Home » Ажиллах даа. Нөхөрлөх дөө. Харьцах даа. Хайрлах даа ч бүх зүйлд үнэнч бай. Амьд явах энэ богинохон хугацаандаа сайн бас зөв хүн бай.

Ажиллах даа. Нөхөрлөх дөө. Харьцах даа. Хайрлах даа ч бүх зүйлд үнэнч бай. Амьд явах энэ богинохон хугацаандаа сайн бас зөв хүн бай.

by Aurora

Өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, өөртөө итгэлтэй, байгаадаа сэтгэл хангалуун хүн бусдад атаархаж цухалддаггүй. Өөрийгөө голдог, ядмагхан сэтгэлгээтэй хүмүүс л бусдын сайн сайханд атаархаж гундуу амьдрах нь бий. Ямар ч сайхан зүйл байсан муухай болгож харж хэлж чаддаг нэгэн байхад, ямар ч муухайг сайнаар харж чаддаг нэгэн байна.

 

 

Аль нь байх нь таны сонголт. Залуу насанд задарч явбал, Зөнөх насанд зүдэрч явна. Өсөх насанд хичээж явбал, Өтлөх насанд өнгөтэй явна. Хэн нэгэн ямар нэгэн зүйлийг буруу хийсэн бол түүний хэдийд ч юм бэ хийсэн зөв зүйлсийг мартаж болохгүй шүү. Та миний хэцүүдэж явааг харж магадгүй, харин бууж өгөхийг хэзээ ч харахгүй.

Чамайг яг чам шиг хэн ч ойлгохгүй учир ѳѳрийн хүссэнээрээ л амьдар. Санаанд чинь багтаж л байвал оролд. Ядаж л дараа нь чи харамсахгүй шүү дээ. Эмэгтэй хүн нөхрийгөө өөрчлөгдөнө гэж, эр хүн эхнэрийгээ өөрчлөгдөхгүй гэж бодож гэрлэдэг.

Гэтэл бодит байдал дээр эсрэгээрээ эмэгтэй нь өөрчлөгдөж, эр нөхөр нь өөрчлөгддөггүй. Гэр бүлийн асуудал үүнээс л үүсдэг. Хүмүүст дандаа зөвлөгөө хэрэгтэй байдаггүй. Заримдаа дэмжиж байх гар, сонсож байх чих, ойлгож чадах зүрх л хэрэгтэй байдаг.

 

 

Сургуулийн боловсрол амь зогооход хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлсэн боловсрол АМЖИЛТ олоход хэрэгтэй. Үүнийг л ХҮН болох гэнэ. Заяагүй хүн гэж угсаагүй ядуу хүнийг хэлдэг юм биш. Заяагүй хүн гэж залхуу мунхаг хүнийг хэлнэ. Чулуу удаан хормойлж явбал хормой цочоордог шиг гомдол удаан тээж явбал сэтгэл цоорох буй зээ.

Амьсгаа авах бүртээ биеэ хайраар тэтгэ. Амьсгаа гаргах бүртээ бусдыг хайраар тэтгэ . Би өөрчлөгдөөгүй ээ, би зүгээр л одоо аливааг өөрөөр харж, бодож, сэтгэж, үйлддэг болсон. Ярих нь үнэ цэнэгүй. Нүдээрээ сонсоход суралц. Үйлдэл үгнээс чанга ярьдаг.

Тухайн хүний хэлснээс илүү хийснийг нь олж хараарай. Үг, үйлдлээ хянах төдийгүй бодлоо хамгийн чанд хянах хэрэгтэй. Дуугаа өндөрсгөх бус үгээ зөв хэл. Цэцгийг мөндөр бус бороо ургуулдаг. Бүх зүйл дээшээ авирч буй мэт хүнд хэцүү байвал зүгээр л орой дээр гараад ямар тааламжтай байхыг бодоорой.

Амьдралынхаа чухал зүйлүүдэд завгүй байсан ч цаг заваа гаргаж сэтгэлээ зориулж бай. Би зүгээр л энгийн амьдралыг хүсдэг. Их олон зүйлтэй байхыг хүсдэггүй. Цэвэр агаар, сайн ном, дотны найзууд, нам тайван байдал гээд бага зэрэг хуучинсаг зүйлүүд байхад л болчихдог.

 

 

Хүнийг зүүсэн хэдэн ромбо, цүнхэлсэн хэдэн дипломноос нь илүү хэлж буй хэдэн өгүүлбэр нь түүнийг хир боловсролтой хүн бэ гэдгийг нь харуулдаг. Ажиллах даа. Нөхөрлөх дөө. Харьцах даа. Хайрлах даа ч бүх зүйлд үнэнч бай. Амьд явах энэ богинохон хугацаандаа сайн бас зөв хүн бай.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!