Нэгдүгээрт, шөнө оройн цагаар бяслаг, ээдэм гэх мэт хүнд хоол хүнс аль болох идэхгүй байх хэрэгтэй. Оройн цагт, хүнсний ногоонууд, гурвалжин будаа гэх мэт хөнгөн чанарын хоол хүнс идэх нь зүйтэй. Түүнчлэн нарны цэгүүд дээр хар перец болон шар гичийг тавьж болно.
Адил тэнцүү хэмжээтэйгээр холиод. Нэг цайны халбага хар перец, нэг цайны халбага гич. Гэхдээ тэднийг шууд арьсан дээрээ тавьж болохгүй, ингэх нь арьс түлэх эрсдэлтэй. Амтлагчуудаа эхлээд амсаад үз. Хэл дарвигнуулсан халуун байх ёстой.
Тэдгээрт гал чанар шингэсэн байх ёстой. Холимгоо даавуунд ороож, түүнийг гартаа(бугуйндаа) ороох болон хөлдөө (шагай орчимдоо) тавьж боох хэрэгтэй. Ингэснээр таны бие дэхь цэр зунгаг халж, гал чанарыг авч, биеэс вирус гадагшлах болно.
Энэ нь мөн эрч хүч буюу тежас дутагдаж байгаа хүмүүст нэн зохимжтой. Учир нь гэвэл эдгээр ургамлуудад тежас оршдог учраас та тэдгээрээс түүнийг авч чадна гэсэн үг. Энэ нь маш энгийн жор юм. Мөнгөө хэмнэ. Өндөр үнэтэй хүнд найрлагатай эм худалдан авах хэрэггүй.
Хаана байрлуулж зүүх тухайд гарынхаа үений хойхно, гадна талд нь, бугуйн цаг зүүдэг тэр. газар, харин хөлнийхөө шагайн орчимд биш, шагайны үений. дээхнэ, нарийн шилбэнийхээ урд талд барьж бооно гэж Торсунов доктор зөвлөдөг.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Илүү дэлгэрэнгүй уншихыг хүсвэл эх сурвалжид хандаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Boldsukh Badamsed Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс