Home » Хааяа ч гэсэн бүгдээс өөрийгөө тусгаарлаж бай. Хаашаа ч хамаагүй явж бай. Ганцаараа байна гэдэг гуниглах зүйл биш. Гарц хайх бас нэгэн боломж.

Хааяа ч гэсэн бүгдээс өөрийгөө тусгаарлаж бай. Хаашаа ч хамаагүй явж бай. Ганцаараа байна гэдэг гуниглах зүйл биш. Гарц хайх бас нэгэн боломж.

by Aurora

Сайн хүүд эд бүү хураа Өөрөө олно Муу хүүд эд бүү хураа Аминд нь хүрнэ Хун шиг цагаан битгий яв! Аминд чинь аюултай Хэрээ шиг хар битгий яв Үрд чинь аюултай Зовлонг давж гарах тэнхээтэй бай Жаргалыг барьж тогтоох ухаантай бай Үгээ олж хэлэх мэдрэмжтэй бай.

Үйлдлээ хянаж чадах бодолтой бай Мөнгөжих тусам хувцаслалт даруусна Мэдлэгжих тутам хэрэглээ даруусна Ухаажих тусам зан даруусна Энэ хорвоог орхих цагт Юутай байсныг чинь бус Хэн байсныг чинь дурсана. Итгэл далимдуулан мэхлэх

Хайр далимдуулан даврах Хүндлэл далимдуулан дарангуйлах Эрүүл мэндээрээ хохирч мөнгө бүү ол Гэр бүлээ золиослон мөнгө бүү ол Бусдыг хохироож мөнгө бүү ол. Урам хугарахгүй байх хамгийн энгийн арга хэнээс ч, юу ч хүлээхгүй байх. Би амар амгалан үедээ хамгийн хүчтэй байдаг.

Сэтгэл зөөлөн хүний нулимс ойрхон. Сэтгэл хөдлөлгүй хүн хүйтэн төмрөөс ялгаа юун. Мэдрэмж бол зүгээр л зочин, ирж, явахыг нь зөвшөөр.  Хэн нэгэн чамд “Чи их өөрчлөгдчихжээ” гэж хэлж байгаа бол энэ нь Та тэдний амьдралаар амьдрахаа больсон гэсэн үг.

Утгагүй үгнээс утгатай чимээгүй байх нь үргэлж дээр байдаг. Хүн жаргах гэж л хосоороо амьдардаг. Зовохоо хүрвэл хүн ганцаараа ч зовж чадна. Өөртөө итгэх гэдэг нь хэн нэгнээс илүү хэмээн бодох тухай биш харин өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулах ямар ч шалтгаан байхгүй гэдгийг ухаарах ухаарал … … …

Надад дургүй бол зүгээр дээ. Би хүн болгонд таалагдах албагүй. Тэгээд ч хүн бүрт сайныг мэдрэх мэдрэмж байдаггүй юм. Таныг аз жаргалтай байлгах, дэмжих, илүү сайн болгох тийм онцгой нэгэн хүнтэй та амьдралдаа нэг удаа таарна.

Тэднийг бүү явуулаарай. Хааяа ч гэсэн бүгдээс өөрийгөө тусгаарлаж бай. Хаашаа ч хамаагүй явж бай. Ганцаараа байна гэдэг гуниглах зүйл биш. Гарц хайх бас нэгэн боломж. Багадаа эрдэм сур! Идэртээ ажил сур! Залуудаа жавхаатай бай. Өтөлдөө өөдрөг яв.

Бүх зүйл таны санаанд нийцнэ гэж үгүй. Нийцэх ч үгүй. Болж өгвөл зүйл бүрт хүндэтгэлтэй ханд. Зөвхөн танд надад зориулагдаж энэ дэлхий оршин тогтнодоггүй.  Чамайг яг чам шиг хэн ч ойлгохгүй учир ѳѳрийн хүссэнээрээ л амьдар. Санаанд чинь багтаж л байвал оролд. Ядаж л дараа нь чи харамсахгүй шүү дээ.

Эмэгтэй хүн нөхрийгөө өөрчлөгдөнө гэж, эр хүн эхнэрийгээ өөрчлөгдөхгүй гэж бодож гэрлэдэг. Гэтэл бодит байдал дээр эсрэгээрээ эмэгтэй нь өөрчлөгдөж, эр нөхөр нь өөрчлөгддөггүй. Гэр бүлийн асуудал үүнээс л үүсдэг. Хүмүүст дандаа зөвлөгөө хэрэгтэй байдаггүй.

Заримдаа дэмжиж байх гар, сонсож байх чих, ойлгож чадах зүрх л хэрэгтэй байдаг. Сургуулийн боловсрол амь зогооход хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлсэн боловсрол АМЖИЛТ олоход хэрэгтэй. Үүнийг л ХҮН болох гэнэ. Заяагүй хүн гэж угсаагүй ядуу хүнийг хэлдэг юм биш.

Заяагүй хүн гэж залхуу мунхаг хүнийг хэлнэ. Чулуу удаан хормойлж явбал хормой цочоордог шиг гомдол удаан тээж явбал сэтгэл цоорох буй зээ. Амьсгаа авах бүртээ биеэ хайраар тэтгэ. Амьсгаа гаргах бүртээ бусдыг хайраар тэтгэ …Амьсгаа гаргах бүртээ бусдыг хайраар тэтгэ …

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Илүү дэлгэрэнгүй уншихыг хүсвэл эх сурвалжид хандаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!