Ууж наргих, цэнгэх төдийд байх аваас бие чинь мөхөж, үйлдлийг чинь хориглох нь зүй, жам. Хийж бүтээж хөдөлмөрлөхийн төлөө байх аваас бие чинь дэмнэнэ. Энэ бол орчлонгийн хууль. (БууЭр Эл ДээдЭсийн айлдвар) Өөрийнхөө аз жаргалыг бүтээгээд сурчихсан байхад хэн ч үүнийг таниас авч чадахгүй.
Эмэгтэй хүн уучилж амьдардаг байхад, Эрэгтэй хүн ухаарч амьдрах хэрэгтэй. Хүнийг танихын тулд юу ярихыг нь биш өсөж төрсөн гэр бүл рүү нь өнгийж хар гэдэг үг нь үнэний ортой. Хэн ч үгийг цээжилж хэн ч ухаантай үг ярьж чадна гэхдээ хүний хүмүүжил нь цаанаасаа харагддаг.
Сайн муу хүн гэж огт байхгүй. Харин сайн үйл, муу үйл хийдэг хүн гэж л байдаг. Хамгийн айх ёстой хүн бол муу үйл хийчихээд гэмшихгүй, санаа зовохгүй буруу зүйл хийснээр үйлийн үр нь эргэж ирнэ гэдгийг үл мэдэн бусдыг гомдоож, хохироож байдаг хүмүүс хамгийн аюултай .
Хүмүүжил гэдэг бол дуртай хүн болгоны эзэмшиж чаддаггүй хамгийн дээд боловсрол юм. Царайгаа үргэлж нар луу харуулж бай, сүүдэр таны ард үлдэх болно. Аль болох хүнтэй эвтэй байхыг хичээгээрэй. Тэр хүн тэнэг байж болно. Та ухаалаг байхад болно.
Амьдрах гэдэг хэн нэгнээс илүү идэж, илүү өмсөж, илүү тансаглахын нэр биш. Амьдрал гэдэг нэг нэгнээ хайрлаж түүгээрээ хайрлагдахын нэр. Сайн эрийн халамжинд шулмас хүртэл гүнж болдог. Хэдэр эрийн аашинд гүнж хүртэл шүүр унадаг.
Одоо таньд байгаа бүх зүйлийнхээ төлөө залбирч байсан өдрүүд байна уу? Бодит зүйл оюун санаанд бүтээгддэг.Бид өөрсдийн бодит амьдралыг оюун санаагаа өөрчилснөөр өөрчилж чадна. Уулыг хөдөлгөж буй эр жижиг чулууг аль эрт зөөж эхэлсэн байдаг.
Хэн ч байхгүй үед таны төлөө байсан тэр хүнийг үргэлж санаж яваарай. Ээждээ битгий зовлонгоо ярь. Чиний зовлонд өөрийгөө буруутгана. Жаргалаа л ярь. Зөв өсгөсөндөө амьдралд баярлана. Зүгээр л хэн нэгэн өнөөдөр таньд хэлээгүй байх.
Та үнэхээр гайхалтай шүү! Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй. Илүүг сурах тусам илүүг харна. Хүмүний уруудах гурван шалтгаан:
- Үргэлж гоншигнон гомдоллох
- Алдаандаа бусдыг л буруутгах
- Талархах сэтгэлгүй амьдрах
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Илүү дэлгэрэнгүй уншихыг хүсвэл эх сурвалжид хандаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj