Home » Хөгшрөлт нь бидний дотроос эхэлдэг. Зөв эрүүл бүтэцтэй ус уух нь эрүүл байх чухал суурь нөхцөл болдог. Тэгвэл ямар ус хамгийн зөв бүтэцтэй вэ?

Хөгшрөлт нь бидний дотроос эхэлдэг. Зөв эрүүл бүтэцтэй ус уух нь эрүүл байх чухал суурь нөхцөл болдог. Тэгвэл ямар ус хамгийн зөв бүтэцтэй вэ?

by Aurora

Зөв эрүүл бүтэцтэй ус уух нь эрүүл байх чухал суурь нөхцөл болдог.  Насанд хүрсэн хүн бүхэн залуу хэвээрээ байхыг хичээдэг. Үүний төлөө олон хүн уйгагүй эрэл хайгуул хийж, үнэтэй эм бэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүнд хангалттай их мөнгө үрдэг.

 

Хөгшрөлт нь бидний дотроос эхэлдэг. Биднийг хөгшрүүлдэг олон хүчин зүйлийн нэг нь бидний өдөр тутам хэрэглэдэг ус юм. Тийм ээ, ус бол чандмань эрдэнэ, амьд бүхний эхлэл бол ус, гэтэл яагаад тэр эрдэнэ маань биднийг хөгшрүүлэх шалтгаан болно гэж?

Бидний биеийн 70% орчим нь ус гэдгийг бүгд л уншсан сонссон байх. Тэгэхээр хүний биеийн өвчин эмгэгийн үүсгэл, шалтгаануудийн ихэнх нь бидний өдөр тутам хэрэглэж буй усны “чанар”-аас хамаардаг. Ам цангалаа гээд л шингэн болгоныг ам руугаа цутгаад байдаггүй биз дээ.

Гэхдээ л чанарынх нь тухай гэх юм бол үнэндээ уух нь битгий хэл эрүүл газар луу ч асгамааргүй юм бид уудаг шүү дээ. Өөрийн биеийн үйл ажиллагаа, бодисын солилцооны тухай мэдлэггүйгээс, үл ойшоосноос болж эрүүл мэндээ золиослож буйтайгаа адил ууж буй усаа эс үнэлвээс амьдрах хугацаагаа санаатайгаар богиносгосонтой адил хэрэг болно.

 

 

Байгаль дээр 135 орчим төрлийн ус оршдог гэнэ. Харин хүний биендэх, нарийвчлан хэлбэл эсэн дэх ус нь тодорхой бүтэцтэй байх учиртай. Харин тэр ус нь маш сайн шүүгдэж цэвэрлэгдсэн байх учиртай. Харин тэгж цэвэрлэж, бүтцийг нь сайжруулахад бие организм тодорхой хэмжээний энерги зарцуулдаг.

Хамгийн чухал санаж байх ёстой зүйл бол бидний бие хэр их энерги идсэн хүнс уусан усаа цэвэршүүлж боловсруулахад зарцуулж байгаа нь эрүүл байхтай шууд холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл ходоодонд орсон хүнсээ боловсруулахад хэдий их энерги хэрэглэнэ, төдий хэмжээгээр эд эсээ шинэчлэх, эсэргүүцлээ сайжруулж хүчтэй байлгах энергиэсээ хомсолноо гэсэн үг.

Бидний ууж буй усанд хлор, кальци фтор зэрэг бодисууд бдаг. Хотын орон сууцныхан болон нийтийн ус түгээгүүрээс амны усаа залгуулдаг айлуудад энэ нь хамаатай. Эдгээр нь судас хатуурах, элэг цөс бөөрний чулуу үүсэх үндсэн бүрэлдэхүүн гэдэг нь хэнд ч ойлгомжтой байх.

 

 

Хамгийн чухал зүйл бол усны бүтэц юм. Энэ нь усны молекулын бүтцийг хэлж байгаа юм. Хүн бол байгалийн бүтээгдэхүүн. Байгаль эх маань бидэнд бас л хамгийн эрүүл усыг өгсөн. Булгийн ус, цас болон мөсний ус… Ууж байгаа цай бас кофе, ундаа зэрэгт буй усны бүтэц эвдэрсэн байдаг. Олон хүн уншсан байлгүй.

Японы эрдэмтэн Масару Эмотогийн судалгааны тухай. Бидний хэлж буй үг, санаа бодол нь усны бүтцэнд хэрхэн нөлөөлдөг тухай. Тэгэхээр зөв эрүүл бүтэцтэй ус уух нь эрүүл байх чухал суурь нөхцөл болж таарах нь. Тэгэхээр энгийн крантны усыг яаж эрүүл бүтэцтэй болгох вэ гэвэл хөлдөөж болно.

Энэ нь байгалийн энгийн аргаар усны бүтцийг сайжруулдаг. Хөлдөөсөн усаа ердийн хэмд хайлуулах хэрэгтэй. ингэж эрүүл бүтэцтэй, тэр хэмжээгээрээ биеийг эрүүлжүүлэх ус бий болно. Бас мэдээж элдэв хольц зэв, хогноос нь цэвэрлэх хэрэгтэй. Одоо ч гэрийн нөхцөлд ашиглаж болох олон янзын шүүлтүүр, цэвэршүүлэгч олон болж…

Якутад хүмүүс жимс ногоо бараг хэрэглэхгүй, голдуу мах махан хүнс хэрэглэдэг мөртлөө олонхи нь 100 илүү насладаг бас хорт хавдар маш ховор тохиолддогийн учир нь тэд насан туршдаа мөс хайлуулж ундалж хооллож байсных гэнэ шүү.

Ер нь ууж байгаа ус нь байгалийн, эрүүл, элдэв химийн бохирдолгүй ус хэрэглэдэг хүмүүс хамгийн эрүүл байдаг ихэнхдээ. Товчдоо уух усныхаа чанар бас хэмжээнд хоолноосоо дутахгүй анхаарах ёстой шүү.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Илүү дэлгэрэнгүй уншихыг хүсвэл эх сурвалжид хандаарай. Танд талархлаа.

 

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!