Home » Хэрвээ таны сэтгэл санаа тавгүй байгаа бол энергиэ ингэж цэвэрлээрэй. Гайхалтай үр дүнтэй жор

Хэрвээ таны сэтгэл санаа тавгүй байгаа бол энергиэ ингэж цэвэрлээрэй. Гайхалтай үр дүнтэй жор

by Aurora

Давсны гайхамшигт хүч. Давс бол хэн бүхэн амархан хэрэглэж болох хамгийн энгийн зүйл ч амьдрал дахь асар өргөн хэрэглээ болон эмчлэн, анагаах чадал нь агуу юм. Тэдгээрээс энергийн төвшинд хэрэглэж болох гурван жишээг авч үзье. Усанд орохдоо далайн давс хэрэглэ хэвшээрэй.

 

Ваннтай усандаа хоёр атга давс уусгаад орох юм уу ганц атга давсыг биедээ зөөлхөн үрээд, шүршүүрт зайлчихсан ч болно. Хэрэв далайн давс байхгүй бол энгийн ямар ч давсыг орлуулан хэрэглэж болно. Энэ нь таны гэрлэн бие дээрх бохирдол, сөрөг давтамж, орчин тойрноосоо авч байдаг, мөн та өөрөөсөө түгээн цацаж байдаг бүх л төрлийн сөрөг сэтгэл хөдлөлүүд, тэр дундаа уур уцаар, айдас, бухимдлыг арилган устгах шидтэй.

Ингэж дадсанаар таны гэрлэн бие цэвэр байдлаа хадгалах болно. Үүнийг долоо хоногт хоёр удаа, хүсвэл өдөр бүр хийсэн ч болно. Гавлын ясны суурь, хүзүүний дээд хэсэгт, шилэн хүзүүний хоёр талд байдаг ухамсрын үүд гэж нэрлэгдэх энергийн суваг (зүүний цэг) бий.

Энэ хэсгийг анхаарч байхгүй бол бусад хүмүүсээс ирэх уур уцаар, атаархал, гомдол гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлүүд ирж “гогодон” (холбогдож) энергийн хогийн сав шиг л болдог аж. Хэт ихээр цугласан ийм бохир энерги хүнд тавгүй, таагүй мэдрэмж төрүүлэн, ядрааж байдаг.

 

Үүнийг засах нэг хялбар арга нь багахан усанд далайн юм уу энгийн давс хийгээд, үүнээсээ хоёр алган дээрээ багаханыг авч тэр хэсэгт үрж, илж өгөх юм. Энэ нь маш хурдан нөлөөгөө үзүүлэх арга бөгөөд сэтгэл санаа тавгүй байгаа үедээ хийж үзээрэй.

Хялбар боловч хүчирхэг бас нэгэн арга нь хүмүүстэй бий болгосон холбоосоо давсаар цэвэрлэх. Хүмүүс сайн, муу ямар ч төрлийн харилцаа холбоонд ороход хоорондоо “нүдэнд үл үзэгдэх” энергийн холбоосыг бий болж байдаг. Хайр дурлал, гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, ажил албаны гэх мэт удаан хугацаанд тогтвортой,

сайхан харилцаатай баймаар байгаа боловч асуудалтай болсон хүнийхээ болон өөрийнхөө зургийг (эсвэл өөрсдийгөө орлуулан, төлөөлүүлэх хоёр ширхэг чулуу байсан ч болно) гадаа хашаандаа, эсвэл эзгүй газар зэрэгцүүлэн тавиад, тус бүрийг тойруулан давс асгаж, хонуулаарай.

 

Энэ тохиолдолд танд ганц, хоёр атгаас арай их давс хэрэг болж болох юм. Үүнд 24 цаг хангалттай бөгөөд, та хоёрын дунд бий болоод байсан энергийн таагүй холбоос бүрэн цэвэрлэгдсэн байх болно. Таны сэтгэл санаа амар амгалан байх болтугай.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Илүү дэлгэрэнгүй уншихыг хүсвэл эх сурвалжид хандаарай. Танд талархлаа.

Домч, Тарнич Б.Мөнхзул

 

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!