… Би бүтэлгүйтсээн, би уйлсан, уурласан, бас айсан. Хэдийгээр би өвдөж байсан ч үргэлж урагшлах замаа олдог. Хүчтэй хүн хэзээ ч бууж өгдөггүй. Асуудал болоход нэрээ хамгаалахыг хүсдэг байлаа. Одоо амар амгалангаа хамгаалах гэдэг болж. Хэн ч юу ч гэж бодсон хамаагүй болсон доо. Чамд бүх юм байна.
Чамайг тойроод аз жаргал дүүрэн байна. Чамлаж биш, гамнаж хүрт. Хөгширч буй даа бүү санаа зов, хөгшин бодлоосоо санаа зов. Байгаа зүйлээ бус оюун ухаанаа хайхуул. Дуу хоолойгоо өндөрсгөх бус үгээ зөв сонго. Цэцэгс мөндөрт бус бороонд ургадаг. Дурлах цагтаа дурла, зүрх нялхрана
Инээх цагтаа инээ, элэг залуужина. Уйлах цагтаа уйл, сэтгэл зөөллөнө. Гомдлоо заавал тайл, бөөр эрүүлжинэ. Сайхан бүхнийг дурс, тархи амарна. Зөв бодолд тэмүүл, зөв явна. Эерэг бүхэнд уус, эрүүл амьдарна. Таныг халамжилдаг хүмүүст анхаарлаа хандуулаарай.
Үргэлж таны хажууд байдаг. Үргэлж таньд сайхныг хүсдэг. Энэ хүмүүс л таны хүмүүс шүү. Чадвал гүй. Шаардлагатай бол алх. Хийх ёстой бол мөлх. Зүгээр л хэзээ ч бүү бууж өг. Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай. Хайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай !!! Хэн ч чамд өргүйг байнга сана.
Хэнээс юуг ч битгий хүлээ. Чиний амьдрал чамаас шалтгаална. Хэнийг ч бүү буруутга. Дэлхий чамруу инээж байхад. Дэндүү олон боломж байхад. Далжийгаад хэн нэгэнд гомдоод. Дарвайгаад урвайгаад сууж байна уу, БОС ЧИ. Бууж өгмөөр санагдах үедээ яагаад үүнийг эхэлснээ бод.
Хамгийн хэцүү алхалт ганцаараа явах. Гэхдээ энэ таныг хамгийн хүчтэй нэгэн болгоно. Хэрүүл дээр биш хайр дээр тогтоод буйг амьдрал, Хэтэвч биш хүн чанараа дээдлээд буйг хүн гэнэ. Сурахын зовлон түр зуурынх байдаг бол. Сураагүйн зовлон насан туршийнх байдаг. Хичээгээрэй. Хов ярихдаа хорвоо жижгийг санаарай. Хүнийг хорлохдоо үйлийн үр ирдгийг бодоорой.
Зөв хүмүүстэй гүн ярилцах нь үнэлэхийн аргагүй туршлага болдог . Боломжгүй зүйл гэж үгүй. Эвдэрхий цаг хүртэл өдөрт хоёр удаа зөв заадаг. Мөрөөдлийнхөө төлөө ганцаараа ч хамаагүй зоригтой алх . Таны төлөө ямар нэгэн зүйл хийдэггүй хүмүүст таны оюун ухаан, мэдрэмж, эмоцийг тань хянах боломж бүү олго .
Уучлал хүлээлгүйгээр өршөөх, уучлах хүчтэй сэтгэлтэй бай .ТА юу байгаа даа таларх, илүүг авах болно. Хэрэв Та байхгүй дээ төвлөрөөд байвал хэзээ ч хангалттай санагдахгүй. Хүний хорвоо өөрөө өгсүүр хүн хэдий чинээ аливаад сэтгэл гаргана төдий чинээ ахиц дэвшлийг өөртөө авчирдаг . Өөрт таатай газар хайсаар насыг барах утгагүй.
Хаана ч байсан өөрөө аз жаргалтай байж сур.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Илүү дэлгэрэнгүй уншихыг хүсвэл эх сурвалжид хандаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj