Ерөнхийдөө маш цөөн хүмүүст л бид хэрэгтэй ба тэдний сонирхлыг татдаг. Энэхүү гүн гүнзгий гүн ухааныг ойлгох нь маш чухал. Хэрэв та үүнийг ойлгох аваас, үүнийг хүлээж авах аваас, байнга санаж байх аваас таны амьдрал өөрчлөгдөх болно.
Танд хандах хүмүүсийн харьцаа ч өөрчлөгдөнө. Энэ үзэл санааг хүлээн авна гэдэг нилээд зовуурьтай хэцүү ч энэ нь таныг олон тооны урам хугарлаас, бүтэлгүйтлээс, илүү хүчтэй өвдөлтөөс аврах болно. Таны асуудал проблемууд зөвхөн Бурханд, түүнчлэн таныг маш хүчтэй бас ашиг хонжоо харалгүйгээр хайрладаг тийм хүмүүст л сонин.
Ер нь бол энэ нь эцэг, эх маш ховор тохиолдолд таны эр нөхөр, эхнэр, үр хүүхдүүд байдаг. Магадгүй таны асуудал проблем таны найз нөхдөд сонин байж болох ч жинхэнэ найз нөхөд туйлын ховор. Ихэнхи тохиолдолд хүмүүс аминч хандлагатайгаар бусдыг сонсож байдаг: “Өө чиний толгой чинь өвдсөн гэл үү?
Их харамсалтай юмаа. Чамаас болоод өнөөдөр тэгэхээр үдэшлэгт очиж чадахгүй нь” гэх мэтчилэн. Таны асуудал проблемууд, та тэдгээр хүмүүсийн эготой, тэдний амьдалтай хэдийчинээ холбогдож байна, мөн танд тохиолдож буй зүйлээс тэд хэдийчинээ хамаарч байгаа тэр хэмжээгээр таны эргэн тойрны хүмүүсийн сэтгэлийг түгшээдэг.
Ийм учраас харилцан ярилцагчдаа өөрийнхөө асуудал проблемуудыг ярихын өмнө та өөрөө өөрөөсөө: “Миний асуудал проблем, миний амьдрал энэ хүнд сонин бил үү?” гэж асуугаарай. “Аврагчийн” дүрд тоглох хандлагатай хүмүүс цөөнгүй бий: “Би хүмүүст туслаж байна! Би ямар аугаа вэ!” гэхмэтчилэн бодож байдаг.
Тэд таны бүх асуудлуудыг тэвчээртэйгээр сонсох ба гэхдээ энэ зуураа таны баяр хөөр тэдэнд сонин биш байдаг. Таны амьдралд тохиож буй сайн сайхан зүйлсийн тухай тэд мэдэхийг ч хүсдэггүй. Тэд, хүнд хэцүү зүйлсийг нь сонсож, түүнийг нь хуваалцсанаараа өөрийгөө золиослож байна гэж бодож байдаг.
“Бүрэн дүүрэн” сэтгэл хөдлөл бүхий амьдралаар амьдрахад нь тэдэнд хүмүүсийн зовлон хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл тэд яг л тэдний тийм эрчмээр хооллодог мэт байдаг. Тийм “аврагч нар нь” хамгийн сайндаа хоёрдугаар түвшинд сонсож чадах ба тэдэнд аль хэдийнээ бэлдсэн хариултууд нь байж байдаг.
Тэд эго-гийн байр сууринаас туслахыг хүсдэг ба жам ёсоороо энэхүү “тусламж” нь нөхцөл байдлыг ердөө улам л хүндрүүлдэг… Таны хүмүүст аминч үзлийн үүднээс бус харин цэвэр ариун зүрх сэтгэлийн үүднээс туслаж буйн нэг үзүүлэлт нь та хэн нэгэнд тусламж үзүүлчихээд түүнээс талархал хүлээлгүй харин өөрөө, тийм нөхцөл байдлыг үүсгэн бий болгожээ.
Тэгснээр та бусдад үйлчлэх боломж олж авсан явдалдаа Бүхний Дээдэд талархахуй нь юм. Ийм учраас өөрийнхөө тухай бусдад ярихаас өмнө, таны санааг зовоож буй ямар нэг зүйлийн талаар бусадтай ярилцахаасаа өмнө өөрөө өөрөөсөө: “Энэ ярих зүйл маань миний харилцан ярилцагчид сонирхолтой юу үгүй юу? Түүнийг маань тэр хүн сонсохыг хүсэх үү үгүй юу?” гэж асуугаарай.
Эх сурвалж: Boldsukh Badamsed Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн “Харилцааны алхими” номоос