Бусдаас бурууг хайхад цаг зардаг хүмүүст өөрсдийнхөө алдааг засах цаг гардаггүй. Сөрөг хүмүүсийг амьдралаасаа хас. Тэд таны боддогоос илүүтэй таны хандлага, бодолд нөлөөлдөг юм шүү. Өөрийнхөө төлөө хамгийн сайныг хийж буй даа хэзээ битгий гэмшээрэй.
Бусдаас сайн сайхныг хүсч байдаг бол яг тэрнийгээ л бусдад зориулж хий. Бусдын үгээр өөрийгөө стрессдүүлж амьдрахаар, бусдыг стрессдүүлж өөрийнхөөрөө амьдарсан нь дээр. Чамайг яаж ч хичээсэн тэд шүүмжлэх л болно. Зорилго, алсын хараатай хүмүүст хэрэгтэй хэрэггүй зүйлд зарах цаг байдаггүй.
Тэд энергээ бүтээлч байдалд зарцуулах ба эерэг амьдралд төвлөрдөг . Хөх өвгөдийн ухаан бол учир шалтгааны аугаа ухаан юм. Учиргүй юмс үзэгдэл, учиргүй жаргал зовлон гэж энэ орчлон хорвоод үгүй. Уучлал гуйна гэж “уучлаарай” гэж хэлэх биш.
Алдаатайгаа тэнцэх шударга зүйл хийхийг хэлдэг. Гомдоосон бол аргад, алдаа гаргасан бол залруул, залруулж боломгүй бол хүлцэн бууж өг. Үүнийг л уучлал гуйх гэдэг…Өөрт тустай, дуртай, чадах зүйлээ л хий, хэрэгтэй хэрэггүй зүйл хийхэд амьдрал дэндүү богинохон.
Өөрөө өндөг шиг өөгүй, тогос шиг ганган байв ч бусдын тухай дандаа баас шиг үг унагаж байдаг бол таны мөн чанар чихрийн цааснаас ч хямдхан л байна даа . Гэр бүлд нэг ууртай хүн байхад бусдын тайван байдлыг үгүй болгодог. Бусдыгаа бодож уур ундуугаа дардаг бай .
Сэтгэлийн амар амгалан бол хамгийн агуу баялаг. Үнэнч шударга байдал бол хамгийн шилдэг харилцаа.
Харин эрүүл мэнд бол хамгийн агуу бэлэг . Өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, өөртөө итгэлтэй, байгаадаа сэтгэл хангалуун хүн бусдад атаархаж цухалддаггүй.
Өөрийгөө голдог, ядмагхан сэтгэлгээтэй хүмүүс л бусдын сайн сайханд атаархаж гундуу амьдрах нь бий. Ямар ч сайхан зүйл байсан муухай болгож харж хэлж чаддаг нэгэн байхад, ямар ч муухайг сайнаар харж чаддаг нэгэн байна. Аль нь байх нь таны сонголт.
Залуу насанд задарч явбал, Зөнөх насанд зүдэрч явна. Өсөх насанд хичээж явбал, Өтлөх насанд өнгөтэй явна. Хэн нэгэн ямар нэгэн зүйлийг буруу хийсэн бол түүний хэдийд ч юм бэ хийсэн зөв зүйлсийг мартаж болохгүй шүү. Та миний хэцүүдэж явааг харж магадгүй, харин бууж өгөхийг хэзээ ч харахгүй.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj