Алдас доромжлол нь юунд хүргэдэг вэ? Доромжлол нь бардамналаас төрдөг: би чамд үүнийг зөвшөөрч байна, түүнтэй тэгж ярих эрхийг өөртөө өгч байна. Доромжлолыг санскритаар апаратхи гэж нэрлэдэг. Апаратхи нь буянт үйлийн бүхий л нөөцийг устгадаг.
Шүүмжлэл нь юун дээр суурилдаг вэ? Бардамнал дээр, атаархал дээр, шунаг сувдаг сэтгэл дээр. Хэн нэгнийг доромжилсноор би ханамж авна. Түүнчлэн доромжлол ба шүүмжлэлтэй хамт бид муу кармаг хүлээн авна.
Өөрөөр хэлбэл та буянт сайн үйлийн гайгүй сайн нөөцтэй байжээ, гэе.
Үүний үр дүнд та аз хийморь, сайн эхнэр эсвэл эр нөхөр, үр хүүхэд, мөнгө төгрөг, амьдралд хэрэгтэй зүйлсээр хангагдана. Бид энэ бүхнийг өөрсдийн буянт үйлийн үр дүн болгон хүлээн авдаг. Гэвч бид бусад хүмүүсийг, амьд бодгалиудыг доромжлох аваас бид өөрсдийн буяны нөөцөө устгаж дуусгана гэсэн үг.
Хэрэв та хэн нэгнийг шүүмжиллээ гэхэд тодорхой хугацааны дараа та өөрөө түүнийг шүүмжилж байсан шиг яг тийм нөхцөл байдалд ордог гэдгийг та бүхнээс хэн нэг нь анзаарсан уу?.. Яг тийм нөхцөлд. Иисүс хэлэхдээ, “”Бүү шүү. Учир нь та бусдыг хэрхэн шүүнэ, тийм байдлаар таныг буруутгах болно” хэмээсэн…
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Boldsukh Badamsed Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс