Буурал өвөг дээдэс минь үр хойч бидэндээ болохгүйг нь хэлж өгч, болох зүйлийг нь билэгшээн үлдээж,
ухаан нэмж, хойч үедээ уламжлан хүргэхийг захиж үлдээсэн билээ. Аливаа зүйлийг мэдэхгүй байх нь ухааныг тэлж өгдөггүй гэмтэй билээ. Гал руу бохир цаас хийх цээртэй. Галын бурхан сэвтэнэ гэх. Утсыг хооронд нь хөрөөдөх цээртэй. Чонын шүд хурцална гэх.
Аав нь хормойн донтвол үр хүүхэд нь өвдөж, үхэж үрэгддэг. \Эцгийн явдал үрд\ Эхнэр нь хормойн донтвол нөхөр нь өвдөх, амь нас алддаг. Хулгай хар мөртэй тул хүний хулгайлсан зүйлийг авах цээртэй. Танихгүй хүний оршуулганд очих цээртэй.
Ширээн буландаж суух цээртэй. Авдар болон ширээн суух цээртэй. Өрөнд орно гэх. Дэмий цаас хайчлах цээртэй. Өрөнд орно гэх. Гурил зуурсан гараа угаах хэрэгтэй. Хундаганы ёроол гартал уух цээртэй. Архичин болно гэх. Архины шавхруу уух цээртэй.
Тогоо шанага угсарч тавих цээртэй. Эмэгтэй хүн төрж чадахгүй гэх. Уул, овоо, тахилгын газар болон мэдэхгүй газраас чулуу, эд зүйлс авах цээртэй. Хангай дэлхий лус хилэгнэнэ гэх. Шүдээ хавирах цээртэй. Хөмхий зуух цээртэй. Нурууны мөгөөрс мэрэх цээртэй. Хошного загатнана гэх.
Далны яс мэрэх цээртэй. Махыг нь заавал огтолж иднэ. Толгой идэхдээ 2 нүдийг нь нэг нэгээр нь 2 өөр хүн идэх цээртэй. Хялар болно гэх. Тогоон дотор хутга хийх цээртэй. ээжтэй хүн бүр ч болохгүй.. Хуурай тогоо галлаж болохгүй. Эр хүний хийморь малгай, бүсийг доош тавих цээртэй.
Өлзий хээ нь бурхны зүрх учир доогуур байлгахыг цээрлэнэ. Гараа дэмий савчиж болохгүй. Орчинд байгаа бичил амьтдыг алж буй гэх. Гараа угаасны дараа гараа сэгсэрч болохгүй. Амны хишиг барна гэх. Явган сууж хооллох цээртэй. Шөнө орой болсон хойно хэрүүл тэмцэл хийх цээртэй.
Тотгоор шагайх цээртэй. Бусдын өмдөн доогуур шургах цээртэй. Бузартана гэх. Хэц, цэрэвний доогуур шургах цээртэй. Бузартана гэх. Гараа угаалгүй үнээ саах цээртэй. Хөх нь яр иддэг. Авдар онгорхой орхих цээртэй. Сайтар таглах хэрэгтэй эс бөгөөд хоосроно.
Гуйлгачин хүний гарт өглөг өгөх цээртэй. Холоос чулуудаж өгөх. Эс бөгөөд өөрөө ядуурна, буянаа өгдөг гэх. Оготны нүх рүү шээх цээртэй. Сэтэрхий хүүхэд гарна гэх. Шүдний мах буюу чононд хазуулсан малын мах идэх цээртэй. Хууч өвчин хөдөлнө гэх.
Гол усанд юмаа угаадаггүй. Гал руу цустай зүйл хийдэггүй. Ус руу гал цогтой зүйл хийдэггүй. Нүүр нь алаг цоог болно гэх. Хар ус харамладаггүй. Тотгоноос гоожиж байгаа усаар тоглодоггүй муу ёр гэх. Малгайгаа дээш нь харуулж тавьдаггүй. Шөнө орой хумсаа авдаггүй. Төөрнө гэх.
Эмэгтэй хүний бөгс рүү цохьдоггүй, хадамдаа гологдоно гэх. Чулуу түүж цуглуулдаггүй. \Чулуу цуглуулдаг хүмүүсийг хэлж байна.\ Ахмад хүний үгийг тасддаггүй. Холд яваа хүн эдлэл хэрэглэлээ хаядаггүй гэх. Эзнээ дууддагаас тэндээ эргэж хэзээ нэг цагт буцаж очдог гэх.
Буурин дээрээ хогоо үлдээсэн айл сайн явдаггүй гэх. Хоол идэх юмаа хаяж асгадаггүй. Амны хишиг ар дээрээ гарна гэх. Ус харамладаггүй. Нохой алдаггүй. Могой алдаггүй. Мэлхий алдаггүй. Чулуу нясалдаггүй. Халаасаа эргүүлж явдаггүй. Хоосроно гэх.
Урт настай амьтан алдаггүй. Нас богиносно гэх Толгойгоо сэгсэрдэггүй Угаагүй аяга таваг хонуулж тавьдаггүй. Заавал угаах. Ядуурна гэх. Хувцасны халаас эргүүлцэн явдаггүй. Хоосроно гэх Уруулаа гөвдөггүй. Буянаа гөвнө гэх. Yйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёж шидэхийг цээрлэнэ.
Усанд явбал нацаг нарт нь цөв болно хэмээн, Эд мал зээлээр өгвөл гарзын vvд нээгдэнэ хэмээн, Шинийн нэгэнд айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүйн ёр хэмээн, Сар шинээр уйлах, хэрэлдэх, ширүүн үг хэлбэл тэр жилдээ хэл ам, зовлон тасрахгvй болно хэмээнэ.
Шинийн нэгэнд үнс хогоо гаргах, зочны өөдөөс бие засахаар явах тэргүүтэн зохисгүй байдлыг тус тус цээрлэдэг. Өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг. Өвчтэй хvн боловч ёс бэлгийг бодож орноос босон сууж, бүсээ бүсэлж золгоно. Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг нийтээр цээрлэдэг. Харин зарим нутагт долоон бурхан одондоо сацал өргөж тахидаг байна.
Шинийн гуравнаас хойш сар хуучирлаа хэмээж тахил, тавгийн идээ, шүүсээ хурааж, хэсэл зогсоно. Гэвч отор нүүдлээр явсан буюу гадагш ажил төрлөөр одсон хүмүүс цагаан сарын дараа уулзахад золгож амар мэндээ мэдэлцдэг заншилтай.
Эх сурвалж: Монголчуудын цээрлэх ёсноос…