Хүн хувь тавилангаа өөрчилж болох уу. 20 гаран жилийн турш би хүмүүсийг хувь тавилангаа өөрчлөхөд нь туслаж байна. Ерөнхийдөө хоёр төрлийн хүмүүс надтай уулзаж байсныг би ажигласан. Эхнийх нь, бүх зүйл дэмий, бүх зүйл урьдаас тодорхойлогдсон гэж үздэг бол үлдсэн нь, ерөөсөө хувь тавилан гэгч зүйл огтоос байдаггүй гэж үздэг.
Эхний төрлийн хүмүүс, орчин үеийн брахманууд болон хинди шүтлэгтэн нараас дэмжлэг туслалцааг найдан хүлээж байдаг ба тэд, өөрсдийн кастын системийг хадгалан үлдэхийг маш ихээр хүсч байдаг гэдгээр тэдний байр суурийг тайлбарлаж болно…
Өөрөөр хэлбэл хэрэв та зарц албатын гэр бүлд төрсөн бол зарц албатаараа л дуусна гэсэн утгатай.(товчоор хэлбэл). Харин хоёр дахь төрлийнхөн нь тэр чигтээ атеист буюу бурхангүй үзэлтнүүд байдаг. Гэвч хувь тавилан гэгч зүйл үнэхээр байдаг.
Энэ нь мянга мянган хүнд зөвлөгөө өгдөг миний мэтийн хүний хувьд маш тодорхой зүйл юм. Ерөнхийдөө Ванга, Э. Кейс, Нострадамус гэх мэт хүмүүс өөрсдийн бүдэг бадаг, үргэлж үнэн биш зөгнөлүүдээр нийгэмд ба хувь хүнд тодорхой хувь тавилангийн нөлөөлөл байдаг юм байна гэдгийг батлан харуулдаг.
Хувь тавилангийн тухай өгүүлэмжийг бүхий л бурханлаг сургуулиудаас ведийн утга зохиолд л хамгийн тодорхой өгүүлсэн байдаг. Тэнд өгүүлснээр хувь тавилан нь дараахь зүйлүүдээс хамаардаг хэмээсэн:
- Бидний урьд урьдны үйлүүдээс, тэр дундаа урьд төрлийн үйлүүдээс
- Хүмүүжлээс (Үүнд, үр хүүхэдтэй болохоос өмнөх болон болох үеийн эцэг, эхийн ухамсрын түвшин, ялангуяа жирэмсэн байх үеийн, амьдралын эхний жилүүд буюу бага насны гэх мэт)
- Харилцаанаас (үүнд ном, интернет, зурагт гэх мэт орно)
Эдгээр зүйлс нь бидний орчлонг үзэх үзлийг, сэтгэл санаа дахь тамга дардас гэх мэтийг хэлбэржүүлэн бий болгох ба эдгээрээс бидний зан байдал болон хувь тавилан шууд хамаарна. ..Хүчтэй оюун ухаан бүхий хүн мэдээж хэрэг хүчтэй сэтгэлийн тэнхээтэй байх бөгөөд өөрөө хувь тавилангаа өөрчилж чадах ба үүнийгээ практик амьдрал дээр хялбархан батлан харуулдаг.
Хүн хэдийчинээ аминч үзэл бага, сэтгэлийн тэнхээтэй, сэтгэл хөдлөлөө барьж дарж чаддаг байна төдийчинээ энэ нь хялбар байх болно. Өөрөөр хэлбэл хүн хэдийчинээ аминч үзэл ихтэй, атаархуу, харамч, гомдомтгой, залхуу байх тусам төдийчинээ хувь тавилангаа өөрчлөхөд хэцүү болох болно.
Миний зөвлөгөө сургалтан дээр олон хүн ийн асуудаг: “Миний амьдралд тийм зүйл тохиолдох уу?” гэж. Үүнд нь, “би ч, өөр хэн ч 100 хувь оновчтой үнэн зөв хариулж чадахгүй” гэж би хариулдаг. Мунхаг харанхуйд болон шунал хүслийн төлөвт оршигч хүмүүс нь зөвхөн мөрөөддөг, хувь тавилангаа өөрчлөх зүйлийг тун бага хийдэг.
Нэг бол хар шид хийгч, мэргэч, төлөгч нар руу явж очдог. Мөнгөний төлөө тэд илбэ жатга хэрэглэх, хараал ерөөл илгээх гэх мэтийг хийлгэхийг оролддог. Гэвч үр дүнд нь хувь тавилангаа л улам муутгадаг. Буяны буюу сайн сайхны төлөвт оршигч хүмүүс нь бүхий л амьд бодгалиудын сайн сайхны тулд урам зоригтойгоор, шийдвэр төгс үйл үйлддэг.
Тэд маш тодорхой зорилготой бөгөөд тэд өөрсдийн үйлийн үр дүнд уягдаж татагддаггүй. Тэд, Бурханыг хайрлах хайранд дэм болж буй бүхэн энэ ертөнц дээр таатай сайн, эс дэм болж буй бүхэн таагүй муу гэдгийг сайтар ойлгож байдаг.
Би одоо ведийн мэргэн ухааны нэгэн очир алмаз Йога Васиштхаг унших гэж байна. Энэхүү бүтээлийг олон мянган жилийн өмнө бичиглэн үлдээсэн ба гэгээрсэн мэргэн Васиштха шавийн дүрд тоглож асан Дээд Бурханы хувилгаан Рамад айлдсан айлдвар юм. Тэрээр бүхий л амьд амьтсын сайн сайхны тулд асуултууд тавьсан байдаг. ..
…“Ай Рама минь ээ, сонсогтун, чамд хэлэхээр зэхэж буй энэхүү сургаал магадгүй үл ойлгохуйн харанхуйг сарниан арилгах буйзаа. Энэ ертөнц дээр ямар нэг зүйлд хүрэхийн тулд зөвхөн өөрийн хүчин чармайлтаар хүрэх боломжтой билээ.
Хэрэв бүтэлгүйтэх аваас үүний шалтгааныг зөвхөн хангалттай бус хүчин чармайлтаасаа хайх хэрэгтэй. Хувь тавилан гэж нэрлэгдэх зүйл бол зүгээр л төсөөлөл гэдэг нь ойлгомжтой зүйл. Ямар ч хувь тавилан гэгч зүйл үгүй.
Өөрийн хүчин чармайлт гэдэгт Ай Рама минь ээ, сэтгэл санааны, хэл ярианы, биеийн үйлдлийн хүчин чармайлтууд орно.
Үүнийг судар шастрыг сайтар мэдэх мэргэн хүний заавар зөвлөгөөн дор хийж гүйцэтгэдэг. Зөвхөн тийм хүчин чармайлтаар Индра тэнгэрийн хаан болсон, Брахма нь бүтээгч болсон, бусад бүх сахиулсан тэнгэрүүд өөр өөрсдийн орших байр суурийг олсон билээ”.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Илүү дэлгэрэнгүй уншихыг хүсвэл эх сурвалжид хандаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Boldsukh Badamsed Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блект