Home » Тэнэг гэдгээ мэдэж байвал Тэрэнд бас гэгээ байна Харин тэнэгээ мэдэхгүй бол Харанхуй нүх шиг балар байна.

Тэнэг гэдгээ мэдэж байвал Тэрэнд бас гэгээ байна Харин тэнэгээ мэдэхгүй бол Харанхуй нүх шиг балар байна.

by Aurora

Хульжсан нойртонд шөнө урт аа Сульдсан тамиртанд аян урт аа Номгүй мунхагт ертөнцийн харанхуй урт аа. Эрдмээр илүү нь олдохгүй бол Эсвэл тэнцүүтэй ханилахгүй бол Эргүү тэнэгтэй битгий нийл ээ Их замыг ганцаараа хөөгтүн.

Эхнэр хүүхдээ төрөлсөн аминчилж Эд ба агуурсаа өмчирхөн харамнавч Өөрийн биеэ ч гээж үхнэ Өмчирхөж садансаад юуны хэрэг вэ? Тэнэг гэдгээ мэдэж байвал Тэрэнд бас гэгээ байна Харин тэнэгээ мэдэхгүй бол
Харанхуй нүх шиг балар байна.

Ухаант хүнтэй ханилж дагавч Угийн тэнэг гялайх нь үгүй Утгасан халбага нь шөлний аагийг Уруул ам шигээр амтлахгүйн адил. Ухаантай хүн гэгээн мэргэдтэй Уулзахын төдийд л ухаарал төрнөУруул амаар шөлний аагийг
Ууж амсмагц танихын адил аа.

Увайгүй маанагууд өөртөө дайсан Ухаангүй үйл нв биеэ өсөлнө Үнэхээр тэнэг үйлүүд нь эцэстээ Үр нь бүрэлдэж дайсанд хувирна. Уй гашуу хаанаас ирдэгийг Уурлаж мунхаглаж битгий эрээрэй Урьдын хийсэн муу үйлүүд чинь
Урваж боловсроод ирсэн нь тэр шүү.

Уярам баясал, амьдын жаргал Урам зоригтой хаанаас ирнэ вэ? Урьдын хийсэн буян чинь боловсроод Угтаж ирсэн нь тэр юм шүү Аз жаргалаасаа хагацахгүй гэвэл Ариун буянаар замаа засаарай. Адын муу хилэнц заримдаа
Арын үр нь хүлээгдэж боловсорно Арчаагүй тэнэгүүд иймхэн завсрыг Амтат бал шиг эндүүрч унадаг аа.

Алзахгүй юм шиг эндүүрч явтал Айлтгүй юм шиг эрэмшиж явтал Гамшигт үйлийн үр болосроод Гай зовлонгийн аянга ниргэнэ ээ. Өвсний үзүүрт тогтох төдийхнөөр Өд залган хатуужин суулаа ч Нэгэнт л мунхаг төрсөн амьтанд
Нэмэр байхгүй, ухаарч чадахгүй.

Саасан даруйдаа шинэхэн сүү Саармагтаж ээдэхгүй байзнах мэтээр Саар булай үйлийн үр Саатаж хүлээгдээд эцэстээ боловсорно. Өмнөх нүгэл боловсрох цагт Өмгөөлж хамгаалах арга байхгүй Өөд шидсэн чулуу адилаар
Өөрөө толгой дээр эргэж унана.

Хамбын суудлыг зүүдэндээ мөрөөдөгч Хамаг хуврагын тэргүүнд санаашрагч Хоймор хавьцаа хүндлэл горилогч
Хоосон толгой тэнэг мөн өө. Бурсан хувраг ч, эгэл дордос ч Буяны гавьяа, адрын титмийг Өөрийн нэрэнд наахаар махарч Өнгөлзөн шунаж хилэнцээ зузаална.

Алдар хүндийн жим тийшээ Амар амгалангийн зам тийшээ Аль нэгийг нь л дагана уу гэхээс Адилхан хамтад замнах аргагүй ээ. Ашид гэгээрэгч Бурханы шавь л Авах шунахаас мөрөө буруулж Аврагч гэгээрлийн мөнийг таньж
Ариун номын замыг хөөдөг өө.

Эх сурвалж: Бурхан багшийн айлдсан Дармапада

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!