Home » Үг дааж сур. Үнэн үг гашуун байдаг. Ухаалаг хүнд ташуур, ухаан муутай хүнд өс хонзон болдог.

Үг дааж сур. Үнэн үг гашуун байдаг. Ухаалаг хүнд ташуур, ухаан муутай хүнд өс хонзон болдог.

by Aurora

Таныг гэдэг хүмүүст анхаараарай. Үргэлж таны талд зогсдог. Үргэлж таньд сайн сайхныг хүсдэг тэр л хүмүүс. Тэд үргэлж таны хүмүүс байдаг шүү. Үг дааж сур. Үнэн үг гашуун байдаг. Ухаалаг хүнд ташуур, ухаан муутай хүнд өс хонзон болдог.

 

Шударга байх нь намайг олон найзтай болгохгүй гэдгийг би өөрөө мэддэг. Гэхдээ намайг үргэлж зөв нэгэнтэй учруулах болно гэдэгт би итгэдэг. Эр хүнийг булчин биш ухаан чимдэг байгаасай. Эм хүнийг будаг шунх биш инээмсэглэл чимдэг байгаасай.

Хувийн сахилга бат бодлынхоо эзэн болохоос эхэлдэг. Хэрэв та юу бодож буйгаа хянаж чадахгүй бол юу хийхээ хянаж чадахгүй. Ухаант хүмүүнийг ганцаар байхад нь олно. Сул хүмүүнийг олны дундаас олно. Өвдсөн хойноо ихийг биш Өвдөхөөсөө өмнө бага мөнгө зарцуулахыг Эрүүл мэндийн боловсрол гэнэ.

Эрэгтэй хүний амжилтын 90% нь түүний гэрлэсэн эмэгтэйгээс шалтгаалдаг. Хүн өөрийнхөө төлөө өөрчлөгддөггүй атлаа өөр нэгний төлөө өөрчлөгдөхыг ХАЙР гэнэ. Хамгийн том гарз Аав Ээжийгээ алдах Хамгийн том олз юугаар ч зүйрлэмгүй үр хүүхэд Хамгийн том хувь заяа сайн ханьтай учирах. Муу бэртэй болвол хүүгүй болсонд тооц. Сайн бэртэй болвол охинтой болсонд тооц.

 

Эерэг, аз жаргалтай бай. Ажлаа сайн хийж, итгэл найдвараа бүү алд. Шүүмжлэлд нээлттэй байж, суралцахаа үргэлжлүүл. Өөрийгөө аз жаргалтай, дулаан, өгөөмөр хүмүүсээр хүрээлүүл. Хэн нэгэн чиний амьдралд орж ирэхэд бурхан түүнийг ямар нэг шалтгаантай л явуулсан байгаа.

Нэг бол суралцах эсвэл эцсээ хүртэл хамт байх. Эхнэрээ сэтгэлээсээ хайрлаж, хамгаалж, магтаж, үргэлж аз жаргал инээмсэглэл бэлэглэж бай. Хүү чинь тань шиг хүн болж, Охин чинь тань шиг хүнийг сонгох болно. Бүх гэр бүл эрүүл энх байгаасай.

Зургаа үлдээгээд буцахын хооронд зугаа цэнгэлд хэт дурлаад яахав. Зул асаагаад үдүүлэхийн хооронд зуугаад явах биш эдэд шунаад яахав. Буруу зөв нь ялгагдах орчлонд бусдыг засах гэж бухимдаад ч яахав. Үйлийн үрийн боловсрох нь зайлшгүй үйлдэл бүрнээ мэдэж амьдаръя.

 

Сэтгэлийн цус нүднээс урсдаг юм болохоор, нулимсыг би үнэн гэж боддог. Итгэлийн тос нүгэл арчдаг юм болохоор хайрыг би цаг хугацаа гэж итгэдэг. Зовлон жаргал ээлжилсээр амьдрал үргэлжилдэг юм. Харин хайртай хүнээ үгээрээ л битгий үргээгээрэй.

Сөрөг хүмүүсийг бага тоох тусам амьдрал төдий чинээ амар амгалан, хөнгөн болж эхэлнэ. Зөв хүнд цагаа зориулвал таны урам хугарахгүй ээ. Зүтгээд байхад холдоод байх үйл гэж бий. Зөнгөөрөө явахад бүтээд ирэх үйл гэж бий. Бүх зүйлсэд цаг хугацаа, учир шалтгаан бий

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!