Хамгийн гоё мэдрэмжүүдийн нэг бол таньд ямарч нэмэргүй нэгнээс салж амрах . Нас явахын хэрээр амьдрал даруухан болж, ямар ч утгагүй зүйлд хамаг цагаа дэмий үрж байснаа ухаардаг .
Өөрийгөө бусадтай хэзээ ч бүү харьцуул.
Хүн бүр өөрийнхөө урьд төрлийн алдааг засаж, сурч амжаагүйгээ сурахаар “Амьдрал” хэмээх их сургуульд сүнснийхээ боловсролын түвшинг ахиулах гэж ирсэн. Хүмүн тус бүрийн засах алдаа, сурах зүйлс нь харилцан адилгүй.
Дургүй хүндээ сайн хандах нь хуурамч гэсэн үг биш. Энэ бол та цаад хүндээ хандах дургүйцлээ тэвчих хангалттай насанд хүрчээ гэсэн үг . Таныг аз жаргалтай үед аз жаргалтай байдаг, таныг уйтгарлах үед мөн уйтгарладаг хүмүүсийг үргэлж анзаарч байгаарай.
Энэ хүмүүс бол таны зүрх сэтгэлд онцгой байр эзлэх ёстой хүмүүс шүү . Таныг хоёр зүйл тодорхойлдог: юу ч байхгүй үеийн тэвчээр, бүх зүйлтэй байх үеийн таны хандлага. Эерэг, аз жаргалтай бай. Ажлаа сайн хийж, итгэл найдвараа бүү алд.
Шүүмжлэлд нээлттэй байж, суралцахаа үргэлжлүүл. Өөрийгөө аз жаргалтай, дулаан, өгөөмөр хүмүүсээр хүрээлүүл. Хэн нэгэн чиний амьдралд орж ирэхэд бурхан түүнийг ямар нэг шалтгаантай л явуулсан байгаа. Нэг бол суралцах эсвэл эцсээ хүртэл хамт байх.
Эхнэрээ сэтгэлээсээ хайрлаж, хамгаалж, магтаж, үргэлж аз жаргал инээмсэглэл бэлэглэж бай. Хүү чинь тань шиг хүн болж, Охин чинь тань шиг хүнийг сонгох болно. Бүх гэр бүл эрүүл энх байгаасай. Зургаа үлдээгээд буцахын хооронд зугаа цэнгэлд хэт дурлаад яахав.
Зул асаагаад үдүүлэхийн хооронд зуугаад явах биш эдэд шунаад яахав. Буруу зөв нь ялгагдах орчлонд бусдыг засах гэж бухимдаад ч яахав. Үйлийн үрийн боловсрох нь зайлшгүй үйлдэл бүрнээ мэдэж амьдаръя. Сэтгэлийн цус нүднээс урсдаг юм болохоор, нулимсыг би үнэн гэж боддог.
Итгэлийн тос нүгэл арчдаг юм болохоор хайрыг би цаг хугацаа гэж итгэдэг. Зовлон жаргал ээлжилсээр амьдрал үргэлжилдэг юм. Харин хайртай хүнээ үгээрээ л битгий үргээгээрэй. Сөрөг хүмүүсийг бага тоох тусам амьдрал төдий чинээ амар амгалан, хөнгөн болж эхэлнэ. Зөв хүнд цагаа зориулвал таны урам хугарахгүй ээ. Зүтгээд байхад холдоод байх үйл гэж бий. Зөнгөөрөө явахад бүтээд ирэх үйл гэж бий. Бүх зүйлсэд цаг хугацаа, учир шалтгаан бий
Уучлал гуйна гэж. “уучлаарай” гэж хэлэх биш. Алдаатайгаа тэнцэх шударга зүйл хийхийг хэлдэг. Гомдоосон бол аргад, алдаа гаргасан бол залруул, залруулж боломгүй бол хүлцэн бууж өг. Үүнийг л уучлал гуйх гэдэг . Өөрт тустай, дуртай, чадах зүйлээ л хий, хэрэгтэй хэрэггүй зүйл хийхэд амьдрал дэндүү богинохон.
Өөрөө өндөг шиг өөгүй, тогос шиг ганган байв ч бусдын тухай дандаа баас шиг үг унагаж байдаг бол таны мөн чанар чихрийн цааснаас ч хямдхан л байна даа . Гэр бүлд нэг ууртай хүн байхад бусдын тайван байдлыг үгүй болгодог.
Бусдыгаа бодож уур ундуугаа дардаг бай . Сэтгэлийн амар амгалан бол хамгийн агуу баялаг. Үнэнч шударга байдал бол хамгийн шилдэг харилцаа. Харин эрүүл мэнд бол хамгийн агуу бэлэг . Эрүүл биед саруул ухаан оршино. Таны бие эрүүл, ухаан саруул байг.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj