Home » Өнгөрснөө бодож бүү уйл, энэ өнгөрчихсөн. Ирээдүйгээ бодож бүү шанал, энэ ирээгүй байна. Одоогоороо амьдар, түүнийг гоё болгоорой.

Өнгөрснөө бодож бүү уйл, энэ өнгөрчихсөн. Ирээдүйгээ бодож бүү шанал, энэ ирээгүй байна. Одоогоороо амьдар, түүнийг гоё болгоорой.

by Aurora

Өөртөө итгэлтэй хүүхдийн ард түүнд эхлээд итгэсэн эцэг эх байдаг. Хүмүүсийг таних тусам.  Ганцаараа байх сайхан санагдах юм. Бид тооцоогоо төлөөд дараа нь үхэх гэж төрөөгүй. Бид өсөж хөгжих, сүнсний боловсролын түвшингээ ахиулах гэж энэ хорвоод мэндэлсэн. Таниас урвасан хүнд бүү гомд, харин түүнийг өрөвд. Яагаад гэвэл тэр хэзээ ч өөрөөс нь урвахгүй байх байсан хүнээ алдсан учраас.Нэг улаа алдахыг АЛДАА гэнэ. Тэр алдаагаа давтахыг СОНГОЛТ гэдэг. Бага боддог хүн их алддаг. Их бодож бага алдахаа хичээ. Хүн эрүүл байхын тулд сэтгэл санаагаа тайван байлгаж, уур уцааргүй амьдрах нь чухал. Чин сэтгэлээсээ инээж бай.

Хүмүүсийг уучилж, өршөөж бай. Бусдын төлөө өөрийгөө зориулж чадах хүчтэй бай. Ийм үед л сэтгэл санаа тайван байна. Би гэдэг үзлээ таягдан хая. Сэтгэлийн амар амгалан гэдэг бодь сэтгэл, билгүүн чанар юм. Хүний бодол бас сэтгэл зүй өвчин үүсэх шалтгаан болдог.

Шунал, тачаал, уур, мунхаг гэсэн дөрвөн зүйлээс өвчин үүснэ. Эрүүл аз жаргалтай амьдрах эсэх нь өөрийн тань гарт л байдаг. Хүндрэл, бэрхшээлтэй асуудлыг минь түр ч үгүйлээ мартуулдаг хэн нэгэнтэй уулзахад үнэхээр сайхан байдаг.

Аз жаргал бол шинэ баян. Дотоод амар амгалан бол шинэ амжилт. Эрүүл мэнд бол шинэ баялаг Сайхан сэтгэл бол шинэ гоёо юм. Хүний сэтгэлийг дуусгадаг биш цэнэглэдэг хүн байгаарай.  Эр хүн сэтгэлээ, эм хүн биеэ ариун байлга. Эр хүний сэтгэлд айл бүрэлддэг. Эм хүний биед хүн бүрэлддэг.

Өвлүүлэх том хөрөнгө хүмүүжил. Үлдээх том өмч ухамсар. Хүн чанараар гангарч, хүний мөсөөр гоёж амьдарцгаая. Зарим хүмүүс өөрөөрөө байх ямар байдгийг мартах хүртэл урт хугацаанд төөрөлдсөн байдаг. Өөрийгөө дахин олоорой.

Бусдаас хэзээ ч юу ч хүсэж хүлээхгүйгээр амьдарч сурах нь ѳѳрт хичнээн амар. Учир нь хүлээлтээс гомдол үүсдэг. Миний хүнд хэцүү өдрүүд намайг хүчтэй болгодог. Эсвэл, би аль хэдийн хүчтэй байсан байх, тэд үүнийг надаар батлуулсан хэрэг . Бусад хүмүүсийг бус, алсын хараа, хөгжил дэвшил, хүсэл зорилгоо ярьдаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.

Зүрх амар үед Зүс амарна. Сэтгэл тайван үед Санаа амарна. Бодол цэгцтэй үед Бие амарна. Үг шидтэйг ухвал Үйл тэгширнэ. Хэрэв хүмүүс таныг хүндэлж байвал тэднийг хүндэл, хүндлэхгүй байсан ч тэднийг хүндэл. Бусдын үйлдэл таны хүмүүжлийг эвдэхийг бүү зөвшөөр, учир нь энэ Та тэднийг биш өөрийгөө харуулж буй хэрэг.

Өнөө үед хоёр янзын хүмүүс буй. Юм хийж дүр эсгэн, зургаа даруулдаг хүн сармагчин. Хийж буй үйлдээ улайраад бүхнийг мартдаг хүмүн. Учрах ёстой хүмүүс л учирч. Уулзах ёстой тавилан л огтолцдог. Аз жаргал таньтай хамт эхэлдэг.

Таны гэр бүлийн харилцаа, таны ажил төрөл, таны мөнгө биш, зөвхөн ТАНЬТАЙ л хамт эхэлдэг. Өнгөрснөө бодож бүү уйл, энэ өнгөрчихсөн. Ирээдүйгээ бодож бүү шанал, энэ ирээгүй байна. Одоогоороо амьдар, түүнийг гоё болгоорой.

Аз жаргалтай байхын нууц нь амьдралд хаана буйгаа хүлээн зөвшөөрч өдөр бүрийг хамгийн сайхнаараа бүтээх. Жаргах тусмаа хүмүүн тэнэгтэж. Зовох тусмаа ухаанаа тэмтэрнэ. Тэртээд одсон он цаг. Тэндээс алдаа л олдоно.
Хүнтэй сайхан харьцаж бай. Хэлэх үг чинь гоё бол сонсох үг чинь сайхан байх болно. Явах шалтаг хайсан хүнд үлдэх шалтгааныг нь бүү хэлж өг.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Илүү дэлгэрэнгүй уншихыг хүсвэл эх сурвалжид хандаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!