Home » Бид хэдийд энергиэ нөхдөг вэ

Бид хэдийд энергиэ нөхдөг вэ

by Aurora

Бид хэдийд энергиэ нөхдөг вэ. Бид дараах тохиолдолд энергээ нөхөн сэлбэдэг гэнэ. Үүнд : хоол сойх, мацаг барих, амьсгалын дасгал хийх, ганцаараа нэг хэсэг байх, хэсэг хугацаанд огт юу ч ярихгүй байх, далайн эргээр, ууланд алхаж байгалийн үзэсгэлэнт газруудыг харах, ямарваа нэгэн зүйлийг өөрийн хvслээр урлаж, сэтгэлийн таашаал авах, бусдыг магтан сайшаах, сэтгэлээсээ баярлах, инээх, хэн нэгэнд сэтгэлээсээ (хариу талархал харалгүй) тус хүргэх, даруу төлөв байхад энргиэ нөхдөг байна.

 

Мөн хоолны өмнө мөргөл унших, талархал илэрхийлэх, тариа будаа, шар тос, зөгийн бал, жимс ногоо зэрэг энерги шингэсэн хоол хүнс хэрэглэх. 21-ээс шөнө 2 цагийн хооронд унтаж амрах. Бусад үед хүн хичнээн цаг унтаад ч мэдрэлийн систем нь амарч чаддаггүй.

Өөр дээрээ хүйтэн ус асгах… Ингэхдээ өглөөгүүр хөл нүцгэн зогсож байгаад асгавал сайн. Мөнгө төгрөг, цаг заваа бусдад харамгүй зарцуулж байх. бүх зүйл учир шалтгаантай гэдгийг хүлээн зөвшөөрөх.

Харин энергиэ хэрхэн алддаг вэ? Бид дараах тохиолдолд энергээ алддаг. Үүнд :

 

 

  • уйтгар гунигт автах, амьдрал хэцүү хэмээн гомдоллох, өнгөрсөн баларсан зүйлийн араас харамсах, айж түгших, ирээдүйд болох зүйлийг үгүйсгэх
  • хувиа бодох
  • ямар ч зорилгогүй амьдрах
  • гомдох, гомдол тээх
  • хоолоо хэтрүүлэх
  • ухаан санаагаа аливаад төвлөрүүлж чадахгүй байх

Мөн шарсан хайрсан, хоносон хоол, хэн нэгний уур уцаартай байхдаа бэлтгэсэн эвсэл богино долгионы зууханд болгосон / халаасан хоолоор хооллох. Мөн химийн бодис, консервант агуулсан хүнс, химийн бордоогоор зохиомол орчинд тарьж ургуулсан хүнсээр хооллох.

Кофе, хар цай, элсэн чихэр, цагаан гурил, мах, архи зэрэг энергигүй хүнс хэрэглэх, явдал дундаа, яаран хооллох, тамхи татах, дэмий хоосон ярих, өрөөл бусдыг шүүмжлэх, муулах, буруу амьсгалах… жишээ нь ойр ойрхон гүн амьсгаа авах, 12-оос 16 цагийн хооронд наранд байх, ялангуяа элсэн цөлд, хэт их унтах, өглөө 7-оос хойш унтах, нойрны дутагдалд орох, бие организм, оюунаа хэт ачааллах, шуналтай байхад энергиэ алддаг байна.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

Рами Блект “Аз жаргалд хөтлөх 10 алхам” ном Орчуулсан: Ө.Уянга

 

 

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!