Home » Хэрхэн хувь тавилангаа өөрчлөх вэ? Хувь Тавиланг Өөрчлөх Дүрмүүд

Хэрхэн хувь тавилангаа өөрчлөх вэ? Хувь Тавиланг Өөрчлөх Дүрмүүд

by Aurora

Хувь тавиланг өөрчлөхийн тулд сэтгэл зүрхний нислэг хэрэгтэй. Харин энэ нь хөлдөө эгоизм буюу аминч үзлийн, шунахай сувдаг сэтгэлийн, түрэмгийллийн гэх мэт ачаа дөнгө зүүгээгүй нөхцөлд л боломжтой.

 

 

Хүний сэтгэл эгоизмоор хэдийчинээ хучигдсан байна вэ төдийчинээ тэрээр хүнд болох, төдийчинээ доогуурт орших, төдийчинээ сонголт хийх боломж бага байх, өөрийн асуудал проблемуудын шалтгааныг олж харах чадвар сул байх, төдийчинээ газраас тасран холдох боломж нь бага байна.

Гэтэл эдгээр нь аз жаргалтай, амжилттай, эрүүл амьдралд шаардагдах нөхцлүүдийн зарим хэсэг нь юм. Сэтгэл зүрхний хувислын шатаар хэдийчинээ дээш өгсөнө вэ төдийчинээ сонголт ба нислэгийн боломж их байх болно.
Түүнчлэн, аминч үзэл бага зүрх сэтгэлд төдий хэмжээний хайрын нөөц арвин их байдаг.

Сэтгэл зүрх нь дээгүүрт оршдог хүн нөхцөл байдлыг нөгөө талаас нь харж чаддаг. Энэ нь түүнд уягдаж татагдалгүйгээр хялбараар түүнийг шийдчих боломжтой гэсэн үг юм. Тийм сэтгэл нь маш их бүтээлч чадавхийг шингээсэн байдаг бөгөөд чин зоригтой ба өөрийн үүрэг даалгарын дагуу амьдарч байдаг.

 

 

Хувь Тавиланг Өөрчлөх Дүрмүүд

  1. Өөрийн юу хүсч байгааг маш тодорхой мэдэх хэрэгтэй ба түүнтэйгээ тохируулж төлөвлөгөө зохиож, түүнийгээ даган мөрдөж чаддаг байх хэрэгтэй
  2. Өөрийн тавьсан зорилгодоо хүрэхийн тулд ямар нэг зүйлийг шийдэмгий хийх хэрэгтэй ба ялангуяа тогтмол
  3. Нөхцөл байдал болоод хүмүүсийн санаа бодлоос аль болох хамааралгүй байх
  4. Өөрийн дотооддоо хэзээ ямагт өөрийн тань тавьсан зорилго үргэлж Бурханаас хамааралтай байдаг гэдгийг ойлгож, бүхий л төрлийн эхлэл хийхийн өмнө залбирдаг байх, дотоод сэтгэлдээ тухайн үйл явдлаас ямар ч өрнөлийг болон бүх хүсэл биелэхгүй ч байж болно гэдгийг хүлээн авахад бэлэн байх хэрэгтэй.
  5. Өөрийн хэл болон үржлийн эрхтэнээ хянаж чаддаг байх, тэдний боол болохгүй байх
  6.  Хүний ухамсар хэдийчинээ өсч хөгжинө төдийчинээ тухайн хүний эгоизм буюу аминч үзэл багасах ба төдийчинээ тэрээр Бүтээгчид дөхөж очих ба төдийчинээ түүнд хувь тавилангаа өөрчлөх, гадаад бодит амьдралд нөлөөлөх боломж нэмэгдэнэ.
  7. Хүсэл ба тэмүүлэл тань бүх амьд амьтдын сайн сайхны тулд чиглэгдсэн байх ёстой. Ядаж л тэдэнд хор хохирол учруулахгүй байх ёстой.
  8. Эр зориг, хөдөлмөрч чанар, зарчимч байдал, өөдрөг байдал, бүтээлч хандлага, өгөөмөр сэтгэл гэх мэт шинж чанаруудыг өөртөө хөгжүүлэх, бий болгох нь чухал
  9. Бурханы нигүүлслийг авах нь чухал. Түүнгүйгээр ямар нэг зүйлд хүрч чадна гэж үү Мөн өөр нэг чухал зүйл нь дотоод эрчмийн түвшин өндөр байх, буяны нөөц сайтай байх хэрэгтэй.

 

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Илүү дэлгэрэнгүй уншихыг хүсвэл эх сурвалжид хандаарай. Танд талархлаа.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн “Амьдралын жинхэнэ утга учрыг хайхуй” номоос

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!