Home » Том хүүхэддээ урам хайрла. Дунд хүүхэддээ анхаарал тавь. Бага хүүхэддээ итгэл өг. Ганц хүүхдийг нөхөрлөлд сурга .

Том хүүхэддээ урам хайрла. Дунд хүүхэддээ анхаарал тавь. Бага хүүхэддээ итгэл өг. Ганц хүүхдийг нөхөрлөлд сурга .

by Aurora

Та нар минь дандаа л сайхан юм бодож дотроосоо гэрэлтэж, хайр ундрааж, уучилж өршөөдөг, нинжин сэтгэлтэй байгаарай.Чи бол хэзээ ч давтагдашгүй, хамгийн хүнлэг, хамгийн шилдэг нь гэдгээ битгий март. Юу ч хийсэн бай таны өдрийг түйвээх аливаа нэгэн зүйл дээр бүү гацаарай.

Сөрөг зүйлд цагаа үрэхэд амьдрал хэтэрхий богинохон. Хэн нэгэн үнэхээр таныг гэдэг бол аливаад тайлбар хэлэхийн оронд хүчин чармайлт гаргах болно. Аз жаргал руу орох түлхүүрээ хэн нэгний халаасанд бүү хий. Чи хэл амтайдаа бусдыг дийлээд байгаа юм бишв

Чамд хэлээд ч ойлгож хүлээж авч чадахгүй гэдгийг мэдээд л чимээгүй орхиж байгаа хэрэг. Эмэгтэй хүний биед нь биш сэтгэлд нь хүрэх гэж хичээ. Эмээгийнхээ өндөрт нь биш насанд нь хүрэх гэж хичээ. Өвөөгийнхөө таяганд нь биш ухаанд нь хүрэх гэж хичээ.

Багшийнхаа үгэнд нь биш мэдлэгт нь хүрэх гэж хичээ. Хэн нэгнийг буруутгахаасаа өмнө түүний гутлыг өмсөөд туулсан замаар нь яваад үз. Бүдэрсэн чулуу болгоныг түү. Амссан зовлон бүгдийг нь мэдэр, урссан нулимсыг нь амс. Дараа нь түүнд яаж амьдрахыг нь зөвлөөрэй.

Ганцаараа үлдсэн нэгэн бус. Таарамжгүй хүмүүсээр хүрээлүүлсэн хүн л хамгийн ихээр ганцаарддаг.  Өсөх цагт сайн эцэг, эхийн буянд жаргана, дунд насанд сайн ханийн буянд жаргана, өтөл насанд сайн хүүхдийн буянд жаргана. Бодолд чинь багтаад байгаа бол боломж байна гэсэн үг оролдоод үз.

Хэр хэмжээндээ хүрэхгүй их зан хүнд зохидоггүй. Харин өчүүхэн ч гэсэн үнэн хүн чанар хүнийг чимдэг .
Өөрийгөө бусдаас бүү дутуу үнэл. Та тэднээс аль нэгэн талаараа илүү л байгаа. Өөрийгөө нээ, тань, өөрийнхөөрөө бай . Том хүүхэддээ урам хайрла. Дунд хүүхэддээ анхаарал тавь. Бага хүүхэддээ итгэл өг. Ганц хүүхдийг нөхөрлөлд сурга .

Бусдаас бурууг хайхад цаг зардаг хүмүүст өөрсдийнхөө алдааг засах цаг гардаггүй . Сөрөг хүмүүсийг амьдралаасаа хас. Тэд таны боддогоос илүүтэй таны хандлага, бодолд нөлөөлдөг юм шүү . Өөрийнхөө төлөө хамгийн сайныг хийж буй даа хэзээ битгий гэмшээрэй . Бусдаас сайн сайхныг хүсч байдаг бол яг тэрнийгээ л бусдад зориулж хий … … …

Бусдын үгээр өөрийгөө стрессдүүлж амьдрахаар, бусдыг стрессдүүлж өөрийнхөөрөө амьдарсан нь дээр. Чамайг яаж ч хичээсэн тэд шүүмжлэх л болно . Зорилго, алсын хараатай хүмүүст хэрэгтэй хэрэггүй зүйлд зарах цаг байдаггүй. Тэд энергээ бүтээлч байдалд зарцуулах ба эерэг амьдралд төвлөрдөг. Хөх өвгөдийн ухаан бол учир шалтгааны аугаа ухаан юм. Учиргүй юмс үзэгдэл, учиргүй жаргал зовлон гэж энэ орчлон хорвоод үгүй.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Илүү дэлгэрэнгүй уншихыг хүсвэл эх сурвалжид хандаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!