Home » Хүний жилийн ноён нуруу гэдэг нь гэрлэн бүрхүүлийг буюу аураг хэлдэг. Муу бодол, төсөөлөл тархиндаа ургуулаад байх тусам сөрөг энергийг өөртөө төвлөрүүлж, үүнийхээ улмаас гэрлэн биеэ гэмтээдэг юм.

Хүний жилийн ноён нуруу гэдэг нь гэрлэн бүрхүүлийг буюу аураг хэлдэг. Муу бодол, төсөөлөл тархиндаа ургуулаад байх тусам сөрөг энергийг өөртөө төвлөрүүлж, үүнийхээ улмаас гэрлэн биеэ гэмтээдэг юм.

by Aurora

Хүний жилийн ноён нуруу гээд байдаг чинь ерөөсөө тэр гэрлэн бүрхүүлийг хэлээд байгаа юм. Үүнийг анагаахын хэлээр аура, шинжлэх ухааны хэлээр солонгон бүрхүүл, шашны хэлээр хүний жилийн ноён нуруу гэж үздэг.

 

 

Хүний тухайн жилд ажил төрөл, амь нас, бие мах бодь, амьдралд нь тохиолдох сайн муу бүгдийг жилийн ноён нуруугаар нь тодорхойлж болдог шүү дээ. Харин гэрлэн бүрхүүл нь үхээрийн газраар явах зэргээс гадна хэрүүл хийх, хараал хэлэхэд ч гэмтдэг.

Муу бодол ч үүнд нөлөөлнө. Муу бодол, төсөөлөл тархиндаа ургуулаад байх тусам сөрөг энергийг өөртөө төвлөрүүлж, үүнийхээ улмаас гэрлэн биеэ гэмтээдэг юм. Тэрнээс хүн хүнийг хараадаг гэх зүйл байдаггүй юм шүү дээ.

Тэгж ойлгож болно. “Тэр намайг муу хэлсэн болов уу, энэ намайг хараасан болов уу, надад муу юм хийсэн болов уу” гээд бодоод л байвал сөрөг энергийн хүчээр тэр нь биелдэг. Энерги бол түгээмэл байгаа урсгал. Шинжлэх ухаанаар баталсан, шашнаар бол аль эрт нотолсон.

 

 

Муу зүйл бодох тусмаа таталцлын хуулиар сөрөг энергийг татаж, сайн сайхныг төсөөлөх тусмаа өөрийн гэрлэн биеэ бадамлянхуа цэцэг адил дэлгэрүүлж, жилийн ноён нуруугаа засаад явж болдог. Сайн явах санааных гэдэг үг зүгээр ч нэг гараагүй юм шүү дээ.

Муу энерги хүний гэрлэн биед сайнаасаа илүү хурдан цуглардаг гэж сонссон юм байна. Энэ ортой юу Ортой. Муу энергийг татаж байгаа хүн өөрөө түүнийхээ төв нь болж байгаа учир сайнаас илүү хурдан татах гол цөм болчихдог юм.

Хүн угаасаа муу зүйлийг өөртөө маш хурдан, хүндээр тусгаж авдгийг ажиглаж байсан байх. Өөрт нь тусалж, сайн сайхан зүйл ярьж буй хүнийг нар мандаад, жаргах хооронд мартаж орхидог.

Тэгсэн мөртөө муу зүйлийг, эсвэл уур, гомдол зэргийг хэдэн хоног сараар бодоод, хүмүүсийн ярьдгаар “шүдэндээ зуугаад” яваад л байдаг. Чухам үүний учраас муу энергийг өөртөө асар хурдан, “дуртайяа” хүлээж аваад, кодолчихдог хэрэг.

 

 

Хүн өөрийнхөө оюун ухаанд сануулаад авчихаж байна гэсэн үг л дээ. Зүйрлэвэл компьютэрт юм бичээд хэрэв хадгалах бол түүнийгээ “save” дараад сануулдагтай адил. Тийм учраас хараал гэдэг зүйлийг өөртөө татаж, сануулчихаад, өөрөө өөрийнхөө сайн сайхан явах зам мөрөө хаагаад байдаг хэрэг.

Байнга л муу зүйлийн тухай бодоод байвал өөрийгөө тойрох хар буюу сөрөг энергиэ улам ихэсгэн, маш сайхан замаар явж, гэрэл гэгээтэй ирээдүйд хүрэх ёстой байсан бол түүнийгээ аажмаар бүүдийлгэж байдаг юм. Жишээлэхэд, хотын төвийн гэрэлтэй талбай руу явах гэж байснаа төөрч захын, харанхуй гудамжаар бүдчиж эхэлнэ гэсэн үг. Нэг ёсондоо оюун санааны төөрөгдөлд орж буй хэрэг.

Энгийн хүн бусдын гэрлэн бие буюу аураг харах, эерэг сөрөг энергийг ялгах хэцүү л дээ. Харин бидний нүдээр харахад олон зүйлээрээ ялгарч харагддаг юм.

Нүдний гэрэл нь буурсан, нэг л бороотой тэнгэр шиг бүүдгэр байдаг. Энгийн нүдээр ганц нэг зүйлийг нь онцолж харж болох л юм. Тухайлбал, энерги буурсан, сөрөг болсон хүн мөрөө унжуулж, гудайсхийн явж, зовхи, завьж нь унжсан байдгаар нь ялгаж болно.

 

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Илүү дэлгэрэнгүй уншихыг хүсвэл эх сурвалжид хандаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Зурхайн ухааны доктор Н.Батцэцэг

 

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!