бодол сүнс зэргийн хооронд маш нягт холбоо бий. Эрүүл бие, эрүүл ухаан, эрүүл хэл яриа эерэг бие хүнийг бий болгодог.

Төгс төгөлдөрт тэмүүлж буй хүн бүр:

  •  өөрийн бие мах бодио эмчлэхүйц эмч байх ёстой
  • хэл яриагаа хянаж мөрдөх хэлний дүрэм зүйч байх ёстой
  • өөрийн ухамсраа ариусган цэвэрлэж, Туйлын Үнэнийг танин ойлгох гүн ухаантан байх ёстой.

Тийм хүний амьдралд физик таагүй байдал, өөрийгөө таних үйл хэрэгт сонирхолгүй хандах, учир зүйгүй, эмх замбараагүй ярих гэх мэтийн сүүдэр ч байх боломжгүй. Чухамхүү тийм хүмүүнийг Патанжали йогч хэмээн нэрлэсэн. Йогийн ямар ч төрөл байлаа гэсэн, ямар ч төрлийн бурханлаг практикаар хичээллэдэг байлаа гэсэн дээр өгүүлсэн бүхий л зөвлөмжүүд аль альд нь бүрэн дүүрэн нийцнэ.

Хэл ярианаас эрүүл мэнд, материаллаг элбэг хангалуун байдал хамаардаг. Энэ нь дан ганц бурханлаг замаар замнагч хүмүүст хамаараад зогсохгүй мөн материаллаг байдлаар амжилт олохыг хүсэгчдэд ч хамаатай. Ярих болон сонсох чадварын талаар бүхий л бизнесийн сургуулиудад тун нухацтайгаар судладаг.

Тэр ч байтугай гэмт хэргийн ертөнцөд, дээрмийн бүлгийн шатаар ахихын тулд хэл яриагаа хянаж цагдаж чаддаг байх шаардлагатай байдаг. Тэнд, Буддагийн, үгээр хүнийг алж ч болно хэмээх үгийг практик маягаар иш татдаг.
Гурван минутын уур хилэн арван жилийн нөхөрлөлийг хөнөөх чадалтай.

Үг нь бидний кармаг маш хүчтэйгээр тодорхойлж байдаг. Бурханлаг дэвшлийн замаар, буяны үйл хэргээр арван жил хичээллэж болох ч агуу бодгалийг доромжлоод бүхий л түвшнүүдийг алдаж, амьдралын доод хэлбэр рүү унаж ч болзошгүй. Энэ нь юунаас болоод тэр вэ? Доромжлолоос.

Эх сурвалж: Boldsukh Badamsed Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн лекцээс

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!