Home » Эд баялагт хүргэх зарчим: Эд баялаг нь эцэг, эхтэйгээ зөв зүйтэй харьцахуйгаас ирдэг. Ялангуяа ээжтэйгээ. Эхдээ хүндэтгэлгүй хандах нь мөнгөтэй холбоотой жижиг бус проблемын шалтгаан болдог.

Эд баялагт хүргэх зарчим: Эд баялаг нь эцэг, эхтэйгээ зөв зүйтэй харьцахуйгаас ирдэг. Ялангуяа ээжтэйгээ. Эхдээ хүндэтгэлгүй хандах нь мөнгөтэй холбоотой жижиг бус проблемын шалтгаан болдог.

by Aurora

Артха шастра гэж нэрлэгддэг Ведийн мэдлэгийн тусгай салбар байдаг. Түүнд хэрхэн эд баялагтай болох болон хэрхэн түүнийг захиран зарцуулах болон хуваарилах тухай тайлбарладаг.
Эд баялагт хүрэх ведийн зарим нэг зарчмуудыг дурдвал:

 

 

1. Хэрэв хүн өөрийн мөн чанарт тохирох ажил хийх аваас тэрээр баяжин чинээлэгжиж чадна. Жишээ нь тэрээр мөн чанарынхаа хувьд зураач хүн байлаа гэхэд тэрээр амжилт, карьер, байр суурийг нь бодож хуульч эсвэл өмгөөлөгч болох ёсгүй. Тухайн хүн чин сэтгэлээсээ бөгөөд өөрийн хийж буй ажилд дуртайгаар, хайр дүүрнээр хийх аваас, өөрийн хийх ёстой ажлыг хийх аваас тэрээр заавал шагнагдах болно.

2. Зорилгоо маш ойлгомжтой дүрслэн тодорхойл. Ингэснээр үүний тань төлөө буюу энэ зорилгын тань төлөө эд баялаг танруу ирэх болно. Мөнгөө “баруун, зүүнгүй” цацагч, зорилгогүй хүн хэзээ нэгтээ баян чинээлэг болж чадна гэж үү? Гэхдээ зорилго нь ямар нэг материаллаг тав тухын төлөө биш байх ёстойг анхаар.

3. Мөнгөнд маш хүндэтгэлтэй хандах ёстой. Түүнийг маш цэвэр газар хадгалах ёстой. Өөрийнхөө орлогын тодорхой хэсгийг хичнээн бага ч байлаа гэсэн ямар нэг буянлаг үйл хэрэгт хандивлаж дадах хэрэгтэй.
Мөнгийг өөрийн талархах сэтгэл бүхий хүмүүст өгөх нь зүйтэй. Жишээ нь, багш, өөрт урам зориг өгөгч, номлогч багш нар гэх мэт. Гуйлга гуйж буй хүмүүст хоол хүнс өгөх нь илүү дээр.

 

4. Эд баялаг нь эцэг, эхтэйгээ зөв зүйтэй харьцахуйгаас ирдэг гэдгийг анзаар. Ялангуяа ээжтэйгээ. Эхдээ хүндэтгэлгүй хандах нь мөнгөтэй холбоотой жижиг бус проблемын шалтгаан болдог. (Тайлбар(орч): Ведэд өгүүлснээр, мод тарих, худаг гаргах, зүй зохистой хүмүүнд охиноо эхнэр болгон өгөх, анагаахын тусламж үйлчилгээ үзүүлэх,

өлсгөлөн хүмүүсийг хооллох, харанхуй газрыг гэрэлтэй болгох, бусдыг толгой хоргодох газраар хангах, боловсрол мэдлэг олоход нь туслах, зам тавих, хоол хүнсээ бусадтай хуваалцах, хэрэгцээ шаардлагатай зүйлсээр нь хүмүүсийг хангах гэх мэт буянт үйлүүд байдаг хэмээсэн.

Түүнчлэн бусдад илүүчлэх эд материалын зүйл үгүй бол зүгээр л сайхан инээмсэглэх, анхаарал халамж тавих, аятайхан дулаан үг хэлэх, зөвлөгөө өгөх, өөрийн ажил хөдөлмөрөөр туслах гэх мэт буянт сайн үйлүүд байх боломжтой)

5. Түрийвч буюу хэтэвч нь цэвэр байх ёстой. Түрийвчинд мөнгөний чек, автобус, галт тэрэгний тасалбар, фотозураг гэх мэтийг хадгалах хэрэггүй. Монгол хэлц үгэнд  “Хүчтэйгээрээ ноён болдоггүй, хүсэлтэйгээрээ баян болдоггүй хэмээх үг бий.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

Эх сурвалж: Ведийн зурхайч Дана Сатори,  Boldsukh Badamsed

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!