“Эмэгтэй хүнд зөөлөн ааль зохидог юм шүү” Эрчүүд гэдэг хөөрхий өрөвдмөөр амьтад. Хөөрч хөөрч согтуу орж ирээд агсам тавьж байсан чинь эхнэр нь үнсчих юм бол нам болоод унтаад өгнө.Үүний оронд орилж чарлаад “Чи архинаас гар, чамтай амьдарч чадахгүй” энэ тэр гэх юм бол улам асаадаг байхгүй юу.
Аргадахуй, хайрлахуй гэдэг чинь хүнийг хүн болгодог юм шүү. Би эр хүн учраас эр хүнд хайртай. Гэхдээ л би эмэгтэй хүнд илүү хайртай. Би ижийтэй ханьтай, охидтой учраас эмэгтэй хүний тухай их боддог. Эмэгтэй хүнийг хайрлаад байвал өнгө ордог.
Хайрлаад байвал ухаан суудаг амьтан. Үгэнд их эмзэглэнэ. Нэг сайхан үг сонссон эмэгтэй хүн өдөр байтугай сардаа баясгалантай явдаг юм байна л гэж боддог. Нулимастай дурсамж.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Илүү дэлгэрэнгүй уншихыг хүсвэл эх сурвалжид хандаарай. Танд талархлаа.