Буурал өвөг дээдэс минь үр хойч бидэндээ болохгүйг нь хэлж өгч, болох зүйлийг нь билэгшээн үлдээж,
ухаан нэмж, хойч үедээ уламжлан хүргэхийг захиж үлдээсэн билээ. Аливаа зүйлийг мэдэхгүй байх нь ухааныг тэлж өгдөггүй гэмтэй билээ. Тиймээс үр хүүхэддээ чадах чинээгээрээ ёс заншилаа сургаж байгаарай. Гутлын алчуурыг шидэж өгөх. Гараас гарт дамжуулж өгөхийг цээрлэнэ.
Айлы бурхан, шүтээн, хойморын авдарын өмнүүр эс бөгөөс зуух, тулгын галын эхээр нар буруу тойрч гарахыг цээрлэнэ. Хүндлэхийн учир тийн бөлгөө. Гол мөрний ус руу нулимахыг цээрлэнэ. Ташуур газар тулахыг цээрлэнэ. Нуруугаа үүрэхийг цээрлэнэ.
Айлд нуруугаа үүрч зогсохыг цээрлэнэ. Хэрвээ тийн үйлдвээс ихэрхэж, дээрэлхүү аашилж буйн тэмдэг гэх буюу ялд унан баривчлагдаж ардаа гараа хүлүүлэхийн муу ёр гэнэ. Сүлсэн цайг буцалсан хойно нь самрах. Эхийн урагтай адилтгах.
Сүү асгахыг цээрлэнэ. Ам руугаа цутгаж идэхгүй. Завьжаараа асгаж цутгаж унд уухгүй. Сэтэрхий уруултай юм уу гэж сургах. Монгол хүн амандаа мод зуудаггүй. Залгивал яана гэж сэрэмжлэх. Далны яс мөлжихийг цээрлэнэ. Ширээн дээр суудаггүй. Өрөнд орно гэнэ.
Тооны машин сампингаар тоглодоггүй өрөнд орно гэнэ. Хүний суган доогуур, хөлөн завсараар гарахыг цээрлэх. Хийморь доройтно гэх. Бөхчүүдэд хамагүй. Гэрт шүгэлддэггүй. Чөтгөр шүглэнэ гэх. Доошоо харсан сав бэлэглэхийг цээрлэнэ. Малгай орно. Дээшээ харсан сав өгөх сайн гэж үзнэ. оймс, гутал орно.
Чонын шагай бэлэглэдэггүй. Хулгайлж, худалдаж авдаг гэх. Морин хуур гэртээ худалдаж авдаггүй. Бэлгэнд авдаг. Орондоо дуу дуу дуулах, орондоо уйлахыг цээрлэнэ. Зовлон салахгүй. Хүүхдийн толгой руу цохихыг цээрлэнэ. Эргүү болно гэх. Хоёр хүүхэд шээсээрээ тоглож шээхийг цээрлэнэ.
Ном уншиж байгаад дэлгэж орхидоггүй. Чөтгөр уншдаг гэх. Гараа хоосон савчдаггүй. Цустай зүйл гал руу хийдэггүй. (шатаадаггүй) Алгаа хоосон ташдаггүй. Өмд оймсоо толгойдоо углахыг цээрлэнэ. Хог шатаахыг цээрлэнэ. Галын бурхан хилэгнэнэ гэх. Хүний нүүр лүү толиор гэрэл тусгахыг цээрлэнэ.
Толь дээш харуулж тавихыг цээрлэнэ. Ахмад хүнийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Хэвтэж ном уншдаггүй. Хүний түрийвч рүү өнгийж хардаггүй. Түрийвчинд цээж зураг хийж авч явдаггүй. Газар гараараа тулж суухыг цээрлэнэ.
Хүнд юм шидэж өгдөггүй. Нохойд юм шидэж өгдөг. (Гутлын алчуур хүнд шидэж өгөх нь зөв.)
Үсээ хаа хамаагүй хаядаггүй. Морьны уяан дээр аваачиж моринд гишгүүлбэл сайн. Сүүн шүдийг хаядаггүй. Нохойнд өөхөнд боож өгөх. Хүнд гарын салаагаараа юм өгдөггүй. Хүнээс юм авахдаа булааж авдаггүй. Буруу гараараа юм өгч авалцдаггүй. Нохой зардаггүй. Модны мөчир дээр гишгэх авирахыг цээрлэнэ. Ургалт нь зогсдог гэх.
Номон дээр гишгэдэггүй. Эрдэм сурдаггүй юм гэж сургах. Гарын алган дээрээ юм зурахыг цээрлэх. Мал амьтанаа занчихыг цээрлэх. Малын буянтай холбож тайлбарладаг. Ахмад хүний яриа тасддаггүй. Хүндлэхийн учир бөлгөө. Хүн рүү хар ус цацдаггүй. Нүүдлийн шувуудын цуваа тоолдоггүй.
Хайч ангайлгаж орхидоггүй. Хамхиулж байх. Ороо засаад унталгүй хоосон хонуулж болохгүй. Чөтгөр ороод унтчихдаг. Саваа мод барьдаггүй хоосроно модоо тулна. Хайч ангалзуулдаггүй. Долоовор хуруугаараа юм чичилж заадаггүй. Хүн рүү хуруугаараа чичилдэггүй.
Нялх хүүхэдтэй айл гөлөг тэжээдэггүй гэх. Хайраа булаацалдана. Мөр нь цоорсон урагдсан хувцас өмсдөггүй. Малгай тэлээнд хүндэтгэлтэй хандаж хаа хамаагүй хаядаггүй. Өөрийн өмсөж байсан хувцасаа хүнд өгдөггүй. Гудасыг толгойноос нь эхэлж эвхдэггүй. Хөлнөөс нь дээш нь эвхэх. Үхсэн хүний гудасыг толгойноос нь эхэлж эвхэх.
Толгой сэгсэрдэггүй. Хүний нүүр лүү нулимдаггүй. Ясыг сайтар мөлжиж хаях. Махтай үлдээдэггүй. Хөл хүндтэй бүсгүйн өмнүүр орж алхах цээртэй. Хаалга алдлах цээртэй. Хүн өнгөрсөн үед хаалга дардаг ёсон байсан. Малгайгаа буруу буюу хойш нь харуулж өмсөх цээртэй. Хүн алсан хүн нүүрээ буруулж байгаа хэрэг.
Гэрт орохдоо тотгоноос барьж, дүүжилж орох цээртэй. Жаргалтай ч гэсэн орондоо бүү дуул, зовлонтой ч гэсэн орондоо бүү уйл. Харанхуй шөнө үсээ самнадаггүй. Харанхуй шөнө гэртээ исгэрч болохгүй Иртэй, үзүүртэй мэс зүйлсийг ир, үзүүрээр нь хүнд чиглүүлж өгөх цээртэй. Хүний малгай өмсөх цээртэй.
Зэлэн дээгүүр хөндлөн алхаж гарах цээртэй. Уурган дээгүүр алхаж гарах цээртэй. Хүнд салаагаараа юм өгөх, авах цээртэй. Настай хүний өмнөөс дал мөр хавчиж мэдэхгүй гэдгээ илэрхийлэх цээртэй. Могой гэж хэлэх цээртэй. Лусын амьтан эсвэл урт хорхой гэж зөөлрүүлж ярьдаг.
Аягандаа хоол үлдээх цээртэй. Амны хишгээ барна гэдэг. Ус , гол руу нулимж үл болно. Гол, усанд бүү оруулахаас цээрлэ. Нэг л сав, шанагаар утгах хэрэгтэй. Толгойгоо салаавчилж болохгүй. Өрөнд орсон хятад шиг гэх.. Эмэгтэй хүн завилж сууж болохгүй. Шанаагаа тулж болохгүй. Ганихарсан хүн шанаагаа тулдаг аж.
Сүүнд түүхий мах хийж болохгүй. Болсон идээнээс заавал амсах. Ахмад хүнтэй золгох, уулзахдаа энгэр задгай байх цээртэй. Заавал товчилсон байх. Айлд хумсаа авах цээртэй. Айлд үсний сэвээ хаях цээртэй. Сэвийг галд хийх цээртэй. Сүүжний ясыг гэрт хонуулах цээртэй.
Харуй бүрийгээр хог гаргах цээртэй. Эх рүүгээ муухай харах цээртэй. Эцгийн өөдөөс том дуугарах цээртэй. Хаалга түшиж зогсох цээртэй. Гэрийн багана түшиж зогсох цээртэй. Баганын зовлон халдана гэх. Тургих цээртэй. Бороо орно гэхэ. Нохой нэмнэх цээртэй. Тэнгэр задраана гэх.
Эх сурвалж: Монголчуудын цээрлэх ёсноос…