Ямар ч шалтгаангүйгээр хүмүүс таньд бүдүүлэг хандсан бол таныг биш тэд өөрсдийгөө л илчилж буй хэрэг. Түүнийг нь өөртөө хүлээн авах хэрэггүй дээ. Аминч үзэл ихсэх тусам бүх зүйлсийг өөрийн хүссэнээр байлгахыг хүсч сэтгэлд нь нийцэхгүй өчүүхэн жижиг зүйлд хүртэл маш их уур бухимдал төрдөг.
Уур бол бусдыг хорлох сэтгэл юм. Энэ сэтгэл хүчтэй төрснөөр дайсан, өш хонзон, хэрүүл тэмцэл ихсэж, эв эе суларч, сэтгэлийн амар амгалан үгүй болдог. Бидний хэн нь ч зовлонг хүсдэггүй. Хүн бүр, өстөн дайсан ч тэр аз жаргалыг хүснэ.
Өөрөөсөө илүү бусдыг гэх сэтгэл ихсэх тусам сэтгэл амгалан, найз нөхөд арвидаж, эв эе батаждаг. Хүн бүрийн сэтгэлд ухаарал, энэрэл нигүүлсэл гийх болтухай. Амьдралынхаа ямар ч өдөрт бүү харамс. Сайн өдрүүд аз жаргалыг, муу өдрүүд туршлагыг, хамгийн муу өдрүүд сургамжийг, хамгийн сайн өдрүүд дурсамжийг өгнө. Ямар нэг зорилгыг өөртөө тавих эсвэл шинэ мөрөөдөлтэй болоход та хэзээ ч хөгшдөхгүй шүү.
Чоно дагасан жингэр хот харлуулдаг. Хужаа дагасан хүүхэн удам устгадаг. Харьд урвасан түшээд улс мөхөөдөг.
Хорвоо дандаа нэг өнгөөр байхгүй. Зүгээр л юм бүхэнд битгий их ач холбогдол өг. Учирсан бүхэнтэй нүүр тул, өөрийгөө ямар хүчтэй гэдгээ л харуул. Дуртай зүйлээ хийнэ гэдэг эрх чөлөө. Хийж буй зүйлдээ дурлана гэдэг аз жаргал.
Амьдрал даа байгаа хэнийг ч бүү буруутга. Сайн хүмүүс аз жаргалыг өгнө. Муу хүмүүс туршлага өгнө. Хамгийн муу хүмүүс сургамж өгнө. Хамгийн сайн хүмүүс дурсамж өгнө. Хэрэв Та өөрийгөө хянаж мэдэж мэдрээд сурчихвал юунд ч мастер болж чадна.
Зөв замаа олохын тулд олон буруу замуудаар явах хэрэг гардаг. Төөрч будилахгүй зөв замаар явахын тулд дороо суурьтай дотроо бодолтой бай. Шударга байна гэдэг бусдын сэтгэлийг гонсойлгоно гэсэн үг биш. Нээлттэй байна гэдэг эрээ цээргүй, задгай байна гэсэн үг биш.
Ойлгон, дэмждэг байна гэдэг эвлэрэх ёсгүй зүйлтэй эвлэрч, хамтран үйлдэгч, хуйвалдагч нь болно гэсэн үг биш. Хүлээц, тэвчээртэй байна гэдэг бүх насаараа хүлцэн, тэвчинэ гэсэн үг биш. Өгөөмөр байна гэдэг тооцоогүй байна гэсэн үг биш. Эр зоригтой байна гэдэг танхай байна гэсэн үг биш.
Өршөөмтгий байна гэдэг мунхаг байна гэсэн үг биш. Бүх зүйлийг хэм, хэмжээнд нь хадгалж, болдог, болдоггүйн хэр хэмжээг тэнцүүлж бас тэнцэж алхдаг хүмүүсийг хараад бишрэхгүй байхын арга үгүй. Өөрөө сонсоод гомдох зүйлсээ л бусдад хэлж горойлгодоггүй байх нь хүн чанар гээч нандин ухагдахууны нэг жижигхэн хэсэг нь юм.
Хүний сайхан сэтгэл, хайр хүндлэлийг олоод авах амархан ч тогтоох гэдэг амаргүй. Хэнтэй ч хаана ч хэзээ ч эргээд уулзах нүүртэйгээ байж, бусдын зүрхийг зүсэх зүйл хийчихгүй алхах шиг эрхэм хичээл гэж үгүй…
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Илүү дэлгэрэнгүй уншихыг хүсвэл эх сурвалжид хандаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj