Гэр бүл гэдэг бол нэгэн модны мөчир. Өөр өөрийн чиглэлд ургадаг ч үндэс нэг .Хэн нэгэн чамаас илүү зүйл хожиж авсан бол, тэр хүн зохих ёсноос илүүг олсноо заавал буцааж алдана. Хорвоогийн зохицол тэнцвэр энэ . Хүний сэтгэл яагаад өвддөг гээч энэ чамтай хамаатай болоод л тэр . Хүн болгонд өөрийн хувийн орон зай гэж байдаг.
Энэ хувийн орон зай бол чиний хүч чадал юм. Хүн энэ орон зайндаа илүү хүчирхэг байдлыг мэдэрч өөртөө итгэлтэй, үнэлэмж өндөр, аливаа асуудал шийдвэр гаргах чадамж, гарцыг олох гэх мэтэд илүү гүйлгээ ухаантай, аливаа хүндрэл бэрхшээлийг даван туулах чадамж өндөр байдал .
Би хямсгар биш зүгээр л дургүй зүйлдээ ярвайдаг. Би их зантай биш зүгээр таалагдахгүй байгаа хүнтэй харьцдаггүй. Би хэрүүлч биш зүгээр л дургүй хүргэсэн нэгэнд ухамсрын хэдэн үг хэлдэг төдий. Чамайг үнэлэхгүй газар хямдралтай бараа шиг битгий уд.
Хаа нэгтэй чамайг эрэлтэй бараа шиг хайж байгаа. Нэг хаалга хаагдахад өөр хаалга нээгдэж байдаг Хаалттай хаалгыг харж бүү зогс. Тархи дүүрэн хүнтэй ярилц. Сэтгэл дүүрэн хүнтэй нөхөрлө. Ухаан ихтээс сонс. Уужим сэтгэлтээс суралц. Зөөлөн бай.
Амьдрал таныг хатуу болгохыг бүү зөвшөөр. Өвдөлт таньд үзэн ядалт авчрахыг бүү зөвшөөр. Гашуун амьдрал таны хөөрхөн занг хулгайлахыг бүү зөвшөөр. Чамаас дор хүн л чамайг муулдаг. Чамаас дээр хүн юун чамтай манатай. Өдрийн 24 цаг багадаад байхад. Үргэлж инээмсэглэж бай. Өөрөө ч урт насална, найзуудаа ч баясгана, дайснуудаа ч уурлуулна …
Өчүүхэн үгэнд уур тань асч, үнэн байсан ч мухар зөрүүдэлж, өөрийгөө хамгаалах гэж үгээ хурцалж, өнгө гялгар бүхэнд сэтгэл тань татагдаад байвал та дотоод ертөнц рүүгээ нэг өнгийгөөрэй. Сэтгэлээ тогтоох хамгийн үр дүнтэй арга бол бясалгал.
Хэн нэгэн чамд итгэж байвал яаж ашиглах вэ биш, яаж итгэлийг нь алдахгүй байх вэ гэж бодоорой. Бусдад өгсөн үнэ цэнэ буцаад чамд ирдэг юм. Тодорхойгүй байдал, хоосон найдлага, эргэлзээ зэрэг нь хүний хүчийг бардаг. Эд сайтай нь бус хань сайтай нь жаргадаг.
Амьдралд бууж өгөөгүй хүмүүс л амжилттай явдаг. Ядарч болно, ганцаардаж болно, шантарч болно, уйлж болно. Харин хэзээ ч битгий бууж өг. Хэн ч чамайг юу ч гэж хэлсэн хэзээ ч бүү гутар. Амжилттай яваа хүмүүс амжилтыг хүлээн суудаггүй, харин тэмцэж бүтээдэг.
Алхам алхмаар тогтмол урагшлахыг байнга хичээ. Бороо асгах шиг амжилт гэнэт ирэх нь барагтай л үгүй. Хичээгээд л байгаарай. Зөөлөн байдаг нь хүндлэл + ухаан + тэвчээрийн нийлбэр юм шүү. Сул доройтой андуурах хэрэггүй.
Сэв суусан Сэтгэл, Цав суусан Шаазан хоёр хэзээ ч хуучин хэвэндээ ордоггүй юм.
Мөнгөжих тусам хувцаслалт даруусна. Мэдлэгжих тутам хэрэглээ даруусна. Ухаажих тусам зан даруусна. Хэн нэгэн хүн таньд тусалсан учраас та өдий зэрэгтэй яваагаа хэзээ ч бүү март. Тиймээс боломж л байвал хүнд тусалж байгаарай.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Илүү дэлгэрэнгүй уншихыг хүсвэл эх сурвалжид хандаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj