Хүнийг удирдана гэдэг нь сайн хүмүүсийг ажлаа хийхэд нь саад болохгүй байхыг л хэлнэ. Бодол үг болж, үг үйлдэл болж, үйлдэл зуршил болж, зуршил зан болж, зан нь хувь тавиланг удирддаг.
Аз жаргалыг та юунаас, хаанаас ч мэдэрч болно. Бидний эргэн тойрон тэр чигтээ аз жаргал.
Хаана сайхан байна тэндээ байж, хүссэн зүйлээ л хий. Өвчин зовлонгоо дотоод энергиэрээ эмчлэх нь эрүүлжих найдвартай, сөрөг нөлөөгүй ганц арга юм. Хүн унтаж байхдаа эдгэрч, өлсөж байхдаа төлжиж, цуцаж байхдаа сэргэдэг юм.
Өөрийнхөө зөвийг мэдсээр байж, дуугүй байж чаддаг хүнд асар их хүч оршдог юм. “50 нас хүртэлх хугацаанд алт мөнгө харьцангуй үнэтэйг ойлгодог. 50с хойш амьдрал алттай харьцуулашгүй үнэтэйг ойлгодог” Зүрх амар үед Зүс амарна. Сэтгэл тайван үед Санаа амарна.
Бодол цэгцтэй үед Бие амарна. Үг шидтэйг ухвал Үйл тэгширнэ. Хэрэв хүмүүс таныг хүндэлж байвал тэднийг хүндэл, хүндлэхгүй байсан ч тэднийг хүндэл. Бусдын үйлдэл таны хүмүүжлийг эвдэхийг бүү зөвшөөр, учир нь энэ Та тэднийг биш өөрийгөө харуулж буй хэрэг.
Өнөө үед хоёр янзын хүмүүс буй. Юм хийж дүр эсгэн, зургаа даруулдаг хүн сармагчин. Хийж буй үйлдээ улайраад бүхнийг мартдаг хүмүн. Учрах ёстой хүмүүс л учирч. Уулзах ёстой тавилан л огтолцдог. Аз жаргал таньтай хамт эхэлдэг. Таны гэр бүлийн харилцаа, таны ажил төрөл, таны мөнгө биш, зөвхөн ТАНЬТАЙ л хамт эхэлдэг.
Өнгөрснөө бодож бүү уйл, энэ өнгөрчихсөн. Ирээдүйгээ бодож бүү шанал, энэ ирээгүй байна. Одоогоороо амьдар, түүнийг гоё болгоорой. Аз жаргалтай байхын нууц нь амьдралд хаана буйгаа хүлээн зөвшөөрч өдөр бүрийг хамгийн сайхнаараа бүтээх. Жаргах тусмаа хүмүүн тэнэгтэж. Зовох тусмаа ухаанаа тэмтэрнэ. Тэртээд одсон он цаг. Тэндээс алдаа л олдоно.
Амьдрал даа байгаа хэнийг ч бүү буруутга. Сайн хүмүүс аз жаргалыг өгнө. Муу хүмүүс туршлага өгнө. Хамгийн муу хүмүүс сургамж өгнө. Хамгийн сайн хүмүүс дурсамж өгнө. Хэрэв Та өөрийгөө хянаж мэдэж мэдрээд сурчихвал юунд ч мастер болж чадна.
Зөв замаа олохын тулд олон буруу замуудаар явах хэрэг гардаг. Төөрч будилахгүй зөв замаар явахын тулд дороо суурьтай дотроо бодолтой бай. Шударга байна гэдэг бусдын сэтгэлийг гонсойлгоно гэсэн үг биш. Нээлттэй байна гэдэг эрээ цээргүй, задгай байна гэсэн үг биш. Ойлгон, дэмждэг байна гэдэг эвлэрэх ёсгүй зүйлтэй эвлэрч, хамтран үйлдэгч, хуйвалдагч нь болно гэсэн үг биш.
Хүлээц, тэвчээртэй байна гэдэг бүх насаараа хүлцэн, тэвчинэ гэсэн үг биш. Өгөөмөр байна гэдэг тооцоогүй байна гэсэн үг биш. Эр зоригтой байна гэдэг танхай байна гэсэн үг биш. Өршөөмтгий байна гэдэг мунхаг байна гэсэн үг биш.
Бүх зүйлийг хэм, хэмжээнд нь хадгалж, болдог, болдоггүйн хэр хэмжээг тэнцүүлж бас тэнцэж алхдаг хүмүүсийг хараад бишрэхгүй байхын арга үгүй. Өөрөө сонсоод гомдох зүйлсээ л бусдад хэлж горойлгодоггүй байх нь хүн чанар гээч нандин ухагдахууны нэг жижигхэн хэсэг нь юм. Хүний сайхан сэтгэл, хайр хүндлэлийг олоод авах амархан ч тогтоох гэдэг амаргүй.
Хэнтэй ч хаана ч хэзээ ч эргээд уулзах нүүртэйгээ байж, бусдын зүрхийг зүсэх зүйл хийчихгүй алхах шиг эрхэм хичээл гэж үгүй. Хэн гэдгээ харуулахад чинь цаг хугацаа, чамайг хайрладаг хүмүүс, шартай байдал, “Чадна” гэдэгтээ итгэсэн сэтгэлгээ л хэрэгтэй.
Хийхээ үргэлжлүүлээрэй. Хэцүү зам сайхан газарт хүргэж чадна. Таны эмээгийн залбирал одоо ч таныг хамгаалсаар байгаа . Айлд орж ирэхдээ сохор мэт бай. Ороод гарахдаа хэлгүй мэт бай. Очсон тэр айлаасаа өө бүү эр. Олоод нэгэнт харсанаа бусдад бүү ярь . Дасгал хөдөлгөөн хийхэд цаг гаргадаггүй хүмүүс өвчинд цаг хугацаа гаргах хэрэгтэй болно Урт удаан нөхөрлөлийн замыг хамтдаа туулахад найзын тоо биш хүн чанар, хүний мөс л чухал .
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Илүү дэлгэрэнгүй уншихыг хүсвэл эх сурвалжид хандаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj