Home » Бид цаг ямагт цагааныг эсвэл харыг аль л хүссэнээ сонгох боломжтой байдаг. Чухамхүү үүнд хүний амьдралын хэлбэрийн онцлог оршино.

Бид цаг ямагт цагааныг эсвэл харыг аль л хүссэнээ сонгох боломжтой байдаг. Чухамхүү үүнд хүний амьдралын хэлбэрийн онцлог оршино.

by Aurora

Хүний амьдралын хэлбэрийн онцлог.  Хүмүүний амьдралын хэлбэрийг хязгаарын буюу завсрын гэж нэрлэдэг. Бид завсрын амьд бодгалиуд юм. Завсрын гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Бид гэрэлд ч биш, харанхуйд ч биш оршдог. Бид хүмүүс. Хүмүүс бол завсрын шатанд оршигч нар юм. Бидэнд цаг ямагт сонголт байдаг. Ингэж энэ ертөнц Дэлхий бүтээгдсэн.

Хэрэв та бурхдын буюу тэнгэрүүдийн оронд орох аваас та харанхуйд байж чадахгүй. Үүнийг хичнээн хүслээ ч ингэх нь танд боломжгүй. Яагаад гэвэл таны тэнд байх нь аль хэдийнээ батлагдсан. Та тэр газар оронд төрсөн. Та хичнээн чөтгөрийн шинж чанар гаргая гэж хүсээд энэ нь боломжгүй.

Тиймээс та энэ ертөнцийг орхиж, буцах хэрэгтэй болно. Тэнгэрүүдийн оронд амьдралын маш олон төрөл хэлбэрүүд байдаг. Тэнд упа-дева нар, маха-дева нар, девата нар гэх мэтчилэн оршдог. Жишээ нь тэнд эльфүүдийн(анахай орон) гэж бий.

Тэд сөрөг чичирхийллээс болж устаж үгүй болдог. Сөрөг бодол санаа үүслээ л бол тэдний бие устаж үгүй болдог.
Бид усгүйгээр, хоолгүйгээр амьдарч чадахгүй. Бидэнд хоол унд хэрэгтэй. Бид түүнгүйгээр байж чадахгүй тийм үү? Анахай нар нь гандхарва нар юм.

Тэд ямар нэг сөрөг зүйлтэй хүрэлцсэн л бол өвдөх юм уу шууд үхдэг. Тэдний амьдрал иймэрхүү байдал дээр суурилсан гэдгийг ойлгож байгаа биз дээ. Тэд чөтгөрийн шинж чанар гаргаж чаддаггүй. Харин бид чадна. Иймийг ч хүснэ, тиймийг ч хүснэ.

Харин чөтгөрүүд нь гэрэлд байж чаддаггүй. Сайн зүйлийг тэд хийж чаддаггүй. Яагаад гэвэл тэд аль хэдийнээ тийм биед, тийм ертөнцөд төрсөн учраас тэр. Жишээ нь, таны бодол санаагаар буюу таны сөрөг бодлоор тэжээгддэг амьдралын зарим хэлбэрүүд байдаг.

Шившигт үйлдэл, хэрүүл маргааны хий биетүүд, ад тотгорууд гэж бий. Тэд нисэж очоод тэндээс хооллодог. Иймэрхүү зүйлээс тэд хамааралтай оршдог. Өөрөөр хэлбэл тэд өөрөөр амьдарч чаддаггүй. Харин хүний амьдралын хэлбэр нь буюу бид сонголт дунд оршдог.

Бид цаг ямагт цагааныг эсвэл харыг аль л хүссэнээ сонгох боломжтой байдаг. Чухамхүү үүнд хүний амьдралын хэлбэрийн онцлог оршино. Яагаад хүн төрөлхтний төлөө тиймэрхүү тэмцэл тулаан өрнөдөг вэ? Яагаад гэвэл бид өөрсдийн дүр хэлбэрүүдээрээ, хүслүүдээрээ нэг бол харанхуйн талыг, нэг бол гэрэлтэйн талыг хооллож байдаг.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Илүү дэлгэрэнгүй уншихыг хүсвэл эх сурвалжид хандаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Boldsukh Badamsed Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!