Home » Хэрэв дахин нэг амьдрах бол…Яг одоо танд хүссэнээрээ амьдрах боломж байна

Хэрэв дахин нэг амьдрах бол…Яг одоо танд хүссэнээрээ амьдрах боломж байна

by Aurora

Хэрэв дахин нэг амьдрах бол илүү их бүжиглэж, илүү их наргимаар байна. Наян таван настай эмгэнээс нэгэн сэтгүүлч асуужээ. “Хэрэв та эргэн амьдрах бол яаж амьдармаар байна” гэхэд настан хэлж гэнэ. Энэ бол асар гүн ухаарал шингэсэн үг шүү. Санаж яваарай.

 

“Дахин нэг амьдрах боломж олдвол би олон юманд санаа зовж сүржин загнадгаа больж, аз сорьсон аялалд гарч, энд тэндхийн ууланд авирч, усанд шумбана. Шошоо багасгаж, илүү олон зайрмаг идмээр байна. Урьдаас илүү бэрхшээлтэй тулгарч магадгүй, гэхдээ л ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн элдэв дүрмээ цөөлөх болно.

Та ойлгоорой. Би өдөр тутам эрүүл, хэвийн, ухаалаг амьдарч ирсэн хүмүүсийн нэг. Надад зөндөө хором байсан. Эргэж заяах юм бол тэр хормуудыг илүү гоёор амтлахсан. Өөр юу ч үгүй зөвхөн тэр л байгаа юм шигээр. Өдөр бүрээсээ түрүүлсэн өчнөөн олон жилийн дунд амьдрахын оронд тэр л агшиндаа байна.

Би термометр, халуун сав, цув болон аврах шүхэргүйгээр хаашаа ч явдаггүй хүмүүсийн нэг байсан. Хэрэв дахиад боломж олдвол ганцхан асаагуур халааслаад аялна. Эргэж амьдрах юм бол би хавар эртээс намар орой хүртэл хөл нүцгэн явна. Илүү их бүжиглэж, Илүү ихээр наргимаар байна. Хонин нүдэн цэцгийг ханатлаа түүмээр байна” гэж хэлжээ.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!