Home » Эр хүн харамын сэтгэлээр ядуурдаг

Эр хүн харамын сэтгэлээр ядуурдаг

by Aurora

Эр хүн харамын сэтгэлээр ядуурдаг. Үр хүүхдээсээ юу ч битгий харамла. Ирэх ёстой эд баялаг орж ирдэггүй юм шүү.Эхнэрээ баярлуулж байхаас бүү татгалз. Гэр бүлдээ байгаа бүхнээ зориулах цагт эр хүнд баялаг өөрөө ирдэг юм. Надаар дутав гэж дээ гэдэг бодлоор эр хүн ядуу хоосон амьдардаг юм.

Миний хэрэгцээ байв л гэж дээ гэсэн бодол эр хүнд ирэх баялагийг хаадаг юм. Надтай надгүй болгоно гэсэн бодлоор эр хүний мөрөөдөл биелэдэггүй юм. Сэтгэл байхад эр хүн цаг зав зүрх сэтгэл, бэлэг сэлт зориулдаг юм. Цуглуулж байгаад, зээлж байгаад , хадгалж төлөвлөж байгаад, ажиллаж байгаад ядаж л цаасан дээр захиа бичээд бэлэглэх чинь 0 төгрөг шүү залуу минь.

Сэтгэлгүй зан чанар, харамын зан чанар эр хүнийг ядуу хоосон амьдруулдаг юм. “Удам муутын заяа муу. Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэдэг үг байдаг. Хувь хүний гадаад шинж, бие царай зүсийг харж “Энэ хоёрын хувь заяа нийлбэл ийм байх юм” гэж заяа төөргийг нь үзсэний дараа эцэг, эх хоёр удам залгах үр хүүхдийнхээ хувь заяаг бодож, өндгөн сүй тавьж, багаас нь бие биед нь ээнэгшүүлэн дасгадаг.

Амьдралд бие даахаас өмнө нэг нэгнийхээ зан ааш сайн, мууг эрт мэдүүлвэл хэр баргийн зүйлд гомдож тунихаа больдог. Эр, эм хоёрыг бие гүйцсэний дараа гэрлүүлдэг. Энэ нь нэг хүний амьдралтай холбоотой бус тэдний үйл барилдсан сэтгэлийг ариунаар тэтгэж байх удам угсааны залгамжтай холбоотой асуудал юм.

Ням гаригт бэр авбал дахин солино, Тахиа өдөр хуримлавал өөр хоорондоо тэмцэлдэх тул хоригло хэмээн заасан байдаг. Зарим хүнд чи хэзээ ч таалагдахгүй. Учир нь чиний хийморьлог байдал түүний чөтгөрлөг шинжийг үргэлж өдөөж байдаг.

Бурхан бидэнд хүмүүсийг хайрла, эд зүйлсийг ашигла гэж өгсөнөөс биш эд зүйлийг хайрла, хүмүүсийг ашигла гэж өгөөгүй. Авсан хүний алга дүүрч, өгсөн хүний зүрх дүүрдэг. Сайн хань, сайн ном хоёрыг хямгадаж бай.
Хүмүүс мэдчихээд харахаараа авмаар санагдаад, авахаараа буцааж өгдөггүй юм.

Хуурах зориг гаргасан нэгэнд итгэх сэтгэлээ бүү өг. шалтгаан хайсан нэгэнд үлдэх шалтгаан бүү өг. Бодол огторгуй шиг том байж болох боловч бондгортоо л багтдаг.ОвА Аливааг өмчлөх сэтгэлээс ангижирах нь өглөг. Бусдыг бие, хэл, сэтгэл гурваар хорлон хөнөөхийг цээрлэх нь ёс суртахуун.

Амьдралын таатай, таагүй учрал бүрийг ялгалгүй хүлээж авах нь хүлцэл. Бодлын боол бололгүй бодож, хүслийн боол бололгүй таашаан сурах нь бясалгал. Юмс үзэгдэл бүхэн усанд туссан сар шиг хоосон чанартайг ухаарах нь билиг ухаан.

Ядарч яваа нэгнээ, урмаар тэтгэ. Задарч яваа нэгнээ ухаанаар тэтгэ. Зовж яваа нэгнээ битгий гоочил. Зөв амьдрахад нь итгэл бэлэглэ. Хоёр төрлийн өдөр байдаг. Хурдан дуусгахыг хүсэх өдрүүд, хэзээ ч битгий дуусаасай гэж хүсэх өдрүүд. Хоолыг та эм шиг хэрэглэхгүй бол. Хожим эмийг та хоол шиг хэрэглэх болно.

Өөрөө хохирсон ч амласандаа хүрнэ гэдэг төлөвшил. Эргүүлээд хайрлахгүй ч хайрласаар байна гэдэг жинхэнэ хайр.
Хэн ч туслахгүй үед гомдохгүйгээр урагшлана гэдэг хатуужил. Муу хэлүүлж байсан ч урдах ажлаа сайн гүйцэтгэлтэй хийсээр байх нь бахархал.

Ядарч байсан ч инээмсэглэн бусдыг сонсоно гэдэг аугаа хүндлэл. Өөрт байхгүй ч бусдад туслахын төлөө хөдөлмөрлөнө гэдэг өгөөмөр сэтгэл. Хүндлэгдэх бүр даруухан амьдарна гэдэг зөв сэтгэл. Мэдэхгүй юмаа бусдаас асууна гэдэг даруу зан.

Үргэлж суралцаж өөрийгөө сайжруулна гэдэг үргэлж залуугаараа байхуйн нууц.
Тууштай хүнийг Бурхан үнэхээр шагнадаг юм шүү. Гол нь итгэлээ бүү алдаарай! Тууштай бөгөөд зоригтой бай. Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй.

Хэрэв та оролдоод бүтэлгүйтсэн бол баяр хүргэе, учир нь ихэнх хүмүүс оролддог ч үгүй. Хэтэрхий их бүү бод. Зүгээр л аз жаргалтай болгож буй зүйлээ л хий. Үргэлж зөн совиндоо итгэ. Тэд таны сэтгэл зүрхнээс ирсэн мессэж байдаг. Аз жаргал гэдэг хүссэн бүхнээ авах бус, байгаа даа баяртай сэтгэл ханамжтай байх л ш дээ.

(Ертөнцийн найман салхи гэдэг нь олз, гарз, магтаал, муушаал, жаргал, зовлон, мандал, буурал.) Найман тохиолдолд сэтгэл савчиж үймрэлгүй, тэгш амгалан оршдог хүнийг л жинхэнэ өөр өөртөө эзэн байж хүн болжээ л гэнэ.
Хүний хөдөлмөр сэтгэлийг үнэлж сур албатай юм шиг бүү аашил.

Эцэг эхээс заяасан бие хааг бүү гол, та бол царай биш УХАМСАР. Чи л өөрийгөө мэдэж байвал, өөрийгөө ч мэдэхгүй хүмүүс чамайг юу гэж ярихыг бүү тоо. Сайн хүн хүний мууг хайдаггүй. Муу хүн хүний сайныг хардаггүй. Чамд нэр хүнд байна уу, их мөнгө байна уу хамаагүй.

Нинжин сэтгэл л байхгүй бол ЧИ хэн ч биш. Хэн байснаа хэзээ ч битгий март. Хүнийг голд нь ортол бүү гомдоо. Хүнд талархаж ач тусыг нь санаж яв. Эцэг, эхээсээ хатуу үгийг тэвчээртэй сонсоод сурчихвал. Бусдын ямар ч үгийг тэсээд өнгөрөөнө. Үг даах чадвар байна гэдэг. Хүн шиг хүн болоход асар их тустай.

Чи өөрийнхөөрөө байх гэж төрсөн болохоос төгс байх гэж төрөөгүй. Хамгийн сайн найз бол ээж. Тэр хэзээ ч атаархаж, хэзээ ч муу санаж явдаггүй. Түүний нүднээс үргэлж хайр гэрэлтэж хүүхдээрээ бахархаж явдаг.
Хагас хооллож, хоёр дахин алхаж, гурав дахин инээж, хязгааргүй хайрладаг бай.

Эмэгтэй хүний энерги дүүрэн байвал ажил үйлс нь 100% бүтэмжтэй байдаг. Эм хүн Согтуу явахад эхийн сүү ээдэж, эх дэлхий чичирдэг. Эр хүн Согтуу явахад эрдэнийн цус гашилж, эцэг тэнгэр бүүдийдэг. Өөрийн ганц дутагдлыг ухаарах нь бусдын мянган дутагдлыг мэдсэнээсээ хавьгүй илүү ашигтай болой. Бусдыг муулж яриваас тэдний дунд хов жив, хэрүүл маргаан өдөөх буй.

Тиймээс бусдын тухай ярья гэвэл гагцхүү сайн үйлийг нь магтан яривал зохино. Та хэн нэгнийг гүтгэх оролдлого хийх аваас аманд минь ялгадас чихэж байна хэмээн төсөөлөөд үз. Тэгвэл та энэ муу зуршлаас агшин зуурт салмой. Хамгийн гол нь өөдрөг бай ямар ч бэрхшээл өөдрөг сэтгэлийн өмнө өвдөг сөхөрдөг юм шүү.

Харьцахад зөөлөн, уян хатан хүнтэй учирвал тэр чамаас илүү өндөр түвшний хүн байж мэднэ. Тиймээс даврах бус илүү хүндэл. Элдэв асуудал гаргадаггүй хүмүүс амьдралыг хамаагүй амархан болгодог. Доромжилсон бүхнийг долигнотол Дээрэлхсэн бүгдийг сөгдтөл амьдар. Сэтгэлийг чинь мартсаныг санатал Сайханыг чинь голсонг харуустал. Хүчийг чинь үнэлээгүйг чичиртэл Ирээдүйг чинь харанхуйлсанд нар цэлмэтэл амьдар.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Илүү дэлгэрэнгүй уншихыг хүсвэл эх сурвалжид хандаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Сэтгэл Зүйч Цэрэндолгор, Tsetsegjargal Dorj

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!